Б.Уянга: Мэдэхгүй зүйлээрээ хүний мэдэх эрхэд, бүдүүлэг халдаж болохгүй
2025.02.17

Б.Уянга: Мэдэхгүй зүйлээрээ хүний мэдэх эрхэд, бүдүүлэг халдаж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Уянга. Н.Наранбаатар нар Өмнөговь аймагт ажиллаж байна. Ханбогд сумын иргэдтэй хийсэн уулзалтаар 

  • Хайрхан багийн нийгмийн асуудал болох үер усны асуудал, эрчим хүчний үнийн өсөлт
  • Өмнөговь дахь ШУТИС-ийн салбар сургуульд илүү олон төрлийн инженерүүдийг бэлтгэдэг болох шаардлагатай
  • Бүх түвшний сонгуульд мөнгө тараадгийг болих шаардлагатай тухай санал гарлаа.

Иргэдтэй уулзах бүр хууль, эрх зүйн асуудал хөрсөн дээрээ хэрхэн бууж байгааг ойлгох юм.

Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд ажиллалаа. Ер нь уул уурхайн салбарын талаар усны талаар нэвт "поп" мэдээ түгэж шүү. Явсан газар бүртээ л эх үүсвэртэй мэдээлэл хаанаас авах вэ гэж ярьж байна. Асуудал эрхэлсэн төрийн албан хаагчид нь, эрх бүхий албан хаагчид нь, шинжлэх ухааны академийн, их сургуулийн эрдэмтэн багш нар зөв мэдээллийг иргэддээ хүргэхэд шамдан ажиллах хэрэгтэй байна. Манайхан сийрэг шүү дээ. Үнэн мэдээлэл өгвөл бүгд ойлгоно. Мэдэхгүй зүйлээрээ хүний мэдэх эрхэд бүдүүлэг халдахаа болимоор байна.