Эрдэмтэн докторууд Ардчилсан Хувьсгалын  Түүхийн асуудлаар хэлэлцэнэ
2010.10.27

Эрдэмтэн докторууд Ардчилсан Хувьсгалын Түүхийн асуудлаар хэлэлцэнэ

Монгол улсын Боловсролын их сургууль болон их дээд сургуулиуд хамтран “Ардчилал-20 жил: Түүх судлалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байнardcholalа. Тус хуралдаанаар Монгол улсын урдаа барьдаг эрдэмтэн докторууд Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулж Ардчилсан Хувьсгалын түүх судлал, өнөөгийн байдал болон түүхийн маргаантай асуудлуудаар хэлэлцэх юм.

Эрдэм шинжилгээний хурал энэ сарын  29-ны өдөр болох бөгөөд хуралд Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Удирдлагын академи, Цагдаагийн академийн түүхийн чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэн докторууд илтгэл тавьж оролцоно.

Тухайлбал, зохиолч нийтлэлч Баабар “Ардчилсан хувьсгалын түүхэнд холбогдох зарим маргаантай асуудлууд” сэдвээр, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ц.Гантулга “Ардчилал -20 жил: Түүх судлалын асуудлууд”, Удирдлагын академийн удирдлагын коллежийн захирал Т.Лхагва “Ардчиллын төлөөх намуудын нэгдэл задралын түүхэн үйл явц, ололт, сургамж”, МУИС-ын НШУС-ын Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Отгонжаргал 1990 оны Ардчилсан хувьсгалын залгамж холбооны асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.