Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг өнөөдөр тэмдэглэнэ
Уг ойд зориулан өчигдөр “Монгол Улсын байнгын ажиллагаатай Парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол, практикийн хурал өнөөдөр 14.30 цагт Төрийн ордны “Б” танхимд болж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид нар илтгэл тавилаа.
Харин ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Их танхимд болно. Мөн 13.00 цагаас УИХ-ын цахим архивын нээлт, 14.30 цагаас Парламентын түүхийн хөгжлийн музей, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болох юм. Ойн хүндэт зочид мөн өдөр Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ хамтдаа дурсгалын зураг татуулж, урлагийн тоглолт үзэж сонирхоно.
Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал болон түүнээс хойшхи Улсын Их Хуралд сонгогдон төрийн хууль тогтоох үйл ажиллагаанд сэтгэл зүрх, бодол оюунаа дайчлан ажиллаж ирсэн үе үеийн парламентын гишүүд энэхүү ойд уригдан оролцож байгаа юм.