Нийслэлд 50,2 тэрбум төгрөгийн өртөгтэй  353 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна
2010.10.22

Нийслэлд 50,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 353 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна

Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн явц байдлыг нийслэлийн удирдах албан тушаалтнmongol_tugrugууд сонслоо. 

Нийслэлийн хөрөнгө  оруулалтын газар нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 49-р тогтоол, НЗД-ын  274 тоот захирамжаар  байгуулагдсан  Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар юм. Тус байгуулага нь  Улаанбаатар хотод зөв төлөвлөлттэй, нийгмийн хэрэгцээ шаардлага нийцсэн  үр ашиг,  чанартай бүтээн байгуулалт хийхээр зорьдог гэдгээ энэ үеэр танилцуулав.  Өнөөдрийн байдлаар 172 аж ахуй нэгж, байгуулагатай  гэрээ хийн ажиллаж байна. 

Нийтдээ 50,2 тэрбум төгрөгийн өртөгтэй  353 төсөл арга хэмжээ  хэрэгжүүлж буй  юм байна.  Эдгээрээс  дууссан ажил 239 ажлын гүйцэтгэл  76 хувьтай гэсэн  тоон мэдээлэл дуулгалаа.  Сургуулийн дээвэр, цэцэрлэгийн их засвар,  сургуулийн их засвар,  дүүрэг хороодын засварын ажил 99, 100 хувьтай байгаа бол  цэцэрлэгийн шинэ байр,  сургуулийн спорт заал, лифт шинэчлэл зэрэг ажил 50 гаран хувьтай явна. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын ажилд гарсан нэг гол онцлог дүүргүүдэд эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлсэн явдал гэж байлаа.  Нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүрэг эрх шилжүүлсэн ажлын  гүйцэтгэлээрээ бусад дүүргүүдээ манлайлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.