“Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол-практикийн бага хурал болно
2010.10.19

“Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол-практикийн бага хурал болно

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Монгол Улсын байнгын ажиллагаатай  парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол- практикийн бага хурал 10 дугаар сарын 19-ны өдрийн 14.30 цагаас Төрийн ордны “Б” танхимд бchuulgan_01олох гэж байна.

 

Онол-практикийн бага хурлыг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв зохион байгуулж байгаа бөгөөд   “Монгол Улсын Парламентын түүхэн хөгжил” сэдвээр Монгол Улсын Бага хурал, Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж,  “Парламент ба төрийн институци хоорондын харилцаа” сэдвээр Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, “Монгол Улсын Парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал” сэдвээр Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, “Парламентын хяналтын зарим асуудлууд” сэдвээр гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид, “Парламентын үйл ажиллагаанд Тамгын газрын үүрэг” сэдвээр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Ц.Шаравдорж нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

 

Онол-практикийн бага хурлын хүрээнд  Монгол улсад ардчилсан парламентын засаглал үүсч хөгжсөн 20 жилийн хугацаанд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын олсон  ололт амжилт, төлөвшил, хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид  Монгол улсын парламентыг олон улсын парламентын  сонгодог зарчимд  нийцүүлэн  нээлттэй, ардчилсан, чадварлаг парламент болгон  төлөвшүүлэн хөгжүүлэх  асуудлаар эрдэмтэн судлаачид, улс төрчид,   төрийн институцийн төлөөллүүд  санал бодлоо солилцож , нээлттэй  хэлэлцүүлэг өрнүүлнэ   хэмээн  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.