Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ
2010.10.25

Нийтийн тээврийнхэн эцсийн буудлуудаа цэвэрлэлээ

Шинэ долоо хоногийн эхний өдөр нийслэлчүүд ажил сургуульдаа яаран автобус унаандаа суухад эцсийн буудлууд хог хаягдалгүй цэмцгэр болсныг анзаарсан бизээ. Нийслэлийнхээ өдрийг угтаж Нийтийн тээврийн газраас санаачлан “Иргэдийн талархал хүлээх өдөрлөг”-bus_tseverlegeeийг зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн буудал зогсоолуудад цэвэрлэгээ хийлээ.

Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, хороод болон иргэд зорчигчидтойгоо хамтран нийслэлийн 6 дүүрэгт Баянхошуу, Яармаг, Дэнжийн мянга, Дахь эх, Долоон буудал, Шархад, Хорооллын эцэс, Ханын материал, Таван шар, Зүүн салаа, Халдвартын эмнэлгийн буудал зэрэг 11 эцсийн буудал зогсоолд 650 хүн оролцож нийтдээ 29.000 метр кв талбайг цэвэрлэж 1200 шуудай хог хаягдал цуглуулан 20 машинд ачууллаа.Мөн Их засаг их сургуулийн оюутнууд сайн дураараар оролцож автобуснуудад цэвэрлэгээ хийлээ.

Ийнхүү тухайн чиглэлд ажилладаг “Автобус-1”, “Цахилгаан тээвэр”, “Автобус-3”, “Сутайн буянт”, “Атибус”, “Тэнүүн Огоо”, “Эрдэм транс”, “Тэнүүн дэлгэр” “Монкара”, “Иж бүрдэл” зэрэг аж ахуйн нэгжийн жолооч кондукторууд болон иргэд, оюутнууд хамтын хүчээр ажилласан бөгөөд идэвхтэй оролцсон иргэдийг шагнаж урамшууллаа. Зорчигчдынхоо талархлыг хүлээж хороодын оршин суугчдын санал хүсэлтийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгийн үеэр мөн 2000 орчим иргэнээс “Зорчих эрэлтийн судалгаа” авч, нийтийн тээврийн чиглэл маршрут болон тээвэрлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаар сурталчилгаа хийлээ.Цаашид автобусны эцсийн буудал зогсоолыг цэвэр байлгахад тухайн чиглэлд үйлчилдэг аж ахуйн нэгж, жолооч кондукторууд болон хорооны иргэд хамтран ажиллахаар тогтлоо.

Хамгийн гол нь автобусаар байнга зорчдог иргэдийн ухамсар соёл илүү дээшилснээр нийтийн унаа болон эцсийн буудлуудын ариун цэвэр сайжирна гэдгийг энд дурдая. Хотын хөгжил, иргэдийн соёлын нүүр царай болдог нийтийн тээвэртээ “Бидний хот-бидний унаа” гэсэн өөриймсөг сэтгэлээр хандахыг уриалж байна.Нийслэлийн Нийтийн тээврийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.