Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Б.Энх-Амгалан: Албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгох тухай, Төрийн байгууллагын албан тушаалтны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн бол маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай гээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах талаар хууль батлах гэж байна. Төрийн албан хаагч зэрэг дэв, шагнал урамшуулал хуулиар нэмэгдэж олгогддог нөхцлүүдийг эргэж харах шаардлагатай байна. Зэрэг дэвийг нь нэмээд, шагнал урамшуулал нэмээд байвал төрийн алба руу шуурсан хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Бид хуулиараа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн бүтцийг тогтоож болохгүй. Цагдаагийн тухай хууль, Шүүхийн шийдвэрийн тухай хууль, Хилийн тухай хууль гарч байхад тэдэн орлогчтой байна, орлогч нь генерал цолтой байна гээд цол заасан зүйл гарч байсан. Тиймээс зэрэг дэв, шагнал урамшууллыг хуулиар олгоод, нэмлээ гэхэд шуурах хүмүүсийн тоо олон байна. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн бус хүмүүс их олон ажилладаг болсон байна. Гадаад орон нутагт билет бичдэг хүний орон тоог гаргаж суудаг болсон байна. Үүнийг цэгцлэхгүй бол төрийн албаны бүтэц данхайлаа. МИАТ гэхэд 600-гаад хүний орон тоо байхад 900 гаруй хүн ажиллаж байна гэсэн статистик байна.
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр төслийг санаачлагч гишүүн С.Бямбацогт УИх-ын гишүүн Ж.Ганбаатарын байр суурьтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэмд яагаад өөрчлөлт оруулах ёстой? ямар өөрчлөлт оруулж байгааг тодруулан тайлбарласан юм. 2012 онд 130 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байсан. Одоо 191 мянга болчихсон байгаа. Ингээд л тасралтгүй нэмэгдэж, төр данхайрч байгаа. Үүнийг зайлшгүй шинэчлэх хэрэгтэй болсон байгаа. Судалгаа хийгээд үзэхээр төрийн захиргааны албан хаагчдын тоо бага өсдөг харин хүн амын өсөлттэй холбоотойгоор төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо зайлшгүй өсдөг байдалтай байна. Үүнийг л Төрийн албаны зөвлөл маань цаашдаа сайн мэдэрч, захиргааны албан хаагчдынхаа тоог хэрхэн нэмэгдүүлэхгүй байх уу? төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс үйлчилгээний албан хаагчдын зохистой хэмжээнд нь хэрхэн нэмэгдүүлэх үү гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой.
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. Ж.Ганбаатар: Хууль хэлэлцэх үед би төрийн алба данхар байгаа талаар санал гаргаж байсан. 10 жил төгсөж байгаа хүүхдүүд инженер буюу бүтээлч мэргэжил сонирхдог болсон байна. Төрийн алба руу орох сонирхол багассан гэж харж байна. 240 мянган хүнийг татвар төлөгч нар цалинжуулж байна. Энэ тоо өөрөө дэлхийн дунджаас 1 дахин илүү байна. Хөдөлмөрийн насны иргэдийн тоотой харьцуулахад 20 хувь болж байна. Хууль л энэ тоог тогтоон барих ёстой. 1 хүний хийх ажлыг төрийн албаны 5 хүн хийж байна гэж их ярьж байна. Төрийн албаны зөвлөлөөс яаж цомхон болгох вэ гэж асуумаар байна. Надад бичгээр хариуг өгөөрэй.
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Ж.Бат-Эрдэнэ: Төрийн алба зарчимтай, цэвэр байх цаашлаад, нийгэм өөрөө зөв зүйтэй явах асуудлын гол суурь нь төрийн байгууллага өөрөө зарчимтай байх, хуулиа баримталдаг байх, төрийн албан хаагчид хуулийнхаа дагуу ажилладаг байх ёстой. Төрийн албан хаагчдын зөв зүйтэй ажиллаж байгаа асуудлыг төрийн албаны зөвлөл өөрөө шалгадаг байх ёстой. 2012 оныг хүртэл Төрийн албаны зөвлөл миний дүгнэж байгаагаар зөв, зүйтэй ажиллаж байсан. Зөвлөлөөс тодорхой шийдлүүд гардаг байсан. Яамдын ТНБД нар буруу зүйл хийхээс айдаг байсан. 2012-2016 оны Засгийн газар гарч ирээд Төрийн албаны зөвлөлийг байх ёсгүй гэж хэлсэн. Ийм ч хандлагатай ажилласан. Үүнээс бол Төрийн албаны зөвлөлийн үүрэг, роль буурсан. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн ажиллах зарчим нь өөрөө гадны нөлөөлөлгүй ажиллах ёстой. Хариуцлагаа тооцож чаддаг, хуулиа мөрдүүдэг байх ёстой.
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт төрийн албаны үйлчилгээ иргэдэд бухимдалгүйгээр хүрэх болом, бололцоо бүрдсэн эсэхийг асуулаа. М.Билэгт: Сүүлийн 20-иод жилийн хугацаанд төрийн албаны үйлчилгээ буурсаар иргэд төрийн үйлчилгээнд бухимдах хэмжээнд хүрээд байна. Энэ хуулиудын өөрчлөлтөөр буюу 2019 оны 01 сарын 01-ээс эхлээд төрийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албан тушаалтнууд тангарагтаа үнэнч байх ёс зүй төлөвших боломж байна уу? Эрүүгийн хуулинд жирийн иргэн 300 мянган төгрөг хулгай хийсэн бол эрүү үүснэ. Харин төрийн өмчийг захиран зарцуулагч нар 10 саяас дээш хохирол учруулсан бол эрүү үүснэ гэж ялгавартай оруулж ирсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн нөхдүүд харсаар байтал төрд очингуутаа амьдрал нь дээшлээд ирж байгаад иргэд бухимдаж байна. Төрийн албан хаагчид бүх шатандаа тангарагтаа үнэнч байх хэрэгтэй байна. Ёс зүйн дүрмийг сайн хийж өгөөгүйгээс болж байна гэж ярьж байна. Ёс зүй гэдэг бол хувь хүн өөрөө өсөх насандаа төлөвшдөг. Боловсролоор олж авдаг юм биш. Төрийн албаны шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээр ард иргэд бухимдалгүйгээр төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх үү? С.Бямбацогт: Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. 2019 оны 01 сарын 01-нээс хэрэгжинэ гэж тодорхой зааж өгсөн. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2006 онд шинэчилсэн байдаг. Эндээс эхлээд төрийн албыг улс төрөөс ангид байлгах зарчим мөрдөгдөж эхэлсэн. Харамсалтай нь Засгийн газар төрийн албаны тухай хуулиа мөрддөггүй, өнөөдрийг хүртэл төрийн алба донсолгоотой байсаар ирсэн. Тийм учраас МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суусны дагуу төрийн албыг тогтвортой, итгэлтэй, шударга хүмүүсийг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хуулийг баталж, мөрдүүлэхэд Төрийн албаны зөвлөлийг эрх, үүргийг тодорхой болгосон. Өмнөх хуулинд тодорхой хэмжээний саад бэрхшээл, хязгаарлалтууд байдаг байсан бол зөвлөлийн дүрмийг Төрийн албаны хуульд нийцүүлж баталснаар харьцангуй хараат бус, бие даасан, улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулах боломжийг Төрийн албаны зөвлөлд бий болгож байна. Энэ хэмжээгээрээ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүд улс төржихгүйгээр үйл ажиллагаагаа явуулах бололцоо, боломж нь бүрдэж байна.