УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Олон улсын авто тээврийн Европын хэлэлцээрт нэгдэх энэ бол маш чухал. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед тээвэр, ложистикийн асуудал ямар чухал гэдгийг мэдэрч байна. Тиймээс энийг батлах хэрэгтэй. Үүний ард дараагийн конвенц яригдаад байгаа. Гадагшаа тэр тусмаа Европ руу хөргөгчтэй тээвэрлэлт явуулах, чингэлгийн асуудлууд дээр конвецид нэгдэн орж, стандарт шаардлагыг мөрдөх тухай ярьж байгаа. Энд орж байж бид нарын тээвэрлэлт нээлттэй болох ёстой. Тэгэхээр өөр ямар конвенцууд шаардлагатай байна вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Олон улсын автотээврийн Европын хэлэлцээрт нэгдэхийг дэмжиж байгаа юм. Олон улсад нэвтрэх гэж байгаа бол дүрэм, журмыг нь дагах ёстой. Тиймээс хурдаа хэмждэг, ажил амралтын цагаа зөв зохицуулдаг энэ журам руу орж байж бид олон улсын тээвэрлэлт хийнэ. Мөн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарах хэрэгтэй. Азийн хөгжлийн банк Европын сэргээн босголтын банкнаас авч байгаа энгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаатай, бага хүүтэй, эхний 5 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгддөг ийм хөгжлийн зээлийг авч болохгүй гэдэг зүйлийг ярьж болохгүй. Дарханы замыг барьж байгаа Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилт цаг хугацаандаа хийгдэж байна уу. Санхүүжилт нь гацаад зогсоод байна уу. Асуудал нь юу вэ? Хоёрдугаарт, өртөг нь өсөөд байна уу? Мөн хийж гүйцэтгэж байгаа компаниуд ажлаа хийж байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: H3 гэж 3 улсыг холбосон хурдны хатуу хучилттай зам хэзээ баригдаж дуусах вэ. Энэ зам баригдаж дууссанаар Монголын экспорт, импорт транзит ачаааны гаралт нэмэгдэнэ. Ингэснээр манай улс нилээн ашиг олох боломж, бололцоотой. Хоёрдугаарт, Замын-Үүдийн асуудалд анхаараач ээ. Энд байгаа хоосон чингэлэгүүдийг яах юм бэ? Гуравдугаарт, Монгол улсын Ерөнхий сайд чингэлэг тээврийг хэвийн болгох тал дээр захирамж гаргаад 6,6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Үүний дагуу Авто тээврийн үндэсний газрын 10 хүн, Монголын Төмөр замын 2, ХХЕГ-ын 27 хүн, Зэвсэгт хүчний 57 хүн, ЦЕГ-ын 10 хүн гээд маш олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. Байрласан буудал, хоолны мөнгөө төлөөч ээ. Замын үүд та нарын идэж уусан 1,3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Та нар ажил зохион байгуулсан бол чингэлэг, тээвэр эхлээд явж байгаа бол тэр мөнгөө төлөх хэрэгтэй. Өмнөөс чинь ичиж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Олон улсын автотээврийн Европын хэлэлцээрт нэгдэн орох энэ гэрээг батлах гэж байгаа. Гэрээг батлах гэж буй үндсэн зорилго нь Европын холбооны улсаас Монгол руу ирж байгаа ачаа, бараа, тээврийг хурдан шуурхай саадгүй гүйцэтгэх, үүгээр дамжуулаад үнийн өсөлтийг хязгаарлах, бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно. Энэ хуулийг батлаад хэрэгжүүлэх явцад тээвэрч, жолоочдоо хүнд байдал битгий үүсгэж, дарамтлаарай. Дотоодын иргэн, жолооч аж ахуй нэгжээ бодож энэ асуудалд хандах ёстой. Энэ хуулийг дагаад ямар нэг нугалаа, дарамт шахалт гарах ёсгүй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.30/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Олон улсын гэрээнд нэгдэхийг ойлгож дэмжиж байна. Гол нь дотоодын тээвэрлэлтийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлд нүүрс зөөж байгаа тээвэрлэлт хэвээрээ явж байна. Үүнийг зогсоосон. Зүүн-баянгийн төмөр зам ашиглалтад ороход зөөнө гэсэн. Энэ юу болж байгаа вэ. Хэзээ энэ замаар тээвэрлэлт хийх юм бэ? Засварын ажил явж байгаа гэсэн. Энэ засвар ажлын хөрөнгө төсөв нь хүрэлцээтэй юм уу. Ямар аж ахуй нэгжүүд үүнийг засаад, хэзээ дуусах вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.