0-15 насны хүүхдэд хийх вакциныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдан авна
2010.10.26

0-15 насны хүүхдэд хийх вакциныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдан авна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Дархлаажуулалтын тухаtseterleg_bayandalaiй хуулийг 2000 онд УИХ-аар батлан гаргажээ.

 

Монгол Улс 1923 оноос цагаан цэцэг өвчний эсрэг, 1962 оноос полиомиелитийн эсрэг, 1966 оноос сахуу, татран, хөхүүл ханиадын эсрэг, 1974 оноос улаан бурханы эсрэг,1987 оноос сүрьеэгийн эсрэг, 1991 оноос В вируст гепатитын эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлсний үр дүнд 1940 оноос цагаан цэцэг, 2000 оноос полиомиелит өвчнийг бүрэн устгаж чадсан байна. Мөн сахүү, татран, хөүүл ханиад өвчин сүүлийн 4 жил бүртгэгдээгүй бөгөөд улаанбурхан, В вируст гепатитын өвчлөл тууштай буурч байгаа аж.

 

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хуулийн төслийн  танилцуулгыг хийв.  Хуулийн төсөлд тухайлбал, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдан авах, мөн эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 48 цагийн дотор хийж байсныг 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгохоор өөрчилсөн байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүд гараагүй бөгөөд   Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар  хэлэлцүүлэхийг  хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.