2010.10.26

Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай Зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай Зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв.

Энэхүү зарлигийн төсөл нь Монгол Улсын хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний хангамжийг сайжруулах зорилготой. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.3 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газарт ийм чиглэл өгч байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.