Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн Ерөнхийлөгч, дэд доктор Лү
2019-03-18
10:14
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын “Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн Ерөнхийлөгч, дэд доктор Лү Бо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус групп нь 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн талаар танилцуулав. Мөн Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулаад байгаа юм.
Түүнчлэн авто замаас гадна тээврийн салбар, тэр дундаа Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр зам ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзлаа
2019-03-18
10:10
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Энх-Амгалан Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж байгааг дурдаад, дэд бүтэц, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд хоёр улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын хооронд үйлдэх нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх асуудлаар албан ёсны яриа хэлэлцээг энэ оны 1 дүгээ ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх
2019-03-12
13:44
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
Гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Синохайдро Корпорейшн Лимитед” компаний Монгол улс дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Баянзүрх дүүргийн Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчи ...
Эх сурвалж: TV5, Gogo.mn, News.mn, Olloo.mn, medee.mn, Arslan.mn, Montsame.mn, etoim.mn, Bolod.mn, Updown.mn, peak.mn, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба, Livetv.mn, 24barimt.mn, Bloomberg TV Mongolia, Eagle ТВ, NTV, МҮОНТВ, МН25 ТВ, SBN ТВ, Сүлд, VTV ТВ, Өлзий ТВ,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээ
2019-03-11
12:33
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ.
Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институт боловсруулж байсан нь манай улсын хот байгуулалтын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
ОХУ болон Монгол ул ...
Эх сурвалж: News.mn, shuud.mn, medee.mn, Zindaa.mn, Sonin.mn, MNB.MN, Zaluu.com, Dnn.mn, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба, Taamag.mn, ugluu.mn, Time.mn, Bataar.mn
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага буюу ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх тухай асуудал улс төрийн хүрээнд нилээд маргаан дэгдээж байна. Гэхдээ энэ бүх
2019-02-22
17:30
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа,Олон улсын харилцаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага буюу ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх тухай асуудал улс төрийн хүрээнд нилээд маргаан дэгдээж байна. Гэхдээ энэ бүхний эцсийг УИХ шийдвэрлэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд дээрх асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. ...
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын хар
2019-02-19
09:35
> БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай болсон.
Дэлхийн хамгийн их хүн амтай хотын нэгд тооцогддог Шанхай хот нь БНХАУ-ын төв Засгийн газарт шууд харьяалагддаг 4 хотын нэг бөгөөд БНХАУ төдийгүй бүс нутаг, оло ...
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг нээх ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.
Ёслолд Монгол Улсын Шад
2019-01-09
13:56
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг нээх ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.
Ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайман болон албаны бусад хүн оролцов. ...
ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд энэ сарын 3-7-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр МҮЭ-ийн холбооны удирдлаг
2018-12-04
18:08
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд энэ сарын 3-7-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд Өвөр Монголын өөртөө засах орны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮЭ-ийн холбоог төлөөлж Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож, Дархан-Уул, аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж, дэд дарга Х.Батжаргал, ӨМӨЗО-ны АЕЭ-ийг төлөөлж дэд зохион байгуулагч Омог, Ухуулах хэлтсийн дэд да ...
Эх сурвалж: Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба
Монгол-Оросын харилцааны өнөөгийн байдал хөгжлийн хандлага, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
2018-12-01
17:34
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
> Хөршийн харилцаа
Монгол-Оросын харилцааны өнөөгийн байдал хөгжлийн хандлага, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. ...
МҮОНТВ-ийн "Явлаа, ирлээ" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан оролцжээ. Монгол-Оросын парламентын бүлгийг дэд даргын хувиар хоёр улсын харилцааны
2018-11-20
17:38
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
МҮОНТВ-ийн "Явлаа, ирлээ" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан оролцжээ. Монгол-Оросын парламентын бүлгийг дэд даргын хувиар хоёр улсын харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Өнгөрөгч өдрүүдэд ОХУ-д Азийн 14-р чуулга уулзалт болж өнгөрсөн байна. ...
Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын
2018-11-06
17:32
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
> Хөршийн харилцаа
Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд гурван хотын хамтарсан нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд” хотуудын хамтын ажиллагаа 2018 нэгдсэн арга хэмжээний хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны бизнес форум өнөөдөр эхэллээ. ...
Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буйБоловсрол, соёл, шинжлэх ухаан, сп
2018-10-26
12:12
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буйБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа.
Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндрөөр өргөж явааг үнэлэн Хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэжээ.
Эрхүү хотын Амбан захирагч Д.В.Бердников Боловсрол, соёл, ши ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна
2018-10-25
12:58
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна.
Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Эрхүү мужийн Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзжээ.
Уулзалтаар талууд Эрхүү мужийн их дээд сургуулиудын Монголын их дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн бэхжүүлэх талаар ярилцсан байна.
Түүнчлэн Ц.Цогзолмаа сайд Байгалийн улсын их сургуульд суралцуулахаар өнгөрөгч наймдугаар сарын сүү ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба
Энэ өдрүүдэд БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төл
2018-10-24
16:29
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Энэ өдрүүдэд БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байгаа билээ.
Түүний айлчлалын хүрээнд өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг хоёр тал баталгаажуулав. Ерөнхий хэлэлцээрт Монгол талыг төлөөлж ЗТХ-ийн сайд Л.Халтар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, БНХАУ-ыг төлөөлж Тяньжин хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ван Вейдун, “Тяньжин порт групп” ХХК-ийн ТУЗ-ын дарга Жан Руйган нар гарын үсэг зурав.
Дунзян  ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МҮОНТВ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.
С.Шойгу 2001 онд ОХУ-
2018-10-18
13:46
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.
С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамга ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МН25 ТВ