2010.10.20
20 настай парламентыг шүүн хэлэлцэв
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн хүрээнд «Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил» сэдэвт онол-практикийн бага хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Онол-практикийн бага хурлаар Монгол улсад ардчилсан парламентын засаглал үүсч хөгжсөн 20 жилийн хугацаанд УИХ болон УИХ-ын Тамгын газрын олсон ололт амжилт, төлөвшил, хегжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид Монгол Улсын парламентыг олон улсын парламентын сонгодог зарчимд нийцүүлэн нээлттэй, ардчилсан, чадварлаг парламент болгон төлөвшүүлэн хөгжүүлэх асуудлаар эрдэмтэн судлаачид, улс төрчид, төрийн институцийн төлөөллүүд санал бодлоо солилцсон юм.
УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв зохион байгуулсан тус бага хуралд «Монгол Улсын Парламентын түүхэн хөгжил» сэдвээр Монгол Улсын Бага хурал, Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, «Парламент ба төрийн институци хоорондын харилцаа» сэдвээр Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, «Монгол Улсын Парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал» сэдвээр УИХ-ын дэд дарга Н.Энхболд, «Парламентынхяналтын зарим асуудлууд» сэдвээр гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид, «Парламентын үйл ажиллагаанд Тамгын газрын үүрэг» сэдвээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Ц.Шаравдорж нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Энэ асуултад Монгол Улсын Бага хурал, Улсын Их Хурлын дарга асан, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хариулахдаа, цаг хугацаа, УИХ-ын гишүүний үйл ажиллагаа талаас нь үзэхэд байнгын ажиллагаатай гэж үзэх болох юм. Гэхдээ сайн мэдэхгүй байна гээд энэ асуултыг өөрөөс нь эргүүлж асуусан юм.
Харин гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид өөрийнхөө энэ асуултад арай өөр хариулт өгч байна. Тэрбээр, парламентыг зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд байнга ажиллаж байх хэрэгтэй. Манай парламент нийт 100 орчим хоног хуралдана гэсэн хуультай. Ингээд бодоход байнгын ажиллагаатай биш байдалтай байгаа юм. Бусад үед нь байнгын хороо, гишүүд ажил хийдэг боловч тэр нь парламентын ёсонд төдийлөн нийцэхгүй байна. Яагаад гэвэл парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр бол чуулган. Чуулган гэдгийг нэгдсэн хуралдаан гэж ойлгоод байна. Тийм биш. Парламент өөрөө бүхэлдээ түүний байнгын хороо бусад нэгжүүд асуудал хянан хэлэлцэж, урьдчилсан буюутогтолцоог жинхэнэ ёсоор хөгжүүлье гэвэл чуулганы хооронд байнгын хороо хуралдаж болдоггүй. Учир нь чуулган нээдэг хаадаг. Тэр хугацаанд л байнгын хороод хуралдаж байх ёстой. Тэгэхгүй бол нэг юмуу хоёр гурван байнгын хороо нийлээд төрийн эргэлт хийх бололцоотой. Үүнийг бодолцоогүй. Тухайлбал: Сингапурт парламентын завсарлага ердөө 40 хоног байдаг. Бусад үед байнга ажиллаж байдаг. Парламентын засаглалтай байна гэдэг улс орны өдөр тутмын ээдрээтэй асуудлыг парламент шийдэхэд бэлэн байх ёстой. Жишээ нь, шүлхий гарлаа гэхэд яаж зогсоох, хөрөнгө гаргах асуудлыг парламент хийх ёстой. Тийм учраас байнгын ажилладаг тогтолцоонд шилжих нь язгуур асуудлын нэг. Өөр нэг хэлэх зүйл бол парламент шийдвэр гаргаад орхих биш хойноос нь хөөцөлдөж, гаргасан хууль ард түмэнд юу өгч байна, амьдралд хэр нийцэж байна гэдгийг олж мэдэж цаг тухай бүр нь хэлэлцэж байх хэрэгтэй гэж ярилаа.
Мөн бага хурлын үеэр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, өнгөрсөн 20 жилд хувийн хэвшил хөгжиж эрийн цээнд хүрч, ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэх болсон. Үүнд УИХ-аас гаргасан зөв бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингээгүй бол хувийн хэвшил хөгжиж чадахгүй байсан гэсэн талархлын үг хэлсэн бол Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах судлаач Ц.Товуусүрэн, 1992 онд Сонгуулийн хууль батлагдсанаас хойш өнгө заслын төдий өөрчлөлтөөс өөр нэмэлтийг хуульд хийгээгүй гээд можаритор системээр таван удаа сонгууль явуулсан ч энэ сонгуулиар өндөг шиг өөгүй биш аж. Үүний нэг тод жишээ нь сая болсон Киргизийн сонгууль болж байна. Тус сонгуульд 4 нам парламентад суудалтай болсон. Гэвч энэ 4 нам нийт ард түмний 34 хувийг л төлөөлж байгаа юм байна. Иймээс сонгуулийн тогтолцоо нуудын давуу талуудыг судалж байж хуулиа гаргах хэрэгтэй гэсэн саналыг судлаач Ц.Товуусүрэн хэлсэн юм.
Ерөнхийлөгчийг ард түмний төлөөлөл гэж үздэг. Парламент зөв сонгогдож, УИХ ард түмнийг бүрэн төлөөлдөг болсон цагт Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгож болох юм гэсэн хариултыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү өглөө. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ өөрийнхөө харьяа агентлагууыг бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа талаар саналаа хэллээ. Тэрбээр, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцтэй л хэрхэн харьцахаа яриад байдгаас биш өөрийнхөө гар хөл болсон, хамгийн үнэн зөв мэдээлэл өгч, бие даасан байдлыг нь хангаж, Засгийн газрын хянахад тусалж байцаг өөрийнхөө агентлагтай яаж харьцах, томилгоог хэрхэн хийх гээд олон асуудлыг авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл парламент дэд бүтэцгүй явж ирлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Онол-практикийн бага хурлаар Монгол улсад ардчилсан парламентын засаглал үүсч хөгжсөн 20 жилийн хугацаанд УИХ болон УИХ-ын Тамгын газрын олсон ололт амжилт, төлөвшил, хегжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид Монгол Улсын парламентыг олон улсын парламентын сонгодог зарчимд нийцүүлэн нээлттэй, ардчилсан, чадварлаг парламент болгон төлөвшүүлэн хөгжүүлэх асуудлаар эрдэмтэн судлаачид, улс төрчид, төрийн институцийн төлөөллүүд санал бодлоо солилцсон юм.
УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв зохион байгуулсан тус бага хуралд «Монгол Улсын Парламентын түүхэн хөгжил» сэдвээр Монгол Улсын Бага хурал, Улсын Их Хурлын дарга асан, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, «Парламент ба төрийн институци хоорондын харилцаа» сэдвээр Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, «Монгол Улсын Парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал» сэдвээр УИХ-ын дэд дарга Н.Энхболд, «Парламентынхяналтын зарим асуудлууд» сэдвээр гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид, «Парламентын үйл ажиллагаанд Тамгын газрын үүрэг» сэдвээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Ц.Шаравдорж нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
УИХ байнгын ажиллагаатай парламент мөн үү?
Хэлэлцүүлгийн үеэр, манай парламент байнгын ажиллагаатай парламент мөн үү? гэдэг асуултыг байнгын ажиллагаатай парламентын анхных нь болох Улсын Бага Хурлын гишүүн асан, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид тавилаа.Энэ асуултад Монгол Улсын Бага хурал, Улсын Их Хурлын дарга асан, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хариулахдаа, цаг хугацаа, УИХ-ын гишүүний үйл ажиллагаа талаас нь үзэхэд байнгын ажиллагаатай гэж үзэх болох юм. Гэхдээ сайн мэдэхгүй байна гээд энэ асуултыг өөрөөс нь эргүүлж асуусан юм.
Харин гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид өөрийнхөө энэ асуултад арай өөр хариулт өгч байна. Тэрбээр, парламентыг зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд байнга ажиллаж байх хэрэгтэй. Манай парламент нийт 100 орчим хоног хуралдана гэсэн хуультай. Ингээд бодоход байнгын ажиллагаатай биш байдалтай байгаа юм. Бусад үед нь байнгын хороо, гишүүд ажил хийдэг боловч тэр нь парламентын ёсонд төдийлөн нийцэхгүй байна. Яагаад гэвэл парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр бол чуулган. Чуулган гэдгийг нэгдсэн хуралдаан гэж ойлгоод байна. Тийм биш. Парламент өөрөө бүхэлдээ түүний байнгын хороо бусад нэгжүүд асуудал хянан хэлэлцэж, урьдчилсан буюутогтолцоог жинхэнэ ёсоор хөгжүүлье гэвэл чуулганы хооронд байнгын хороо хуралдаж болдоггүй. Учир нь чуулган нээдэг хаадаг. Тэр хугацаанд л байнгын хороод хуралдаж байх ёстой. Тэгэхгүй бол нэг юмуу хоёр гурван байнгын хороо нийлээд төрийн эргэлт хийх бололцоотой. Үүнийг бодолцоогүй. Тухайлбал: Сингапурт парламентын завсарлага ердөө 40 хоног байдаг. Бусад үед байнга ажиллаж байдаг. Парламентын засаглалтай байна гэдэг улс орны өдөр тутмын ээдрээтэй асуудлыг парламент шийдэхэд бэлэн байх ёстой. Жишээ нь, шүлхий гарлаа гэхэд яаж зогсоох, хөрөнгө гаргах асуудлыг парламент хийх ёстой. Тийм учраас байнгын ажилладаг тогтолцоонд шилжих нь язгуур асуудлын нэг. Өөр нэг хэлэх зүйл бол парламент шийдвэр гаргаад орхих биш хойноос нь хөөцөлдөж, гаргасан хууль ард түмэнд юу өгч байна, амьдралд хэр нийцэж байна гэдгийг олж мэдэж цаг тухай бүр нь хэлэлцэж байх хэрэгтэй гэж ярилаа.
Мөн бага хурлын үеэр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, өнгөрсөн 20 жилд хувийн хэвшил хөгжиж эрийн цээнд хүрч, ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэх болсон. Үүнд УИХ-аас гаргасан зөв бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингээгүй бол хувийн хэвшил хөгжиж чадахгүй байсан гэсэн талархлын үг хэлсэн бол Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах судлаач Ц.Товуусүрэн, 1992 онд Сонгуулийн хууль батлагдсанаас хойш өнгө заслын төдий өөрчлөлтөөс өөр нэмэлтийг хуульд хийгээгүй гээд можаритор системээр таван удаа сонгууль явуулсан ч энэ сонгуулиар өндөг шиг өөгүй биш аж. Үүний нэг тод жишээ нь сая болсон Киргизийн сонгууль болж байна. Тус сонгуульд 4 нам парламентад суудалтай болсон. Гэвч энэ 4 нам нийт ард түмний 34 хувийг л төлөөлж байгаа юм байна. Иймээс сонгуулийн тогтолцоо нуудын давуу талуудыг судалж байж хуулиа гаргах хэрэгтэй гэсэн саналыг судлаач Ц.Товуусүрэн хэлсэн юм.
УИХ-ыг зөв сонгож чадвал Ерөнхийлөгчийг парламентаас сонгож болно
УИХ-ын гишүүн Р.Буд, Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог. Дараа нь УИХ баталгаажуулдаг. Нэгэнт парламентын засаглалтай юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгож болохгүй юу? гэсэн асуултыг илтгэгч нарт тавьсан юм.Ерөнхийлөгчийг ард түмний төлөөлөл гэж үздэг. Парламент зөв сонгогдож, УИХ ард түмнийг бүрэн төлөөлдөг болсон цагт Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгож болох юм гэсэн хариултыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү өглөө. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ өөрийнхөө харьяа агентлагууыг бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа талаар саналаа хэллээ. Тэрбээр, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцтэй л хэрхэн харьцахаа яриад байдгаас биш өөрийнхөө гар хөл болсон, хамгийн үнэн зөв мэдээлэл өгч, бие даасан байдлыг нь хангаж, Засгийн газрын хянахад тусалж байцаг өөрийнхөө агентлагтай яаж харьцах, томилгоог хэрхэн хийх гээд олон асуудлыг авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл парламент дэд бүтэцгүй явж ирлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.