
2025.02.18
УЛААНБААТАР ХОТОД 268 НИЙГМИЙН АЖИЛТАН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан сум, хорооны нийгмийн ажилтан энэ сараас эхлэн ажиллахаар болсон.
Өнөөдрийн байдлаар орон нутагт 426, нийслэлд 163 улсын хэмжээнд нийт 589 нийгмийн ажилтан сонгогдон, ажлын гараагаа эхлэхэд бэлэн болжээ.
Нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалт өнгөрсөн долоо хоногт орон нутагт болсон. Өнөөдөр (02-р сарын 17) Улаанбаатар хотод нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалт эхэллээ.
Улаанбаатар хотод нийт 268 нийгмийн ажилтан ажиллахаас 163 томилогдоод байна.
16 мянга хүртэл хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан ажиллах бол 16-22 мянган хүн амтай хороонд хоёр, 22 мянгаас дээш хүн амтай хороонд 3 нийгмийн ажилтан ажиллана.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан