2010.10.14
Таван дүүрэгт агаарын чанарыг шалгах төхөөрөмж байрлууллаа
Манай улсад Франц улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай Анн-Мари Идрак албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол-Францын бизнес чуулга уулзалтыг ГХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Францын UBIFRANCE /Францын аж ахуйн нэгж, компаниудын гадаад зах зээл дэхь уйл ажиллагааг дэмждэг төрийн байгууллага/ хамтран зохион байгуулах юм.
Мөн хөөр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажйллагааны асуудлаар ярилцаж, санал солилцохын зэрэгцээ цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай, Засгийн газар хоорондын хэлэлцээр болон онцгой байдлын салбарт хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурах аж.
Айлчлалын хүрээнд Франц улсын хөнгөлөлттэй зээлээр агаарын чанарыг шалгах сүлжээ харуулыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Энэхүү ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд БОАЖ-ын сайд Л.Гансүх, Францын, Гадаад худалдааны сайд хатагтай Анн- Мари Идрак нар оролцов.Манай улсад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг Франц улс 40 жилийн өмнө шийдвэрлэхдээ агаарын чанарыг шалгах сүлжээг ашиглаж, мониторингийн судалгаа хийж байжээ.
Уг судалгаа нь агаарын бохирдлыг бууруулахад олон талын ач тустай бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд суурь үзүүлэлт болдог байна. Энэхүү сүлжээ төхөөрөмж нь 1.5 сая еврогийн үнэтэй бөгөөд Улаанбаатар хотын таван дүүрэг тус бүрт нэгийг байрлуулаад байгаа юм. Франц улсад хөнгөлөлттэй зээлийг эргүүлэн төлөх хугацаа нь 25 жил юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.