“Иргэдийн талархлын өдөр” зохион байгуулна
2010.10.22

“Иргэдийн талархлын өдөр” зохион байгуулна

Нийслэлийн архивын газраас нийслэлийн 371 жилийн ойг угтаж “ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫН ӨДӨР”-ийг 2010 оны 10 сарын 25-ны өдөр зохион байгуулан явуулах гэж байна. Энэхүү өдрийг зохион байгуулан явуулах гол зорилго нь төрийн архивын үйлчилгээг иргэдэд ойртуулах, нээлттэй, хtalbai_01үртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлж иргэдийг баярлуулах, тэдний талархалын үгийг хүлээн авч ажлын эрч хүч, урам авах иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч цаашид үзүүлж буй үйлчилгээгээ улам хурдацтай, чанартай, хүртээмжтэй болгож тэдэнд соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэх, хэрэгжүүлж ажиллахад оршино. Энэ “ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫН ӨДӨР”:
  • Байгууллага, иргэдийн лавлагааны захиалгыг хүлээн авч шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, дараалал харгалзахгүй үйлчлэх
  • Нийслэлийн Архивын газраас үзүүлж буй мэдээлэл-лавлагааны талаарх  “Санал асуулга, судалгаа” авах
  • Мэдээлэл-лавлагааны талаар байгууллага, иргэдэд зөвлөгөө, зааварчилгаа өгөх
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажлаа сурталчлах, мэдээ мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулан явуулна.
Жич: Энэхүү өдөр зохион байгуулан явуулах ажлаас тодруулж лавлах асуудлыг ажлын 315066, 327054 дугаар утсуудаас авч болно

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.