2010.10.08
Атамануудын халуухан яриа
40 мянгатын атаманууд гэгдэж явсан багын андуудын яриа Төрийн ордонд одоо ч халуун хэвээрээ байдаг бололтой. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн С.Баяр нар өчигдөр чуулганы завсарлагаар хамтдаа хоол идсэн юм. Чуулганы танхимаас гарч хоолны газар руу зүглэхдээ учиргүй хөхрөлдөн инээлдэж, Э.Бат-Үүл нь «Цаадах чинь ёстой алж байна аа» гээд л... С.Баяр ч бас ямар нэг юмыг багын анддаа учирлан яриад л байлаа.
Улсын баатарын «Цаадах» гэж тодотгосон нь ямартай ч АН-ынх биш, С.Баярт хамаатайг бодоход МАХН-ын том лидерүүдийн нэг гэдэг гаргалгааг хийж болохоор санагдсан. Тэгээд ч цаг-таа 40 мянгатын атаманууд гэгдэж бай-сан хоёр найз ийнхүү МАХН-ын нэг хүний талаар тун чухал яриа өрнүүлж хоолны танхимын үүдэнд оччихоод бие биедээ их л хүндэтгэлтэй хандаж, «Чи эхлээд ор» гэж нэгэндээ зам тавьж байгаа харагдав.
Э.Бат-Үүл нь С.Баярыг эхлээд оруулах гэтэл цаадах нь «Улсын баатар түрүүлж орох хэрэгтэй» гэсэн үү ямар ч байсан хэсэг зогссоноо тэсэлгүй өөрөө орж харагдана лээ. Он цагийн тоосонд дарагдаж, өөр өөр үзэл бодлоор улстөрд зүтгэж яваа ч насан багын андуудын яриа халуун дотно байна гэдэг л энэ байх даа.
Эх сурвалж: Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.