УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нэгдүгээрт, Чоныг алахдаа заавал сумын Засаг даргаас зөвшөөрөл авдаг дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Зөвшөөрөл аваагүй эсвэл мөнгө төлөөгүй бол тэр малчинд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энийг л өөрчилье! Чоныг мал сүргээ хамгаалах зорилгоор чөлөөтэй алахыг л нээж өгье гэсэн. Энэ заалт нь зайлшгүй хэрэгтэй байна. Мал сүргийн гол дайсан болсон чоныг зөвшөөрөлгүй устгах, алах бололцоо боломж нь хаагдчих вий. Үүнийг анхааралдаа аваасай. Хоёрдугаарт, Байгаль орчны яамныхан энэ асуудлаа шийдсэнээр бүх юм дуусахгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөр дотор 250 мянган төгрөг төлөх байж байгаа шүү. Үүнийг өөрчлөх ёстой. Үүнтэй адилхан хулгана, зурам, өлийн цагаан оготно гэх мэт. Баруун бүс буюу Ховд Хар усан нуурыг идэж дуусаж байгаа заарт хархыг алахад 5 мянган төгрөг төлдөг. Энэ мэт сонин сонин заалтуудыг өөрчилмөөр байна! Байгаль орчин сүйтгэж, тэнцвэрт байдал алдагдуулаад байгаа. Хар Ус нуурыг идээд дуусгаж байгаа заарm хархыг алахад мөнгө төлдөг байх жишээний. Энэ асуудлыг анхааралдаа аваад шийдчихээсэй. Нэг ёсондоо, Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахад сөргөөр нөлөөлж буй ан, амьтныг чөлөөтэй устгадаг болох нь зүйтэй!
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Амьтны тухай хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлт нь нэн чухал зүйл гэдгийг тэмдэглэн хэлье. Бэлчээрийн МАА эрхэлдэг малчин хүн, малыг идэж амьдардаг чоно 2-ын хоорондын тэмцэл ер нь олон зуун жил үргэлжилсэн. Зарим үед хурцдаад хэн нь хэнийгээ барих вэ гэдэг асуудал гарч ирдэг. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд айлын хонь руу чоно дайраад эзэн нь бэртэж, гэмтсэн тохиолдол хүртэл гарсан! Тэгэхээр чоныг агнах8 устгах сонирхол малчин хүний толгойд байнга явдаг. Тэрнийг нь үе үеийн ЗГ өөрийнхөө тогтоол шийдвэрээрээ зохицуулж ирсэн түүх байгаа. Cоциализмын үед Сайд нарын зөвлөлөөс 3-4 тогтоол гаргаж, "чоно агнах" асуудлыг зохицуулж явсан. Зарим тогтоолын нэрийг харахад харгис шинжтэй тэгсэн мөртөө зорилго нь зөв тогтоол. Чоно агнаад байхад устаж үгүй болдоггүй, монгол орон даяар хамгийн их түгээмэл тархсан махчин амьтан хэвээрээ байгаа. Энэ нь чонын амьдрах чадвар, үржлийн потенциал, дасан зохицох чадвар, идэш тэжээлээ олж, барих арга ов заль мэхтэй холбоотой. Чоныг малчны амь насанд аюул учруулах хэмжээнд хүрээд ирэхэд эрх зүйн зохицуулалт үнэхээр байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн амьд явах эрхтэй гэдгийг заасан. Бас үүний дараагийн заалтад эд хөрөнгөө хамгаалах эрхтэй гэдэг заалттай. Энэ 2 заалтыг чоно малчин 2 халз тулахад хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, хуулийн зохицуулалтгүй болчихсон учир нэмэлт өөрчлөлтийг оруулж, хүний амь нас, эд хөрөнгөө хамгаалахад чоныг алах арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй. Тогтоолын төсөл нэмэлт, өөрчлөлт найруулгын хувьд алдаа байна гэж хардаг. Учир нь саарал чоныг агнасан гээд байгаа юм. Чоно агнах гэдгийг амьтны тухай хуульд заачихсан байгаа. Тухайлбал, ан агнуур гэдэг бол ангийн гаралтай түүхий эдийг ашиглах зорилгоор, хуулиар заасан хугацаа, арга хэрэгсэл, зөвшөөрлийн дагуу амьтан агнахыг, барихыг "чоно агнах" гэж ойлгоод байгаа. Тэгэхээр чоно хүн 2 тулсан тохиолдолд ан агнуур биш. Агнасан гэдэг үгийг нэг бол алсан гэж солих ёстой. Алсан гэдэг үг муухай сонсогдоод байвал устгасан гэж оруулбал зохимжтой.
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн А.Ундраа: Монгол орон бол дэлхийн дулааралд хамгийн их өртсөн, эмзэг байгаль цаг ууртай. Нөлөөллийн улмаас бэлчээр доройтсон, ургамал болон амьтны нөөцөд нэлээн өөрчлөлт орсон. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулахад өнөөгийн нөхцөл байдал, малчдын нөхцөл байдалд тохирсон байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Тэгэхдээ нөхцөл байдал аймаг болгонд өөр байгаа. Бэлчээрийн даац өөр. Малын тоо толгой өсөж байгаа. Тэгэхээр үүн дээр тэнцвэр хэр зэрэг хадгалагдаж байна вэ? Бусад зэрлэг ан амьтан, ан агнуурт хэрхэн нөлөөлж байгаа гэдэг дээр эмзэг баланс явж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр аймаг болгоноор ургамлын аймгийн тооллого, амьтны аймгийн тооллого хэр зэрэг сайн хийгдсэн бэ? Үүн дээр төсөв, санхүү бүрэн гүйцэд сууж байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүн хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.03.27/ ны өдрийн хуралдаанаар "Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл" хэлэлцлээ. Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: Саарал чонын тоо толгойтой асуудал яригдлаа. 40 жилийн өмнөх судалгаа хийгдсэн дүр зурагтай. Байгаль орчны яам үүн дээр ямар бодит арга хэмжээ авах вэ? Говийн болон зүүн аймгуудын нутгаар талын саарал чоно үзэгдэхээ байсан.Энэ дээр ямар бодлого баримтлах вэ? Цаашдаа чонын тоо, толгойгоо яаж хамгаалах вэ? Экологийн сүйрэл авчрах магадлалтай. Нүүдэлчин малчид маань байгаль дэлхийтэйгээ дасан зохицоод өдий хүрсэн. Хяналтаа хэрхэн тавих вэ? Задгай тавихаар энэ амьтны аймгийг хоморголон устгах энэ байдал руугаа орчих вий дээ. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ? Нөхцөл байдал ямар байна вэ? Говь хээрийн саарал чонын талаар бодит мэдээлэл өгнө үү? Түүний асуултад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Хүний амь нас эд хөрөнгө хамгаас чухал ойлгож байгаа. Гэхдээ саарал чонын байгальд гүйцэтгэж байгаа үүрэг бол үлэмж их. Байгальд илүү юм гэж байхгүй. Энэ тоо, толгойг зохицуулдаг, мал хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг байгалийн хамгийн чухал ,зохицуулагч бол чоно гэж үзэж байгаа. Монголын нөхцөлд тоо, толгойн судалгаа хийгээд зохицуулалт хийх боломж байгаа талаар Байгаль орчны сайд байсан Б. Батэрдэнэ гишүүн санал хэлж байна. Хууль дээр ч зохицуулалтууд байгаа. Олон улсын байгаль хамгаалах байгууллагууд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилготой байсан гэдгийг яаж нотлох вэ? Үүн дээр ямар зохицуулалт байгаа вэ? Үүнийгхууль санаачлагчийн хувьд юу гэж харж байна. Монгол Улс өргөн уудам нутагтай 1 сая 500 мянган км/квадрат нутагтай Монгол Улс 21 аймагтай, 21 аймгийн нэг аймаг Өмнөд Солонгосоос том нутаг дэвсгэртэй. Цаашдаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бидэнд анхаарах асуудлууд олон байна. Энэ бол зөвхөн нэг илрэл нь гэж хэлж болно. Тэгэхээр талын бүс, хангайн бүс, говийн бүс гээд тус бүр өөр,өөр. Цаашид хууль тогтоомжууд, Монгол Улсын бодлогын хувьд ер нь яаж анхаарч ажиллах вэ. Амьтан агнах төлбөр хэдэн төгрөг төвлөрөөд үүнээс хэдийг нь амьтан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг вэ? Энэ нь үр дүнтэй байгаа юу? Мөн байгаль хамгаалагчийн эрхийг яаж нэмэгдүүлэх вэ, энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ? Байгаль орчны байцаагч их өндөр статустай байх хэрэгтэй. Бараг цагдаагаас илүү хэмжээний, эрх мэдэлтэй байж байгаль орчныг хамгаалах асуудал яригдана.
УИХ-ын чуулганы /2025.04.25/ ны өдрийн хуралдаанаар " Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл" хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хууль батлагдаад л хэрэгжинэ. Өнөөдөр Монгол Улс даяар чонын асуудал үүсээд байгаа юм биш. Зохицуулалттай хэлбэр. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22-р зүйл, Эрүүгийн хуульд ч үүнийг тусгачихсан байдаг. Аймаг сумын засаг дарга нар, удирдлагууд байгаль орчны газартайгаа хамтраад урьдчилсан байдлаар нөөцөөс тогтоод байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлснээр агнах зөвшөөрлийг авч байгаа. Өнөөдөр орж байгаа хуульд орж байгаа өөрчлөлтийг харахаар ахуйн чиглэлээр агнах гэж байгаа төлбөрийг чөлөөлөх гэж байгаа юм шиг харагдаж байна. Зөвхөн баруун аймагт чоно байгаа юм биш. Бусад аймагт чоно байгаа юу гэдэг асуудал. Тэгэхээр бид нар чонотой холбоотой асуудал байнгын хороон дээр орж ирсэн. Цаашлаад ирвэсийн асуудал орж ирэх вий дээ. Уг нь одоо байгаа зохицуулалттай зүйлийг заавал ингэх шаардлага бий юу? Чонын ан хийх сонирхолтой тусгай сонирхлын анчид чонын эд эрхтэн худалдаалах асуудал нэмэгдэж байгаа. Саарал чоно өөрөө зэрлэг амьтан ба ургамал аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 2-р хавсралтад багтсан байдаг. Үүнийг судалсануу? 2019-2024 оны хооронд 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг олгосон. Тэгтэл 153 агнасан байна. Малчид амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор гэдэг дээр хариулахтай явж байгаа мал. Эсхүл малчны хот руу дайрч байгаа чоныг агнасан тохиолдолд зөвшөөрөл авахгүй гэж ойлгоно. Тэгвэл тухай үед үүссэн нөхцөл байдлыг нотлох мэдээллийн сангийн бүртгэлийг хэрхэн хамруулах вэ? Мэдээллийн сангийн бүртгэл тодорхой бусаар шалтгаалж дараа дараагийн асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Хуулийн төсөлд хэрхэн тусгаж байна вэ? Түүний асуултад, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хариуллаа. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийнхээ түвшинд хариултаа өгмөөр байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам чоно агнах процессыг бодлогын хэмжээнд дэмжиж байгаа гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. 2009 оны ЗГ-ын тогтоолтой. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг чоногүй. Хууль хэрэгжихээр зүүн бүс, говийн бүс, хойд бүс яах юм бэ?