2025.01.20
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд хууль зүйн эхний зөвлөгөөг "үнэ төлбөргүй" өгөхөөр боллоо
Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын алба, "Эрхзүй, стратегийн төв ТББ"-тай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд хууль зүйн эхний зөвлөгөөг "үнэ төлбөргүй" өгөх ажлыг зохион байгуулахаар боллоо.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Хамтран ажиллаж буй ТББ-ын төлөөлөл, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тогтсон цэгүүдэд байрлан иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллана.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа хийж, залуучууд өсвөр үеийнхэнийг гэмт хэрэг, хорт зуршлаас ангид байх тухай нөлөөллийн ажлыг зохион байгуулна.