Завхан аймгийн Улиастай сумын өрхийн эмнэлэгүүд машинтай боллоо
2010.10.27

Завхан аймгийн Улиастай сумын өрхийн эмнэлэгүүд машинтай боллоо

Завхан аймаг 24 сумтай. 79 мянган хүн амтай. Тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 52 мянга орчим иргэд сонгогчидтой харьцаж ажиллана гэсэн үг. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирт хандан тус аймгийн иргэдээс ирүүлдэг санал хүсэлтийн зонхилох хувь нь эмнэлэгийн үйлчилгээтэй холбоотой гомдол эзэлдэг бөгөөд эрүүл мэндийн салбарын ажил хангалтгүй байгааг эрс шүүмжилдэг.
101
Үүнтэй холбогдуулан эрхэм гишүүн аймгийнхаа иргэдийн гомдлын мөрөөр тус салбарын ажлыг сайжруулахад анхаарч, явуулын эмнэлэгийн багийг ажиллуулахаар 2010 онд хийх ажлын үндсэн чиглэлд тусгажээ.

11102Түүнчлэн явуулын авто эмнэлэг ажиллуулан, эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор ЭМЯ-тай хамтран ажиллаж байгаа. Дээрх ажлын хүрээнд Д.Балдан-Очир гишүүн тус аймгийн Улиастай сумын “Биндэргарав”, “Ган оюу жинст”, “Надсэл манба”, “ Дөрвөн оноо”, “Намчин манба” зэрэг 5 өрхийн эмнэлгүүд болон Тосонцэнгэл сумын 2 өрхийн эмнэлэг тус бүрт нь “TOYOTA RAUM” маркын нийт 7 автомашин олгосон байна.

Уг автомашин тус бүр нь 5,0 сая төгрөгийн үнэтэй аж. Завхан аймгийн Улиастай сум л гэхэд 20 гаруй мянган хүн амтай, өргөн уудам газар нутагтай тул өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар унах унаатай болсондоо баяртай байна.

О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.