Намрын налгар  өдөр эхлсэн “Их говийн эклоги ба Монгол тэмээ” олон улсын симпозиум өвлийн өнгөөр өндөрлөлөө
2010.10.27

Намрын налгар өдөр эхлсэн “Их говийн эклоги ба Монгол тэмээ” олон улсын симпозиум өвлийн өнгөөр өндөрлөлөө

Дэлхийд өдгөө 23 сая тэмээ байгаагийн 2,8 хувийг хос бөхт тэмээ эзэлж, түүний 40 гаруй хувь нь манай улсад байгаа гэсэн тоон үзүүлэлтээс үзвэл Монгол тэмээ нь дэлхийн хTEMEEоёр бөхт тэмээн сүргийн удмын голлох цөм болж байгаа юм. Үүнээс Монгол Улсын төр, засаг болон энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид, малчид, монголчууд бид бүхэнд дэлхийн хоёр бөхт тэмээний генофондыг хамгаалах тоо толгойг өсгөх талаар тодорхой үүрэг, хариуцлага ногдож байгаа юм. Too толгой нь жилээс жилд цөөрч байгаа хос бөхт тэмээний чиглэлээр хийх судалгаа, шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тал бүрээс нь харилцан ярилцаж, шүүн хэлэлцэн, хос бөхт тэмээ үржүүлдэг хөрш орнуудын туршлагыг солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор ХХААХҮЯ санаачлан "Монгол бактриан" нийгэмлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 22-23-ны өдрүүдэд олон улсын чанартай зөвлөлгөөнийг өндөр ач холбогдол өгч зохион байгууллаа. БНХАУ, ОХУ, БНЧУ зэрэг гадаад орны төлөөлөгчид, Өмнөговь, Дундговь, Дорно-говь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс зэрэг тэмээ олонтой найман аймгийн ерөнхий мал зүйч, тэмээчид, тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд, ТББ-уудын 100 орчим төлөөлөл оролцсон юм.Дэлгэрэнгүй унших..

 


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.