2010.10.15
Д.Сүхбаатарын хөшөөг Үндэсний түүхийн музейд хадгална
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Үндэсний түүхийн музейн захирал Ж.Саруулбуян нарыг хүлээн авч уулзан Д.Сүхбаатар жанжны хуучин хөшөөний талаар ярилцав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Сүхбаатарын талбай дээр байсан Д.Сүхбаатарын хөшөөний эх хувь бол үндэсний түүхийн маш чухал ач холбогдолтой зүйл юм. Энэ бол Үндэсний түүхийн музейд очих ёстой зүйл гэж бодож байгаа. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор бүтээж 64 жилийн турш монголын ард түмний хүндэтгэл, авшиг шингэсэн, үе үеийн төр засгийн удирдлагууд болон ард иргэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байсан хөшөө.
Хамгийн гол нь эх хувь нь юм. Эх хувийг ямар ч байдлаар өөрчлөөд эх хувь ганцхан л байдаг. Алдарт “Моно Лиза”-г сайн будаг гарлаа гээд дахин шинэ будгаар зурвал тэр Моно Лиза биш болно.
Тэгэхээр цорын ганц эх хувь, урлагийн хосгүй бүтээлийн хувьд Жанжны энэ хөшөөнд орсон чулуу бүр, элсний ширхэг болгон түүхийн болоод урлагийн маш хүндтэй дурсгалт зүйл. Тийм учраас хотын удирдлага Үндэсний түүхийн музей энэ хөшөөг харж хандах ёстой.
Тэгэхээр цорын ганц эх хувь, урлагийн хосгүй бүтээлийн хувьд Жанжны энэ хөшөөнд орсон чулуу бүр, элсний ширхэг болгон түүхийн болоод урлагийн маш хүндтэй дурсгалт зүйл. Тийм учраас хотын удирдлага Үндэсний түүхийн музей энэ хөшөөг харж хандах ёстой.
Энэ бүтээл бол нэрт барималч С.Чоймбол гуайн бүтээл. Бүтээхэд нь оролцсон зарим хүн одоо ч амьд сэрүүн байгаа. С.Чоймбол гуай энэ хөшөөг бүтээснээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. Монголын төр тухайн үедээ уг бүтээлийг өндөр үнэлж асар том урлагийн бүтээл байсныг нь зөвшөөрч байсан. Ийм чухал, цорын ганц бүтээл маань хаа нэгэн газар үрэгдэж хаягдах вий, тэнд орсон элс шорооноос эхлээд, арслан, тойрсон гинжнүүд нь бүгд асар үнэтэй түүхийн дурсгал шүү. Энэ асуудал дээр хотын Засаг дарга, Үндэсний түүхийн музейн дарга нар та бүхэн онцгой анхаарал хандуулах ёстой” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү байр суурийг хотын Засаг дарга, Үндэсний түүхийн музейн дарга нар дэмжиж буйгаа илэрхийлээд ойрын үед шаардлагатай арга хэмжээ авч ажиллана гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.