Хүн бүр анчин болох ёсгүйг хуульчлах санал гаргав
2010.10.20

Хүн бүр анчин болох ёсгүйг хуульчлах санал гаргав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт. өөрчлөлт оруулах тухай хуулийн төbh_tbbслийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Сүхбаатар аймаг зээрийн сүрэг нутагладаг бүсэд багтдаг. Тус аймагт шүлхий өвчин гарсны шалтгаан нь хэдэн жилийн өмнө чонын сүргийн тоо толгойг их хэмжээгээр устгасантай холбоотой гэнэ. Чонын сүрэг багассанаас болж цагаан зээр олширсон аж.Үүний улмаас мал сүрэг идэх бэлчээргүй болдог. Тиймээс ан амьтны тэнцвэрийг хадгалахын тулд хуульд ямар амьтдыг ангаж болох, үгүйг тодотгох хэрэгтэй тухай П.Алтангэрэл гишүүн хэлсэн юм.

Ан, амьтдыг үржүүлсэн нөхцөлд урамшуулал олгож байвал ямар вэ гэсэн санал тавилаа.Харин Д.Энхбат гишүүний санаанд дээрх хуулийн төсөл нийцсэнгүй. Ан, амьтнаа хамгаалах, Байгаль орчны яамны ажлыг цэгцлэх, хуучин хууль шигээ болсон гэж шүүмжиллээ. Өнгөрсөн арван жилд ан амьтдаа олноор нь устгаж цөөрүүлсэн. Амьтад ховордсон нь хүн бур буутай болж, анчин болсонд байгаа гэдгийг тэрбээр тайлбарлаж байна. Зөвхөн зөвшөөрөлтэй буугаар ан хийхээр хуульчилж, зөрчвөл эрхийг нь насан туршид нь хасах заалт оруулах нь зүйтэй гэнэ. Тиймээс анчин хүний эрх, үүргийг тодотгосон бүлэг нэмэх шаардлагатайг хэлсэн.

Хамгийн гол нь хүн бүр анчин болох ёсгүйг нарийн тусгахыг онцлов. Мөн ойн нөхөрлөл хулгайн ан хийсэн хүмүүсийн бууг хурааж, саатуулах эрхгүйгээр үүргээ биелүүлж чадахгүй гэдгийг хэлэв. Ойн нөхөрлөлүүдийн хэлснээр ихэнхдээ гадны иргэд ан хийхээр ирдэг байна. Гэтэл тэдэнд хариуцлага тооцох эрх нь байдаггүй учир машиных нь дугаарыг тэмдэглэж аваад л хоцордог байна.

Л.Гансүх сайд Цагдаагийн ерөнхий газрын дэргэд саяхнаас Байгалийн гэмт хэрэгтэй тэмцэх алба байгуулснаа хэлж, хориотой амьтдын арьс үс, эвэр зэргийг худалдан авсан, худалдсан хүмүүст хариуцлага тооцохыг хэлэв.Харин хориотой ан хийсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гартаа атгадгийг тайлбарласан юм.

Нөхөрлөлд олгох нь бүү хэл яам ч өөрөө хууль бус үйлдлийг таслан зогсоож хариуцлага хүлээлгэх эрхгүй гэдгээ ч учирлав.

Эх сурвалж.Нийгмийн толь сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.