Гишүүдийн ирцийг цахим картаар бус, биечлэн бүртгэнэ
2010.10.08

Гишүүдийн ирцийг цахим картаар бус, биечлэн бүртгэнэ

УИХ-ын намрын чуулган эхэлж гишүүд өчигдөр энэ намрын анхны хуулийн төслөө хэлэлцсэн юм. Гишүүдийн ирцийг самбар дээр 42 гэж мэдээлж байгаа боловч чуулганы танхимд арав хүрэхгүй гишүүд сууж УИХ-ын даргын аргыг барав.
chuulgan_vip76_mnХуралдаанд идэвхгүй оролцож байгаа гишүүдэд Тамгын газраас анхааруулга өгч гишүүдийн ирцийг цахим картаар бус хуралдаанд биечлэн сууж байгаагаар нь бүртгэхийг сануулав. Зунжин амарч амралтынхаа шокоос гараагүй байгаа гишүүдийн хувьд чуулганы танхимд тогтож сууж чадахгүй өндөлзөн гарч орж, хэлэлцэж байгаа асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад УИХ-ын дарга хэрэндээ бухимдаж байгаа харагдлаа. Ингээд «Гишүүдийн ирцийг биечлэн бүртгэ» гэж ширүүхэн дуугарсны дараа чуулганы хуралдааныг өрөөндөө телевизээр үзэж байсан гишүүд ганц нэгээрээ танхимд орж ирж байсан юм. УИХ-ын дарга, Тамгын газрын сүрдүүлэг олон хүнд хүрсэн бололтой, үл үзэгдэгч С.Баяр гишүүн хүртэл чуулганы танхимд гэгээн дүрээ харуулж гишүүдтэй гар барьж мэндчилж байгаа шүү гэдгээ УИХ-ын даргад хальт мэдэгдээд гарч одсон юм.

Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.