УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай улсад далайн мэргэжилтэн хэр их байдаг вэ. Далайн захиргаанд хэчнээн хүн одоогоор ажиллаж байна вэ? 2019 онд өргөн барьсанаас хойш 3 жилийн дараа хэлэлцэж байна. Мэдээж энэ хугацаанд их далайд маш их өөрчлөлт гарсан. Тэгэхээр энэ хуулийн төсөлд эдгээртэй холбоотой зохицуулалтаа хэр зэрэг тусгасан бэ? Умард Ирланд- Их Британи Улсын Далайн захиргаа, Эргийн хамгаалалтын агентлаг, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үнэлгээ хийж, санал боловсруулаад /2022.03.01/-нд Далайн захиргаанд 38 хуудас бүхий үнэлгээг өгсөн байна. Энэхүү саналуудаас тусгасан уу? Олон улсын далайн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ? Олон улсын конвенцад далайд гарцгүй оронд маш их боломжийг олгосон байдаг. Энэ боломжуудыг монголчууд хэрхэн ашигладаг вэ? Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа УИХ-ын гишүүн Б. Энхбаяр: Далайд гарцгүй улс Далай ашиглалтын тухай хууль ярьж байна гэж иргэд сонгогчид гайхаж байж магадгүй. Манай улс далайд өөрийн улсын далбааг ашиглуулж жилд 2 тэрбум төгрөг олдог. Үүнтэй холбоотой төслийн 6.2-т заал бий, үүнийг УИХ-ын дарга анхаарч чиглэл өгөхийг хүсэж байна. энд далайн захиргаа үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан норматив хэмжээнээс өөртөө үлдээж, захиран зарцуулж,үлдэх эсэхийг ногдол ашиг хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлнэ. Энэ 6.2-ын заалт бидний зарчмаас өөр байна. Уг нь төр ашиг олвол улсын төсөвтөө нэгтгээд УИХ-аас хаашаа зарцуулахаа шийддэг нэг гинжин урсгалтай. Гэтэл энэ заалтаар ТӨХ болон ЗТЯ энэ 2 тэрбум төгрөгийг эхлээд зарцуулаад дараа нь төсөвт тусгана гэж байна. Энэ бол зарчимгүй асуудал, Үндсэн хуультай нийцэхгүй байна.Ийм маягаар хуулиар зөвшөөрөөд явбал буруу болно. Иймд эцсийн хэлэлцүүлгийн үед УИХ дарга энэ заалтыг ҮХ-д нийцүүлэх чиглэл өгөх нь зөв юм. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Далай ашиглах тухай хуулийн бүтцийг яагаад өөрчлөөд байгаа юм бэ? У.Хүрэлсүх сайдын үед өргөн барьсан анхны хувилбарт төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, далайн захиргааны байгууллагын эрх гээд хоёулаа байгаа. Төрийн захиргааны бүрэн эрхээ заагаад өргөжүүлж байгаа болохоос далайн захиргаагаа татан буулгалаа гэсэн үг үсэг алга. Хууль ийм будлиантай явж болохгүй. Зөвхөн олон улсын конвенцтэй холбоотой асуудлаа төрийн захиргааны байгууллагатай холбож болохгүй. Аж ахуйн нэгж, сургалт, хяналт шалгалттай холбоотой асуудлуудыг хэн хэрэгжүүлж, хариуцах вэ? 2019 оруулж ирсэн Далай ашиглах тухай хуулийн төслийг өөрчилж оруулж ирсэн шалтгаан юу бэ? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Далайд гарцгүй манай орны хувьд цар тахлын нөхцөл байдалтай илүү уялдуулсан, сорилтуудыг давахаар цаг үеэ мэдэрсэн төлөвлөгөө, бодлогын өөрчлөлт орж ирнэ гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь хүлээлтэд хүрч чадсангүй. Эдийн засгийн байнгын хороо болон Ажлын хэсэг хилийн боомт хаалттай, худалдаа гацсан энэ цаг үед гол агуулгаа тодорхой гаргасан консевц боловсруулах ёстой байсан. Экспортыг нэмэгдүүлэх ямар бодлого баримталж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ? Далайн захиргааг татан буулгах санал орж ирсэн байна. Энэ нь өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалтайгаа нийцэж байгаа юу? Далайн захиргаа татан буугдсан тохиолдолд ажиллаж байсан ажилтнуудын нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ? Түүний асуултад Ажлын хэсгий ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 25 хувиас доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах гэсэн байна. Гэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналтыг хийх ёстой шүү. Тэнд төлөөллөө ажиллуулах юм уу? Бүс нутгийн болон олон улсын түвшинд далай ашиглахтай холбоотой асуудлыг эрхлэх нэгж нь далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд байна гэжээ. Энэ нь ямар нэгжийг хэлж байна аа. Далайн захиргааны шинэ бүтэц бий болгож байна уу? Далайн тээвэр эрхэлж байгаа газруудад бүртгэлийн салбар байгуулж, төв газартаа Бүртгэлийн алба байгуулах тухай энэ хуульд тусгасан уу? Аливаа асуудал гарахад ЗТХЯ-тай хамааралтай байх нь зөв үү? Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.