УИХ-ын гишүүн Я.Батсуурь Олон Улсын Парламентын холбооны чуулганд оролцлоо
2010.10.19

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Олон Улсын Парламентын холбооны чуулганд оролцлоо

Швейцарийн Женев хотноо аравдугаар  сарын 4-6-нд өдрүүдэд зохион байгуулагдсан  Олон улсын парламентын холбооны ээлжит 123 дугаар чуулганд Монгол улсыг төлөөлж УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын  төлөөлөгчид оролцоод ирлээ.

batsuuri_ya_888Тус чуулган  “Хүн амын шилжилт хөдөлгөөн ба хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүрэг”, “Улс төрийн намууд ба сонгуулийн компанийг санхүүжүүлэхэд ил тод, хариуцлагатай хандахын ач холбогдол” зэрэг хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд болсон юм. Чуулганы үеэр Монголын парламентын төлөөлөгчид ОУПХ-ны удирдлага, зарим улсын төлөөлөгчидтэй уулзаж ярилцжээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Я.Батсуурь  ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Жонссонтой уулзаж 2011 оны эхээр Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд түүнийг оролцохыг урьсан урилгыг гардуулж, уг хурлыг зохион байгуулахад ОУПХ-той хамтран ажиллах арга, хэлбэрийн талаар санал солилцсон байна. Мөн ОУПХ-ны дараагийн 124 дэх чуулганыг зохион байгуулах Панамын төлөөлөгчдийн тэргүүн болон Австралийн төлөөлөгчдийн дэд тэргүүн нартай уулзаж парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.batsuuri_ya_nub

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.