2010.10.25
Ерөнхийлөгч ангийнхандаа талархлын бичиг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны ардчилсан байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүдэд нэгэн цаг үед хамт ажиллаж, төрт ёсны буухиаг өртөөлж, нэг ангийнхан хэмээгдэж явсны хувьд талархлын бичиг гардууллаа.
Тэд төрт ёсны буурал түүхийнхээ бахархал залгамж болж, ард түмнийхээ итгэлийг хүлээн анхны ардчилсан парламент-Улсын бага хурлын гишүүний үүргийг нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч талархлын бичигтээ тэмдэглэжээ.
Талархалдаа “Таны Монгол Улсад эрх зүйт, ардчилсан, нээлттэй нийгэм байгуулахад оруулсан нөр их хувь нэмрийг үнэлж Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эрх чөлөөт орныхоо шинэ түүхийн эхлэлийг туурвигч-эцгүүдийн нэг байх хүндтэй хувь заяа зөвхөн танд тохиожээ. Танд Улсын Бага Хурлын нэг ангийн андын хувьд дахин чин сэтгэлийн баяр хүргэе” гэсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.