![Ж.Золжаргал: Чөлөөт сэтгэлгээ, нээлттэй нийгмийн “вирус” тээгч байгаарай](https://vip76.mn/media/news/original/2025/02/11/71b7128d8ed1c692c89c01a2fca39325.jpg)
Ж.Золжаргал: Чөлөөт сэтгэлгээ, нээлттэй нийгмийн “вирус” тээгч байгаарай
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн хүрээнд “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний тэмцээн зохион байгуулагдлаа.
Сурагчид хууль, эрх зүйн сэдвээс эхлээд хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн хэрхэн ашиглаж болох вэ зэрэг өргөн сэдвийн хүрээнд мэдлэг, оюунаа сорив. “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний тэмцээний нээлтэд зориулан УИХ-ын гишүүн,ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал үг хэллээ.
Нийгэм нээлттэй байх уу, хаалттай байх уу. Дарангуйлал тогтох уу, эрхчөлөө мандах уу. Мөнхийн сэдэв, байнгын тэмцэл.
Монгол Улсын анхны үндсэн хууль язгууртан феодалууд удирддаг байсан нийгмийг илүү нээлттэй болгож ардын засаг тогтоохыг эрмэлзсэн. Ардчилсан үндсэн хууль төрийн дээр нам гарч, дарга анги бэхжсэн тогтолцоог үгүй хийн иргэний нийгэм байгуулахыг зорьсон. Энэ мэтчилэн алхам алхмаар улам “нээлттэй” байхын төлөө урагшилж ирсэн.
Монгол орон газарзүйн хувьд өмнө талдаа их Говь, түүний цаана Хятадын их иргэншил, Умард талдаа их Сибир, түүний цаана Оросын их гүрнээр дэлхийн бусад хэсгээс тусгаарлагдсан байрлалтай.
Газарзүйн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч монголчууд нээлттэй байхыг чухалчилдаг. Чөлөөтэй байхыг эрхэмлэдэг. Монголчуудын энэхүү эрмэлзлэлийг үргэлжлүүлэн авч явж, чөлөөт сэтгэлгээ, нээлттэй нийгмийн “вирус” тээгч байгаарай" гэж мэтгэлцэгч хүүхдүүдэд хэллээ.
![](https://vip76.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан