2010.10.25
Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар шйидвэрлэгдсэн “Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд Архангай аймгийн БОАЖ-ын газар, Хүмүүн цогцолбор ll сургуулийн 8-р ангийн багш, сурагчид хамтран “Цэвэр орчин-Цэнгэг ус” уриан доор хог цэвэрлэгээний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд БОАЖ-ын газрын дарга Р.Сүглэгмаа, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Г.Ганболд болон холбогдох мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид ll сургуулийн 8-р ангийн /а,б,в,д/ бүлгийн сурагчид, анги удирдсан багш нар оролцон юм. Энэ ажлын хүрээнд Булган уулын дурсгалт газрын баруун зүүн талаас ундран гардаг “Ганц мод”, “Жамган” зэрэг рашаан булгуудын орчмын хог хаягдлыг цэвэрлэв.
“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд зохион байгуулсан уг ажлын гол ач холбогдол нь хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд залуучуудын экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх, иргэд олон нийтийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.
Арга хэмжээний үеэр Булган уулын хоёр талаар 2-3 км газрын хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийг цэгт хаяуллаа. Мөн багш сурагчдад байгууллагын танилцуулга, байгаль орчин, экологи, танин мэдэхүйн ном товхимол, гарын авлага материал тараалаа. Цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгож зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ гэж Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Болдбаатар мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.