Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн өвлийн спортын IX наадам”-ын хаалтын ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо
БНХАУ-ын Харбин хотноо болсон “Азийн өвлийн спортын IX наадам”-ын хаалтын ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо.Ази тивийн 34 орны 1500 гаруй тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдсөн нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давжээ. Манай улсын баг тамирчид биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана зэрэг долоон төрөлд анх удаагаа 34 тамирчин хүч чадлаа сорилоо.
Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа амжилттай зохион байгуулахын зэрэгцээ өвлийн аялал жуулчлалд онцгой анхаарал хандууллаа. Манай Улс ч гэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна. Үүний нэг нь 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд соёлын өвөөрөө бахархах Монгол нүүдэлчин өвлийн фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Монгол Улс 2024 онд 810 мянган жуулчин хүлээн авч, салбарын нийт орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосон. Энэ онд жуулчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2025.02.19
2025.02.19
2025.02.19