2010.10.18
Цэрэг татлагаас 136 сая төгрөг олжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цэрэг татлагын ажил буцаллаа. Нийслэлийн хэмжээнд цэргийн зарлан дуудах хуудасны тараалт 93,1 хувьтай байсан гэж Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж. Болдбаатар хэлэв.
Цэрэг татлагын товчоогоор орох ёстой 21348 иргэнээс 20314 иргэн уг арга хэмжээнд хамрагджээ. Цэргийн албанд мордолгүй мөнгөн төлбөр төлсөн иргэд нийт 136 сая төгрөгийг нийслэлийн төрийн санд оруулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар илүү байна гэ
Залуучуудын хувьд хараа муу, жин бага гэсэн оношоор цэргийн албанаас чөлөөлөгджээ. Цаашдаа цэргийн зарлан дуудах хуудас аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байранд ирээгүй иргэдийн асуудлыг судлан шийдвэрлэх асуудлыг Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт, цэргийн албанаас эрүүл мэндийн асуудлаар чөлөөлөгдсөн иргэдийг эрүүлжүүлэх ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж байна гэв. 2010 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зөрчил дутагдалгүй явагдлаа гэж дүгнэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.