Эсэргүүцэгч Ц.Шинэбаяр
2010.10.07

Эсэргүүцэгч Ц.Шинэбаяр

Тэрбээр хааяа хааяа эсэргүүцэгч цөөхөнтэй ч тойрсон хэл ам олонтой асуудал дээр тодорч гардаг зантай. Лидер биш улстөрчийн арга хэмээдэг энэ зан монголчуудад бол шударга, бас хэлэх гэснээ хэлчихдэг зоригтой хүний төрх болж харагддаг юм Ц.Шинэбаярыг УИХ-ын од гишүүдийн нэг гэхгүй ч хэлгүйчүүдийн эгнээнд оруулж нэрлэж бас болмооргүй. Тэрбээр хааяа хааяа эсэргүүцэгч цөөхөнтэй ч тойрсон хэлам олонтой асуудал дээр тодорч гардаг зантай. Лидер биш улстөрчийн арга хэмээдэг энэ зан монголчуудад бол шударга, бас хэлэх гэснээ хэлчихдэг зоригтой хүний төрх болж харагддаг юм.

Тэгээд ч буриадын буцалсан халуун цусных нь хэрэг заримдаа гараад байдаг бололтой юм билээ. Тэрбээр өнгөрсөн намар парламентаар бататсан Оюутолгойн хөрөнгө оруултын гэрээний эсрэг санал өгсөн арван гишүүний нэг байв. Дараа нь Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчийг томилох үед нэг их тодорсон. Тэрбээр Ардчилсан намаас Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлэн оруулж ирсэн Н.Золжаргалыг эсэргүүцэн "Нам нь чухал юм уу, намтар нь чухал юм уу" хэмээн тун ч чангаар дуугарч өнгөрсөн амьдралыг нь бүтнээр нь сөхөх шахаж байсан юм даг.

Ц.Шинэбаярын сүүлийн үеийн сонин нь экс Ерөнхийлөгчийн зохион байгуулсан "Ухрах уу, урагшлах уу" хэлэлцүүлэгт оролцсон тухай л байх шив дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.