Монголчууд “Тусгаар тогтнолын талбай”-тай боллоо
2010.10.28

Монголчууд “Тусгаар тогтнолын талбай”-тай боллоо

Аливаа нэг тусгаар тогтносон улсын нийслэлд байдагчлан Улаанбаатар хот “Тусгаар тогтнолын талбай”-тай боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чандмань төвийн урд талбайг иж бүрэн тохижуулж, өнөөдөр эхниtusgaarй ээлжийг ашиглалтад хүлээн авлаа.

Манай улсын тусгаар тогтнолын үйл явцуудтай салшгүй холбоотой, бидний нэрлэж заншсанаар “Ялалтын талбай” хэмээгдэх талбайг Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан шинэчлэх, иж бүрэн тохижуулах санаачилгыг хотын мээр гаргасан юм.Монгол хүн бүр, тэр дундаа нийслэлд амьдарч буй иргэдэд улс, үндэстнээрээ бахархах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, оролцох өргөн боломж нээгдэхийн зэрэгцээ хотын өнгө үзэмжийг сайжруулсан, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, нийлэлчүүдийн маань очих дуртай талбайн нэг болох тус талбайн тохижилтын ажил ирэх жил иж бүрэн дуусах юм.

Түүхэнд тэмдэглэснээр Богдын хүрээ байгуулах газрыг шинжиж явсан эрдэмтэн, мэргэд ар Халхын нутгийн баруун хэсэгт овоо тахилгатай, үзэсгэлэн төгс “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнж/ одоогийн Чандмань төвийн ард/-ийг сонгон шав тавьсан түүхтэй. Ийнхүү энэ газарт 1778 онд анх Их хүрээ Хүй мандалаас нүүдэллэн ирж, Богдын шар өргөөг барьж гал голомтоо бадраасан байдаг.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг таслан зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гаргаж, худалдаа эрхэлж байсан орос, хятад, америк зэрэг гадаадын пүүсийн худалдаачдаас татвар хураамж авах хэлбэрээр шахалт үзүүлж эхлэхэд худалдаачид одоогийн Чандмань төвийн урд талбайд жагсаал цуглаан олонтаа хийдэг байжээ. Мөн 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын ардын журамт цэрэг болон Улаан армийн анги, нэгтгэл одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан, “Сүхбаатарын талбай” руу хөдөлсөн түүхтэй. Иймээс тэрхүү талбайг “Ялалтын талбай” хэмээн нэрийдэж ирсэн байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд мөн л энэхүү талбай н
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.