АИХ-ын есөн Пүрэвдорж
1990 оны АИХ эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 төлөөлөгчтэй байсан. Тэнд малчин, саальчин, багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжилтэй депутат ажиллаж байв. Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд АИХ, УБХ-ын гишүүдийн алдар, гавьяаг дуурсаж буй юм.
АИХ-аас УБХ-ыг байгуулж, улмаар Үндсэн хууль баталж одоогийн нийгмийн хууль эрх зүйн үндсийг тавьж өгсөн. Үүнээс гадна "хав дарсан" содон мэдээллүүд сонсогдож байна. АИХ-ын 430 депутат дотор Пүрэвдорж нэртэй есөн хун байсан аж. Ойн өдрөөр нээлтээ хийсэн УИХ-ын музейд тэдний хамт авахуулсан гэрэл зургийг дэлгэжээ. Тэдний нэг байсан Л.Пүрэвдорж эдүгээ Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилладаг билээ.
С.УУЛ
Эх сурвалж: Өнөөдөр сонин