2010.10.26

Төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гарсангүй. Харин гишүүн Э.Мөнх-Очир хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд зуун хувь дэмжив.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.