Нийслэл няравуудаа сургаж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран эд хөрөнгө хариуцагч няравуудыг хамруулсан сургалт зохиож байна. Нийслэлийн харъяа газруудын эд хөрөнгийг хариуцагчдыг мэргэжилд нь мэргэшүүлж, цаашид хяналтыг улам сайжруулах үүднээс тэднийг сургалтад хамруулж байгаа бөгөөд 100 цагийн хичээлийг гурав хоног заасны дараа тестээр шалгалт авч, мэргэжлийн үнэмлэх олгох юм. Өнгөрсөн жил ч мөн ийм сургалт зохион байгуулж, сайн сурсныг нь гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулжээ. Энэ удаагийн сургалтад няравын ажил эрхэлдэг 114 хүн оролцож байна. Тэдний 70 хувь нь 24-40 насны залуучууд байгаа ч тухайн албандаа дөрвөөс доошгүй жил ажилласан туршлагатай болохоор шинэ мэдээ мэдээлэл олгох, аргачлалыг танилцуулах хичээлүүд зааж байна.
“Тухайн байгууллагын эд хөрөнгийг хариуцаж, ариг гамтай, зөв хэрэглээг хуулийн хүрээнд төлөвшүүлэх ёстой няравуудын ажил үүрэг онцлогтой. Тийм ч учраас нийслэл эд хөрөнгөө хариуцуулж байгаа хүмүүсийгээ сургаж, дадлагажуулж байна. Харин сургаж, мэргэшүүлснийхээ дараа хариуцлага, хяналтын механизмыг бий болгож, төсвийн нэг төгрөг тутамд хяналт тавих учир ажилдаа хянамгай, илүү зарцуулалтгүй, хуулийн дагуу ажиллах ёстойг Нийслэлийн Засаг даргын орлогч сануулсан юм.