Монгол улсад Монакогийн Хант Улсын Өргөмжит Консулын газар нээгдлээ.
Монакогийн Хант Улс нь Монгол улсад 2006 оноос эхлэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Архангай аймагт Монголын Археологийн Хүрээлэнтэй хамтран археологийн судалгааг явуулж, Архангай аймгийн музейг сэргээн завсарлах ажил хийж байна. Мөн эрүүл мэндийн салбарт Францын Санте Сюд ТББ, Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран төсөл эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж байна. Цаашид боловсролын салбарт буюу тус аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Батцэнгэл сумдад хүүхдийн цэцэрлэг шинээр барих, өргөтгөл хийх зэрэг төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад нүүрлээд байгаа зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах, малгүй болсон иргэдэд амьжиргаа залгуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс 50 мянган евроны малжуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Өргөмжит Консулын газар ажлын 5 өдрийн 10.00-13.00, 14.00 -17.00 цагийн хооронд доорх хаягийн дагуу ажиллаж байна.
Монакогийн Хант Улсын Өргөмжит Консулын газрын хаяг:
Гранд Оффис Центр, 66 тоот
Жамъян гүний гудамж – 12, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар хот – 210648, Монгол Улс
Утас/Факс: 976-11-311712
E-mail хаяг: bolormaa.t@jtsconsulting.mn, enkhtsolmon.p@jtsconsulting.mn