2010.10.18

С. Ламбаа С.Бямбацогт хоёр хамтран ажиллана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт аавынхаа нэрээр байгуулсан "Сандаг" нэртэй төрийн бус буяны байгууллагатай. Гадаадын нарийн мэргэжлийн эмч нарыг боломжоороо урьж ажиллууддаг гэсэн. Ховдчуудын эрүүл мэндийн төлөө санаачилгатай ажилладаг юм байна. Саяхан"Савдаг"сангийн урилгаар Японы нарийн мэргэжлийн эмч нар Монголд ажиллаж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн.Түүнд нь талархаж буйгаа ч сайд хэлэв.

Ховдын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор орчин үеийн тоног төхөөрөмж ч оруулдаг юм байна. Гэтэл гаалийнхан буяны шугамаар үнэгүй ирж байгаа тусламжийн бараанаас татвар нэхэж хүндрэл учруулдгийг С.Бямбацогт "ховлов". Оруулж ирэх гэж байгаа тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөлүүлэх асуудлаар Сангийн сайдад албан тоот явуулсан. Яагаад хэрэгжихгүй байгаа юм бол, хоёулаа энэ талаар хамтарч ажиллана хэмээн С.Ламбаа амлав.

Г.Энх
Эх сурвалж. Өнөөдөр
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.