"Монросцветмет"-тэй холбоотой өрийг 97,8 хувиар хөнгөлөхөөр болов
2010.10.18

"Монросцветмет"-тэй холбоотой өрийг 97,8 хувиар хөнгөлөхөөр болов

Орос, Монголын хамтарсан "Монросцветмет" нэгдлийг байгуулах үеэр Оросоос Монголд өгсөн зээлээс үүдэлтэй байсан өрийг "Их өр"-ийн зарчмаар шийдэх болсон талаар Сангийн сайд С.Баярцогт мэдээлэв. Манай улс "Монросцвешет"-тэй холбоотойгоор хойд хөршид төлөх 162 сая амдоллар, клирингийн өр 10 сая ам.доллар, нийт 172.5 сая ам долларыг төлөх ёстой байжээ. Харин одоо энэ мөнгийг Их bayartsogtsaidрийн зарчмаар шийдэж, 97.8 хувийг хүчингүй болгуулж, үндсэн гурван сая ам.долларыг төлөхөөр болж байна.

2003 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр тухайн үеийн ОХУ-ын Ерөнхий сайд В.Касъяановтой санамж бичиг үйлдэн “Их өр"-ийн асуудлыг улс орондоо ашигтайгаар шийдүүлж байсан. Монгол Улсын ОХУ-д төлөх ёстой өрийн "Эрдэнэт" үйлдвэрт хамаарах өрийг 100 хувь чөлөөлж, бусад өрийг 97,8 хувиар хөнгөлж байсан билээ.

"Монросцветмет"-тэй холбоотой өр шийдэгдсэн талаар ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин энэ сарын 11-нд Вашингтонд болсон Олон улсын валютын сан, дэлхийн банкны намрын уулзалтын үеэр албан ёсоор мэдэгдсэн байна. "Их өр"-ийн зарчмаар шийдэх тухай харил-цан ойлголцлын санамж бичигт хоёр улсын Сангийн сайд гарын үсэг зурсан бөгөөд одоо хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулах ажил үлджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.