Эхний өдөр 560 суулгац тарив
2010.10.12

Эхний өдөр 560 суулгац тарив

Дархан хотын аж ахуйн нэгж байгууллага, иргэд 10 дугаар сарын есний Бямба гарагт 560 суулгац тарив. Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилд хоёр удаа мод тарих шийдвэрийн дагуу намрын тарилтын эхний өдөр "Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн"-д нээлт хиmod_gansukhйв.Нээлтэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, аймгийн ИТХТ-дийн даргаЛ.Гүнчин, ОХУ-аас Дархан -Уул аймагт суугаа Ерөнхий консул А.ИЛавров, аймгийн болон Дархан сумын ЗДТГ, хэлтэс, агентлаг албадын дарга нар оролцож эхний ээлжинд 110 мод тарив.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх:-Дарханчууд намрын мод тарилтаа ийнхүү өргөн хэмжээнд зохион байгуулж хотоо ногоон хот болгохын төлөө байгууллага, иргэн бүр нь идэвхтэй ажиллан мод тарьж байгаад талархаж байна. Байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх талаар танай аймагт ихээхэн идэвх санаачлагатай ажилладаг аж ахуйн нэгж, иргэд олон байдагт энэ салбарын сайдын хувьд баяртай байдаг. гээд амжилт хүсэв. Тэрээр сайд Дархан хотын ногоон байгууламжид арав гаруй жил идэвх санаачлагатай ажиллаж байгаа НААҮГ-ын зам талбайн ажилчин С.Насанцогтод Яамны хүндэт жуух гардуулав.Мөн өдөр аймгийн БОАЖГ, НААҮГ, Ус цаг уур, байгаль орчны шинжилгээний төв зэрэг арав гаруй аж ахуйн нэгж, төрийн бус олон нийтийн байгууллагууд Голт бор, Хайлаас, Агч зэрэг арваад нэр төрлийн мод тарьж тарьсан суулгацыг тэр доор нь услах усны машинаар НААҮ Газрынхан шуурхай үйлчилж заримыг нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн услалтыи системээс ус татаж үйлчиллээ.

Тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд болох Хараагүйчүүдийн, Улаан загалмайн, болон "Амгалан амьдрал" зэрэг байгууллагууд хамтран гурван төрлийн 160 ширхэг мод тарьж "Өсөх нахиа" төглөө байгуулав.Мөн үеэр Дархан сумын хоёрдугаар багийн өндөр настан, ахмад цэцэрлэгч Д.Дэнсмаа гуай мод тарих өдөрт зориулж өөрийн үрслүүлж ургуулсан есөн төрлийн модыг тус цэцэрлэгт хүрээлэнд хандиаласныг НААҮГ-ын цэцэрлэгжүүлэгчид тусгай сувагт тарив.

Ахмад цэцэрлэгч тэрээр мод тарьж байгаа байгууллагын ажиллагсдад модыг хэрхэн тарьж, услан ургуулж, арчлах талаар зааж сурган зөвлөгөө өглөө. Түүнчлэн тус хотын цөөнгүй аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газартаа, гэр хорооллын зарим айл орхүүд хашаандаа чимэглэлийн болон жимсний мод тарихаар Мод үржүүлгийн газраас модны суулгац ихээр худалдан авч байгааг нээлтийн үеэр яригдав. Энэ ажил бусад сумдад нэгэн зэрэг явагдаж байгаа тухай аймгийн БОАЖГ -аас мэдээлэв. Намрын мод тарилт цаашид үргэлжилнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.