2010.10.21
Дурсамжтай, Шүүмжлэлтэй хүндэтгэлийн чуулган
"1990 онд хавар нэлээн донсолгоотой ширүүн хавар болов. МАХН-ын онц их хурал хуралдлаа. Хурлын онцлог нь их хурлын төлөөлөгчдийг анхан шатны байгууллага өрсөлдөөний шугамаар шууд сонгосон явдал байлаа" хэмээн УИХ дахь МАХН-ны бүлгийн дарга Д.Лүндээжанцан дурссан байдаг.
Тухайн үед Ардын их хуралд иргэдийн төлөөллийг өргөн хамруулахын тулд сум, орон нутгийн хот бүрээс нэг, аймгийн төв, улсын харьяалалтай хотын 10 мянган хүн тутмаас нэг депутат сонгохоор тогтсон аж.
Олон жилийн өмнөх андаа харсан зарим гишүүн дуу алдан, тэврэлдэж байгаа харагдсан. Үсэнд нь хяруу унаж, нүүрэнд нь үрчлээ суусан бага хурлын гишүүд чуулганы танхимыг хараад санаа алдан зогссон юм. Тэдэнд зориулан өнөөгийн УИХ-ын гишүүдийн суудлын араар тусгай суудал бэлтгэж нэрсийг нь байрлуулсан байв. Тухайн үеийн бага хурлын 56 гишүүнээс 30 орчим л ирсэн байлаа.
Анхны парламентын гишүүдээ хүндэтгэж шинэ зууны гишүүд маань ч дор бүрнээ гоёсон байсан юм. Тухайлбал, УИХ гишүүн Н.Батбаяр цайвар дээл өмссөн бол Д. Арвин үндэсний хувцсаараа гангарчээ.
"Парламент" гэх cypryyлийн үе үеийн төгсөгчид нэгэн дор чуулж бөөн л инээд хөөр болсон юм. Буурь сууж, хал үзсэн зарим нөхөд нь өнөөгийн парламентад их л шүүмжлэлтэй хандаж харагдав. "200 жилийн түүхтэй парламентад сөрөг хүчин оршсоор байна. Гэтэл 20 жил болж байгаа манай парламентад сөрөг хүчингүй байна гэдэг нь Монголын улс төр төлөвшөөгүйн илрэл. Энэ нь магадгүй үндэс суурийг нь тавьсан бидний буруу байж мэдэх л юм" хэмээн өөр хоорондоо санал бодлоо солилцоно. Анхны парламентад хоёр л эмэгтэй улстөрч байсан. Түүний нэг нь МҮОНРТ-ийн сэтгүүлч Т.Алтангэрэл агсан байв. Тэрээр хэдэн жилийн өмнө таалал төгссөн аж. Харин нөгөө нь бага хурлын гишүүн, хуульч Ж.Бямбажав. Ганц эмэгтэйгээ гишүүд угтан авч, тэвэрч аван үнсэж байлаа. 20 жилийн дараах нэг ангийнхны уулзалт харж зогссон олны сэтгэлийг догдлуулж байсан юм.
Тухайн үеийн бага хурлын гишүүнээс эхлэн УИХ-ын гишүүн болж ажиллаж буй цөөнгүй улстөрч бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн С.Баяр. Тэрбээр парламентын ангийн хантайгаа мэндэлж, хуучин цагийн дурсамжаа дурсав. Хүндэтгэлийн чуулганд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга асан П.Сампилноров, дипломатч О.Очиржав, хуульч Б.Чилхаажав, бригадын генерал Д.Энхбаатар, Үндсэн хуулийн эх баригч гавьяат хуульч Б.Чимид, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа нар оролцсон.
Чуулганы хуралдааныг нээж УИХ-н дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн юм.Тэрбээр "Олонх, цөөнхийн аль алинд парламентат ёсны туршлага илэрхий дутагдаж байсан ч үндэсний эрх ашгийг эрхэмлэн маргаантай асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэх боломжтойг энэ үеийн Ардын их хурал, Улсын бага хурлын туршлага харуулсан. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монголд хүчтэй нөлөөлж, дотооддоо улс төрийн шинэ нөхцөл байдал бий болсныг улс төрийн намууд тал бүрээс нь нухацтай ярилцсаны үндсэн дээр хамтарсан Засгийн газар байгуулан ажиллах улс төрийн шийдэлд хүрсэн нь өнөөгиин парламентын үйл ажиллагаанд онцлог байдлыг буй боллгосон. 20 жилийн замналаа эргэн харахад өөдрөг, сайн сайхан зүйл их байгаагийн цаана иргэдийн нэлээд хэсгийн амьдрал дорой, ажилгүйдэл буурсангүй. Бид ард түмнийхээ аж байдлыг сайжруулах үндсэн зорилгодоо хараахан хүрч чадаагүй л байна. Эдийн засгийн дорой байдлаасаа шалтгаалан иргэд эрхээ бүрэн эдэлж чадахгүй, тэдний эрх ашиг зарим талаар зөрчигдөж байна" хэмээн хэлсэн үгэндээ дурьдав.
Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үг чуулганы танхимын уур амьсгалыг эвдэж орхисон юм. Учир нь тэрбээр хэлсэн үгэндээ өнөөгийн парламентын хариуцлагагүй байдал, хамтарсан Засгийн газрын ажил урагшлахгүй байгааг дурьдав. Иймээс МАХН, АН-ын 2008 оны есдүгээр сарын 12-нд байгуулсан 'Хамтран ажиллах гэрээ"-г үзэхийг хүсэв. Төрийн тэргүүн "Монгол Улсад их хурал, Засгийн газар, шүүх ч бай, Ерөнхийлөгч нь ч ялгаагүй нэг л ариун үүрэгтэй. Энэ бол Монголын ард түмэнд үйлчлэх. Өнөөдөр төрийн олон үйлчилгээ манайд шат шатандаа нэр, үзүүлэн төдий байна. Иргэд оролцдоггүй, иргэддээ эрх ажлыг нь өгдөггүй төрийн ажил ийм байдаг. Төр ард иргэддээ биш өөртөө үйлчлэх нь гаарлаа. Дээрээс нь өөрсдийгөө муу хэлүүлэхгүй, харин магтуулж сайшаалгахын тулд мөнгө хөлсийг хайрлахгүй цацдаг. Энэ Засгийн газрын хамгийн сайн чаддаг ажил нь" гэв. Мөн тэрбээр 20 жилийн өмнө Улсын бага хурлын гишүүн Засгийн газраас XX тогтоол гаргах тухай мэдээлэл сонсчихоод, гэртээ харих замдаа дэлгүүрээс хувийн мөнгөөрөө чихэвчний магнитфон авсан хэргээр бүрэн эрх нь түдгэлзэж байсныг онцлов.
Түүнчлэн Ц.Элбэгдорж АТГ-ын толгой дарга нарын асуудлыг ч хөндсөн юм. "Манай УИХ-ын олонх, Засгийн удирдлагад нэг гэм бий. Суудал, бялуу хуваах ажилд уургын морь шиг атлаа, шударга ёс ярихаар л суугаа хүн шиг, чих нь дүлий юм шиг болчих юм. Ч.Сангарагчаа даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргаж төвдөхгүй гурван сар гаруй болж байгаа нь Оюутолгой ордыг ашиглах тухай таван жил хэлэлцсэн байдлаас дутуугүй бухимдлыг төрүүлээд байна. Хариуцлага алдсан байж болох албан тушаалтныг хаацайлаад байгаад иргэдийн уур бухимдал үнэнээсээ хүрч байгаа нь мэдрэгдэж байна. Манай зарим нам, гишүүд сонгуульдаа эрт орж байх шиг. Гол нь сонгогчдынхоо юу хүсэж байгааг зөрүүлж уншвал өнөөдрөөсөө ч дордож мэднэ" гэв.
Түүний хэлсэн үг зарим гишүүний ундуйцлыг хүргэж, сүүлдээ танхимаас гарч явахад хүргэсэн юм. АТГ-ын дарга нарын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаагаа зарим гишүүн "Өшөө авалтад өртчих гээд байна" гэх сураг байгааг Төрийн тэргүүн тодотгосон юм. Хэрэв тийм бол гэмтэй хүн гэлбэлздэг гэдгийг ч онцлов. Мөн Авлигатай тэмцэх газрыг Авлигатай тэнцэх газар болгож байгаагч хэлсэн. Энэ мэтчилэн Ерөнхийлөгч хуучин ангийнхныхаа өмнө шинэ ангийнхаа нөхдийг хатуухан шүүмжлээд авав.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: Нийгмийн толь
Зураг: inet.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.