Толгойтод үерээс хамгаалах далан барьж ашиглалтад өглөө
2010.10.14

Толгойтод үерээс хамгаалах далан барьж ашиглалтад өглөө

Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ТLabor_development_picамгын газрын захиалгаар барьж байгуулсан Толгойт голын үерээс хамгаалах далан, сувгийн ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаанд ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Японы элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Ишизаки Такахиро, Сонгинохайрхан Дүүргийн засаг дарга Ц.Болд, Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг  сайжруулах хоёр дахь төслийн Захирал Л.Бадамхорлоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, гүйцэтгэгч ЧММ ХХК захирал Г.Нямсамбуу нар оролцлоо.

Уг ажлын хүрээнд 0,4 км бетонон доторлогоотой далан сувгийг уналтын барилгын хамт барьж байгуулсан юм. Энэхүү барилга байгууламжийг богино хугацаанд  чанарын өндөр үзүүлэлттэйгээр “ЧММ” ХХК барьж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэхүү далан сувгийг барьж байгуулснаар СХД-ийн 4, 5, 19 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа 50000 гаруй иргэд, албан байгууллага үер усны аюулаас хамгаалах чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн захиалгаар Толгойт голын үерээс хамгаалах далан, сувгийн зураг төслийг 2005 онд “Усны барилга байгууламж” ХХК хийж гүйцэтгэсэн. Энэхүү далан суваг нь 4 хэсгээс бүрдэх ба нийт урт нь 1,6 км урт бетонон доторлогоотой юм.
Нийтийн аж ахуйн төслийн хүрээнд 2005-2006 онд хэрэгжсэн Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 1-3 хэсгийн 1,2 км далан сувгийг, уналтын барилга, явган хүний гүүрэн гарцын хамт барьж байгуулсан ба гүйцэтгэгчээр нь “Эс энд Эй” ХХК, “Монинжбар” ХК-иуд ажиллаж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Толгойт голын үерээс хамгаалах далан сувгийн 4 дэх хэсгийн барилга угсралтын ажлыг 2010 онд Японы нийгмийн хөнжлийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгийн санхүүжилтээр барьж байгуулахаар зураг төсөл нь хийгдэж тендер нь зарлагдав. 

Энэ ажлын хүрээнд 0,4 км урт бетонон доторлогоотой далан сувгийг уналтын барилгын хамт барьж байгуулах юм. Тендерт ЧММ компани шалгарч барилга угсралтын ажлыг хугацаанд нь чанарын өндөр үзүүлэлттэйгээр ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.

Энэхүү далан сувгийг барьж байгуулсан нь СХД-ийн 4, 5, 19 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа 50000 орчим иргэд, албан байгууллага, мөн СХД-т шинээр баригдсан Орчлон хороолол болон дүүргийн ажилтан, албан хаагчдын 1080 айлын орон сууц болон бусад барилга байгууламжуудыг үер усны аюулаас үерийн аюулаас хамгаалах чухал ач холбогдолтой.

Үерийн далан барьснаар орчины тоос шороо, дуу чимээг багасгаж, агаарын чийглэгийг нэмэгдүүлж, хөрсний эвдэрлийг багасгаж, орчны өнгө үзэмж сайжирч, усны бохирдолтыг бууруулах нөхцлийг бүрдүүлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.