Парламентын түүхэн хөгжлийн музей үүдээ нээлээ
2010.10.20

Парламентын түүхэн хөгжлийн музей үүдээ нээлээ

1914 оны 2 дугаар сард улс төрийн аливаа хүнд хэргийг бүгдээр нийлж шүүмжлэн хэлэлцэж, олны бодлогыг нийлүүлэх зорилго бүхий Улсын Дээд, Доод хурлыг байгуулсан нь Монголын нийгмийн улс төрийн амьдралд гарсан цоо шинэ үзэгдэл байлаа. Улсhhhhhhhhhh

Парламентын түүхэн хөгжлийн музей үүдээ нээлээ
ын Дээд, Доод хурлаас өнөөгийн УИХ-ыг хүртэлх Парламентын түүхийг өгүүлсэн Парламентын түүхийн хөгжлийн музей Төрийн ордоны ёслол хүндэтгэлийн өргөөнөө өнөөдөр үүдээ нээлээ.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж, хөгжсөнийн 20 жилийн ойн баярын өдөр үүдээ нээсэн энэхүү музейн анхны үзэгчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар байсан юм.Музейд Улсын Дээд, Доод хурал, Ардын түр цагийн хурал, БНМАУ-ын Их Хурал, Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, тухайн үед гаргаж байсан тогтоол шийдвэр, тамга, тэмдэгээс эхлээд Төрийн хас эрдэнийн тамгыг хүртэл тавьжээ.Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан нүдний шил, бичгийн хэрэгсэл, Самбуу гуайн хэт хутга, УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хэрэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн тамгыг дэлгэн тавьсан байна.

Их Монгол Улсын төрийн хас эрдэнийн тамга гэхэд 28.1 кг жинтэй, ган, алт мөнгө, ногоолин чулуу, зандан модны үндэс, гандий мод оролцуулан урласан бөгөөд Чингис хааны үеээс Лигдэн хааныг хүртэл хэрэглэж ирсэн түүхтэй ажээ.Улсын бага хурлын үед буюу 1990-1992 онд, мөн 1992-1996 оны парламентын дарга Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын хурал удирддаг байсан хонхыг цохин хурлаа удирддаг байжээ. Тэрхүү хонх, 1992-2004 онд УИХ-ын даргын сууж байсан ширээ, бусад хэрэгсэл гээд олны анхаарлыг татах олон зүйлийг энэхүү музейд тавьжээ.

Монгол Улсын төрийн сүлдний анхны загварууд, үе үеийн парламентын хуралдааныг зохион байгуулахад хэрэглэж байсан техник хэрэгслүүд, УИХ-ын гишүүдийн спортын амжилтыг илтгэх цом, медалийг ч эндээс үзэх боломжтой. Төрийн өндөрлөгүүд музейг үзэж сонирхсоны дараа музейн санал, хүсэлтийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээсэн.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Парламенты түүхэн хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.