2010.10.01

УИХ-ын гишүүн З.Энхболдыг ахмадууд шагнав

Монголын ахмадын чөлөөт холбооныхон өөрийн дээд шагнал болох Тусгаар тогтнол одонг жилд нэг удаа Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хамгийн сайн зүтгэсэн хүнийг тодруулж шагнадаг уламжлалтай юм байна. Ахмадын баярын өдөр тус холбооныхон УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдыг Тусгаар тогтнол одонгоороо шагнасан байна. МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хэлэхдээ "Саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг УИХ баталсан. Энэ шинэ үзэл баримтлалаар үндэсний аюулгүй байдлыг дан ганц төр бус нийт иргэд, төрийн бус байгууллагууд хүртэл хангах ёстойг оруулж өгснөөрөө ихээ-хэн ач холбогдолтой юм. Энэ хуулийг батлуулахад ихээхэн үүрэгтэй оролцсон аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдыг бид эх орныхоо өмнө гавьяа байгууллаа хэмээн үзэж холбооныхоо дээд одонгоор шагнаж байна" гэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.