УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Далайчдаа мэргэжилд сургах үүрэг хүлээж байна. манай далбаатай усан онгоц дээр байгаа далайчинг сургах асуудлыг манай улс хариуцах уу? тухайн далбай ашиглах гэрээ хийсэн улс орон хариуцах уу? Шаардлага хангахгүй байгаад үүссэн асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Монгол Улс уу? Далбааг ашигласан улс, байгууллага хүлээх үү? " Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын мэргэжилтэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа: Бид олон улсын конвенцэд нэгдсэнээр далайн тээврийг хөгжүүлэх эргээд дараагийн гурав дахь хөршид уул уурхайн баялагаар гарах боломжийг нь бий болгохын тулд ямар боломж үүгээр нээгдэж байгаа вэ? Эргээд сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцид нэгдсэнээр бид өөрсдөө сургалт явуулах юм уу эсвэл гадаад улс орон л сургалт явуулах боломжтой юм уу? Бидэнд хэчнээн далайчин хэрэгтэй байдаг вэ? Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын ажилтан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Монгол Улс далайд гарцгүй. Гэхдээ далбааг мандуулж, тээвэрлэлт хийж байгаа. 1-рт бид энэ конвенцид нэгдсэнээр Далайн захиргаа өргөжин далайчдаа сургах боломж бүрдэж байна. 2-рт Сингапурт төвтэйгээр манай улсын Далайн захиргаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үндсэндээ Далайн захиргаа нь Улаанбаатар хотод байрлаад далайн эрэг, боомтод салбарууд нь ажиллах ёстой. Энэ чиглэл рүү бид нилээд ажилласан. Энэ ажил ямар хэмжээнд яваа вэ?" Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын ажилтан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Монгол Улс далайд гарцгүй орон. Гэсэн манай улсын нэрийн өмнөөс, Монгол улсын далбаатай хөлөг онгоц далайд явдаг. Эдгээр хөлөг онгоцонд асуудал үүсдэг. Тэр бүхэнд Монгол Улсын нэр гардаг. Бид ямар шалгуураар далбаагаа түрээсэлдэг вэ? Далайчинд гэрчилгээ, сертификат олгоно гэж байна. Энэ нь Монгол хүнд юм уу, гадаадын иргэнд олгох юм уу?" Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа.