Төрийн Думын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2010.10.25

Төрийн Думын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Төрийн Дум дахь066b6520d8c72175big Орос-Монголын парламентын бүлгийн дарга В.Г.Малеев тэргүүтэй Төрийн Думын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол Улс, ОХУ-ын хоорондын стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин гүнзгийрч буйд сэтгэл ханамжтай буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглээд энэхүү харилцаанд хоёр орны дээд түвшний уулзалт чухал нөлөө үзүүлж байгаа, тухайлахад өнгөрсөн оны сүүлчээр Төрийн Думын урилгаар ОХУ-д хийсэн Монголын парламентын тэргүүний албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болсныг онцлов.

Тэрбээр хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаанд парламентууд, найрамдлын бүлгүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглээд  цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг улам сайжруулж шинэ түвшинд ажиллахыг эрмэлзэж буйгаа онцлов. Түүнчлэн уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улс цаашид хамтын ажиллагааны бүхий л хэлбэрүүдийг аль аль талдаа ашигтай, хурд далайцтай өргөжүүлэхэд парламентын үүрэг чухал гэж үзэж буйгаа илэрхийлээд ОХУ-ын Төрийн Думын дарга эрхэмсэг ноён Б.В. Грызловыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр буйг дахин нотлов.

Төрийн Думын төлөөлөгчдийн тэргүүн В.Г.Малеев Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүдэд баяр хүргээд өнгөрсөн онд Эрхүү хотод болсон парламентын бүлгийн гишүүдийн уулзалтын үеэр баталсан хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хоёр улсын хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг чухалчлан авч үзсэн, бүс нутгийн хамтын ажиллагаанд Думын гишүүд ч анхаарал хандуулж байгаа. Тухайлахад өмнөх уулзалтын үеэр Дум дахь Орос-Монголын парламентын бүлэг 18 гишүүнтэй байсан бол тооны хувьд өргөжиж одоо 25 гишүүнтэй болоод буйг дурьдав. Мөн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламентын бүлгүүдийн оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд Орос-Монголын парламентын бүлэг нь хоёр орны парламент хоорондын болон улс орны харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог талаар дурьдаад айлчлалын хүрээнд маргааш Буриадын уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар хотод нээгдэх гэж буйг дуулгалаа.

Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Одхүү, Х.Наранхүү, албаны бусад хүн байлцлаа     гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.