ХОЙД БҮСЭЭС ХАМГИЙН ОЛОН АВАРГУУД ТОДОРЛОО
2025.02.14

ХОЙД БҮСЭЭС ХАМГИЙН ОЛОН АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол Улсын хөдөөгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл нь хөдөөгийн голлох бизнес хэвээр байна.

2024 оны эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдож, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан малын тоо буурсан ч 2024 онд 13.9 сая толгой малыг дотооддоо хэрэгцээлж, 285.3 сая ам.долларын үнэ бүхий 4.8 сая толгой малын махыг гадаадын зах зээлд нийлүүлээд байна.

Хойд бүсээс Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн нэрс:

Улсын аварга малчин:

  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Банзрагчийн Элбэгбат
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Батсүхийн Мөнхбат
  • Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Дашзэвэгийн Лувсандагва
  • Булган аймгийн Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Дашзэвэгийн Мэндбаяр
  • Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн малчин Намжилсүрэнгийн Даариймаа
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Батцэндийн Балган
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн малчин Батаагийн Доржсүрэн
  • Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Раднаабазарын Батжаргал
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Ламжавын Бадамханд
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Бат-Очирын Мөнхбат
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн малчин Чойсүрэнгийн Дандар
  • Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн малчин Чулуунбаатарын Цогбаяр
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн малчин Заминдигийн Цэдэнсодном
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн малчин Ренчиндоржийн Галсан
  • Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн малчин Цэдэнгийн Баатархүү
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их ац багийн малчин Дашжаагийн Даваажав
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн Түмэнгийн Манлайбаатар
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн малчин Төмөрийн Отгонтогтох
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Энэбишийн Өлзийбадрах

Улсын хошой аварга малчин:

  • Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Битүүгаагийн Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн малчин Ямпилын Баасандорж

Улсын аварга саальчин:

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн саальчин Гомбосүрэнгийн Эрдэнэцэцэг
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн саальчин Дэмбэрэлийн Нямсүрэн;
  • Улсын аварга тариаланч:
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дашзэвэгийн Рэгдэнлхагва;
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой ”ХК-ийн механикжуулагч Балганы Эрдэнэдэлгэр;
  • Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Сүрэнжавын Анхбаяр;

Улсын аварга тариаланч хамт олон:

  • Булган аймгийн Бугат сумын “Та мэд эрдэнэ” ХХК;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хонгор хувт ХХК

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан