Үйл явдал
-
Зүүн бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулав
2007.10.20,21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод Зүүн бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулсан.
-
Баруун бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулав
2007.10.10,11-ний өдрүүдэд Ховд аймагт Баруун бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулсан. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд оролцсон.
-
Өмнөд бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулав
2007.10.6,7-ны өдрүүдэд Баянхонгор аймагт Өмнөд бүсийн чуулга-уулзалтыг зохион байгуулсан. Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгууд оролцсон.
-
С.Зоригийн таалал төгссөн өдөр түүний хөшөөнд цэцэг өргөв
2007.10.02-нд МоАХ-ны анхны зохицуулагч агсан С.Зоригийн таалал төгссөн өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, орой нь зул өргөсөн.
-
Төвийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулав
2007.09.14-16-ны өдрүүдэд Дархан –Уул аймагт төвийн бүсийн чуулга уулзалт зохион байгуулсан. Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгууд оролцсон.
-
Их хэлмэгдүүлэлтэд хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв
2007.09.10-ны өдөр 70 жилийн өмнө эхэлсэн Их хэлмэгдүүлэлтийг санан дурсаж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.
-
Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд шаардах бичиг явуулав
2007.08.16-17-ны өдрүүдэд Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Их аварга Дагвадоржид оногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж Японы элчин сайдын яамны өмнө жагсаж Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд шаардах бичиг явуулсан.
-
С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтийн явцын талаар шаардлага хүргүүлэв
2007.08.01-нд МоАХ-ны төлөөлөгчид Төрийн 3 өндөрлөг болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтийн явцын талаар шаардлага хүргүүлэв.
-
Түймрийг унтраах үйл ажиллагаанд оролцов
2007.07.26-28-ны өдрүүдэд МоАХ Богд ууланд гарсан түймрийг унтраах үйл ажиллагаанд Залуучуудын байгууллагатай хамтран идэвхитэй оролцсон.
-
Улс төрийн суултыг зохион байгуулав
2007.07.24-26-ны өдрүүдэд МоАХ-ноос Оюу толгой, Таван толгойн орд газруудын хувьчлалын асуудлаар улс төрийн суултыг зохион байгуулсан.
-
“Залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулав
2007.07.07-нд МоАХ-ны дэргэдэх залуучуудын байгууллага “Залуучуудын анхдугаар чуулга уулзалт”-ыг Их тэнгэр цогцолборт зохион байгуулсан.
-
“ МАХН ба Монголын нийгэм, улс төр” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулав
2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр МҮХАҮТ-д МоАХ-оос “ МАХН ба Монголын нийгэм, улс төр” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
-
Цианит хэмээх бодист хордсон байдалтай очиж танилцав
2007 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймгуудын салбаруудын иргэдийн санаа бодлыг сонсох зорилго бүхий чуулга уулзалтыг зохион байгуулж ажилласан. Мөн Дархан – Уул аймгийн Хонгор сумын ундны ус Цианит хэмээх бодист хордсон байдалтай өөрийн б...
-
Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болов
Тэртээ 18 жилийн өмнө Ардчилалыг бий болгоход хувь нэмрээ оруулж байсан МоАХ-ны дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага анх удаагаа Анхдугаар чуулганаа МҮСТОрдонд 2007.04.28-ны өдөр хийлээ.
-
“Монголчууд аа! Чин шударга хүчирхэг төр чинээлэг иргэний нийгмийн төлөө нэгдэцгээе”уриан дор
2007.04.27-нд Сүхбаатарын талбайд МоАХ-ноос “Монголчууд аа! Чин шударга хүчирхэг төр чинээлэг иргэний нийгмийн төлөө нэгдэцгээе”уриан дор бүх нийтийн цуглаан зохион байгуулав.
-
“Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна уу?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав
2007.04.17-нд Ардчилалын ордонд МоАХ-ноос “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна уу?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
-
Иргэдийн хөдөлгөөнүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2007.04.13-нд МоАХ-ны Удирдах зөвлөлийн дарга Х.Баттулга иргэдийн хөдөлгөөнүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан
-
“Олон намын тогтолцоо” сэдэвт дугуй ширээний ярилцлага хийв
2007.04.09-нд МоАХ-ноос МҮХАҮТ-д “Олон намын тогтолцоо” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан.
-
“40000 айлын орон сууц “ хөтөлбөрт хамрагдах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
Барилга хот байгуулалтын яамны сайд Ж.Наранцацралттай “40000 айлын орон сууц “ хөтөлбөрт хамрагдах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
-
МоАХ-ны Анхны партизан 30 эмэгтэйг хүлээн авч уулзав
Олон улсын Эмэгтэйчүүдийн Мартын 8-ний баярыг тохиолдуулан МоАХ-ны Анхны партизан 30 эмэгтэйг хүлээн авч уулзсан.
-
МоАХ-ны өндөр настангуудтай золгов
Сар шинийн баяраар МоАХ-ны өндөр настан 280 гишүүдэд гарын бэлэг баярын мэндчилгээг орон нутгийн салбаруудаар дамжуулан хүргүүлж түүнчлэн МоАХ-ны гишүүн 96 настай өндөр настан Долгорсүрэн гуайтай өөрийн биеэр очиж золгон хүндэтгэл илэрхийлсэн.
-
Хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөл, салбаруудын журмуудыг баталуулав
2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр УЗ-ийн анхдугаар хурлыг зохион байгуулж хурлаар Хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөл, салбаруудын журмуудыг баталсан.
-
МоАХ-ны дүрмийг шинэчлэн найруулж батлуулав
МоАХ-ны III Их хурлыг 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулж хуралдуулан МоАХ-ны дүрмийг шинэчлэн найруулж батлуулсан. Их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөллийг урьж оролцуулсан болно.
-
Ардчиллын ордон болгон сэргээн засварлав
Сонгогдсоноосоо хойш МоАХ-ны байрыг Ардчиллын ордон болгон сэргээн засварласан.
-
Х.Бааттулга 2006 оноос хойш МоАХ-ы даргаар ажиллаж байна
МоАХ нь 1989.12.10-нд байгуулагдсан, эгнээндээ 120 гаруй мянган гишүүдийг нэгтгэсэн, бүх аймаг сум, дүүрэгт салбар зөвлөлтэй, Монголын ард түмнийг ардчиллын төлөө тэмцэлд уриалан манлайлсан анхны ТББайгууллага юм. Х.Баттулга 2006.06.19-өөс одоог хүртэл өнөөдрийг хү...