Нотариатын тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2015-06-16

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Нотариатын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/21 дүгээр зүйл.

21 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт      

21.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 

  21.1.1.”нотариатч” гэж төрийн гэрчлэх чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа хуульчийг;

21.1.2.”нотариатчийн үүрэг гүйцэтгэгч” гэж энэ хуулийн 16.2, 16.3-т заасан этгээдийг;

21.1.3.“нотариатын баримт” гэж нотариатч болон энэ хуульд заасан эрх бүхий этгээдийн цахим болон бичгийн хэлбэрээр үйлдсэн нотариатын акт, бусад баримт бичиг, түүний хуулбар, лавлагааг;

21.1.4.“нотариатын акт” гэж нотариатч нотариатын тодорхой үйлдлийг гүйцэтгэхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, тухайн үйлдэлтэй холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалтыг үндэслэн нотариатын үйлчилгээ авч буй этгээдэд уг үйлдлийн хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, цахим болон бичгийн хэлбэрээр үйлдэн үйлчлүүлэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан баримт бичиг.”

2/191 дүгээр зүйл:.

“191 дүгээр зүйл.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны хязгаар 

 

191.1.Хуульд өөрөөр заагаагүй бол нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны хязгаар нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ алба хаагчийн насны дээд хязгаартай адил байна.”

ер нь нас тогтоох нь зүйтэй боловч бусад улс орны жишигийг авч үзвэл нилээд өндөр нас байдаг. Төрийн албан хаагчтай адил байх зарчим баримталсан ч, нотариатч тэтгэвэрт гарахад 3 жилийн цалингийн олговор олгодоггүй байдлыг харгалзан үзвэл төрийн жинхэнэ албаны наснаас дор хаяж 5 нас дээш байх нь шаардлагатай.

2018.09.05

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

3/251 дүгээр зүйл.

“251 дүгээр зүйл.Цахим үйл ажиллагаа эрхлэх    

 

251.1.Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй, үйл ажиллагаандаа холбогдох мэдээ, мэдээллийг улсын бүртгэлийн болон холбогдох бусад байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, үнэ төлбөргүй харилцан мэдээлэл солилцоно.           

 

251.2.Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээллийн сан үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэлийн болон холбогдох бусад байгууллагад  дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ.

 

251.3.Нотариатын цахим үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

4/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:.

“5.3.Тухайн тойргийн хэд хэдэн нотариатч хуулийн этгээдийн эрхгүйгээр гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.”

 

5/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг.

“14.2.Мэргэшлийн шалгалтад хуульчийн шалгалтад тэнцсэн иргэн оролцоно.”

 

6/15 дугаар зүйлийн 15.9-15.11 дэх хэсэг:.

“15.9. Мэргэшлийн хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

15.9.1.нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах, шалгалтын явцад хяналт тавих;

 

15.9.2.энэ хуулийн 15.11-т заасан хугацаанд нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж,  дүгнэлт гаргах;

15.9.3.нотариатчийн мэргэшлийн шалгалтыг болон нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлэх асуулт, сонжуурыг  боловсруулах, шалгалтын даалгаврын сан бүрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;

 

15.9.4.нотариатчийн мэргэшлийн шалгалтын явцад гарсан зөрчил, шалгалтын үнэлгээтэй холбогдсон гомдлыг хүлээн авах, шалгах, маргааныг хянан шийдвэрлэх;

 

15.9.5.нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлтийг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлах;

 

15.10.Мэргэшлийн хорооны гишүүд нь хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, аливаа шударга бус үйлдэл, сонирхлын зөрчил, өөртөө давуу байдал бий болгох зэрэг ёс зүйн алдаа гаргахаас сэргийлнэ.     

 

15.11.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд гурван жил тутамд дүгнэлт гаргах ба дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” 

 

7/17 дугаар зүйлийн 17.1.5-17.1.7 дахь заалт, 17..

“17.1.5.Мэргэшлийн хорооноос нотариатчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын түвшинг “хангалтгүй” гэж үнэлсэн бол чиглэлийн мэргэшүүлэх сургалтад хамруулах  хугацаагаар; 

17.1.6.нотариатч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон Танхимын санаачилгаар;

17.1.7.Энэ хуулийн 17.1.4, 17.1.6-т заасан үндэслэлээр нотариатын зөвшөөрлийг  5 жил хүртэл хугацаагаар.

17.3.Нотариатч нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сэргээх хүсэлтээ шийдвэрлүүлэхдээ Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтоосон багц цагийг хангасан байна.”

8/19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалт.

“19.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаарт хүрсэн”

9/21 дүгээр зүйлийн 21.2.10 дахь заалт:.

“21.2.10.Хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тогтоосон багц цаг хангах;”

 

10/21 дүгээр зүйлийн 21.3.6-21.3.12 дахь заалт:.

“21.3.6.нотариатын үйлдэл хийх эрхээ гагцхүү өөрөө хэрэгжүүлэх хуулийн хэм хэмжээг зөрчиж, тамга, баталгааны тэмдгийг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй этгээдээр нотариатчийн чиг үүргийг гүйцэтгүүлэх;

21.3.7.нотариатын тогтоосон тойргийг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх;  

21.3.8.банк, банк бус болон бусад байгууллага, эрх бүхий албан тушаалтантай урьдчилан тохиролцох замаар өөртөө давуу байдал бий болгох;21.3.9.нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх, бууруулах, тогтоосон хөлс, зардлаас бусад төлбөр, хураамж үйлчлүүлэгчээс авах;

21.3.10.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүй 6 сараас дээш хугацаагаар нотариатын үйл ажиллагаа эрхлэхгүй байх; 21.3.11.өөрийн ажил хэргийн нэр хүндийг дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор бусад нотариатчийн нэр төр, алдар хүндэд халдах.”

11/25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг.

“25.3.Нотариатч энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 25.1.10-т зааснаас бусад нотариатын үйлдлийг хийхдээ нотариатын акт үйлдэнэ. Нотариатын акт үйлдэх журмыг “Нотариатын үйлдэл хийх журам”-аар зохицуулна.”

12/45 дугаар зүйлийн 45.2.3 дахь заалт.

“45.2.3.мэдэгдэх хуудас олгохыг хүссэн төлбөр авагчийн бичгээр гаргасан хүсэлт;”

2 дугаар зүйл.

Нотариатын тухай 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “олгоно” гэсний дараа “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгоно.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтын “нас барсан” гэсний дараа “эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж, 21 дүгээр зүйлийн 21.3.4 дэх заалтын “үйлчлүүлэгчийн нууцыг задруулах” гэсний дараа “үйлчлүүлэгч-иргэн, хуулийн этгээдэд холбогдох  аливаа мэдээллийг бусад зорилгоор ашиглах” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтын “хуулийн этгээд үүсгэн байгуулах” гэсний дараа “түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, 50 дугаар зүйлийн гарчигийн “Хуулийн этгээд үүсгэн байгуулах” гэсний дараа “түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгийн “үүсгэн байгуулсан баримт бичгийг” гэсний дараа “болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг” гэж тус тус нэмсүгэй.

 

3 дугаар зүйл.

Нотариатын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 1/8 дугаар зүйл:

“8 дугаар зүйл.Нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт

 8.1.Нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой Монголын Нотариатчдын танхим /цаашид “Танхим” гэх/ ажиллана.

8.2.Нотариатын байгууллага нь Танхимын бүх гишүүдийн хурал, Танхим, түүний Удирдах зөвлөл, танхимын аймаг болон нийслэлийн дүүрэг дэх тойргийн салбараас бүрдэнэ.        

    

8.3.Танхимын ерөнхийлөгч Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй. 

8.4.Танхимын дэргэд Хяналтын зөвлөл ажиллана. 

8.5.Энэхуулийн 8.2-8.4-т заасан Танхимын эрх барих байгууллага, удирдлага, нэгжийн эрх хэмжээг Танхимын дүрмээр тогтооно. 

8.6.Танхимын бүх гишүүдийн хурал Танхимын ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох, Танхимын дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

8.2 Танхим гэдгийг хасах. Учир нь энд танхимын бүтцийг тодорхойлж байна. 8.3 Сайн ажилласан ерөнхийлөгчийг улируулан сонгох нь танхимын гишүүд шийддэг байх ёстой. Энэ нь ерөнхийлөгч сайн ажиллах хөшүүрэг болно. 8.4. Сахилгын зөвлөл гэж нэмэх. 8.6. Сахилгын зөвлөл гэж нэмэх. Төрийн байгууллага биш тул, байгууллагын бүтэцийг бүх гишүүдийн хурлаар сонгох шаардлагатай.

2018.09.05

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

2/54 дүгээр зүйл.

“54 дүгээр зүйл.Нотариатчид хүлээлгэх хариуцлага

54.1.Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нотариатчид Мэргэжлийн ёс зүйн хороо доор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

54.1.1.хаалттай болон нээлтэй сануулах;

54.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

54.1.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй хүчингүй болгох.

 54.2.Зөрчил гаргасан нотариатчид өөрт нь ганцаарчлан сануулахыг “хаалттай сануулах”, нийтэд зарлаж сануулахыг “нээлттэй сануулах” гэнэ.

 54.3.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлсэн бол уг хугацаа дуусгавар болсноор тухайн зөвшөөрөл сэргээгдэнэ.

 54.4.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлсэн бол хариуцлага тооцсон өдрөөс хойш зургаан сар тутамд уг зөвшөөрлийг сэргээх асуудлыг Мэргэжлийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ.

 54.5.Мэргэжлийн ёс зүйн хороо ёс зүйн болон нөлөөллийн сургалтад албадан суулгах нэмэгдэл шийтгэлийг ногдуулж болох бөгөөд уг сургалтын зардлыг шийтгэл хүлээгч этгээд өөрөө хариуцна.

 54.6.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч энэ хуулийн 54.1-д заасан зөрчил гаргасан бол холбогдох төрийн захиргааны байгууллага уг албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна.”

3/7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэг.

 “7.3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.

7.4.Нотариатч тойрог шилжих асуудлыг тухайн тойрогт сул орон тоо гарсан  тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.”

Герман болон бусад улсад нотариатч тойрог шилжихэд мэргэжлийн шалгалт авч хамгийн өндөр оноо авсан нь тойрог шилждэг. Энэ нь нотариатчийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд аливаа маргаангүйгээр шудрагаар асуудлыг шийдвэрлэх гарц болдог. Хүндэтгэн үзэх шалтгаанаар шийднэ гэдэг нь шударга бус авилга, танил талаар асуудлыг шийднэ гэсэн үг. Энэ нь цаашид хардлага, сэрдлэгийг, хэл ам, заргыг төрүүлэх болно. Энэ бол хууль зүйн яам эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, төвлөрлийг сааруулах бус нэмэгдүүлэх бодлогын илрэл юм.

2018.09.05

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

4/13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт.

“13.1.4.нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов тогтоож, шалгалтыг зохион байгуулах;”

5/15 дугаар зүйлийн 15.3, 15.5 дахь хэсэг:.

“15.3.Мэргэшлийн хороо нь Хуульчдын холбооноос хоёр (нэг нь хуульч эрдэмтэн), хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хоёр, Танхимаас гурван хүний төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байна.

 

15.5.Мэргэшлийн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх ба тэдгээрийг улируулан томилохгүй.”

 

6/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:.

18.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 18.1.4-т зааснаас бусад дараах үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно:

18.1.1.нотариатч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон бол өөрийнх нь хүсэлт, эсхүл эмнэлгийн дүгнэлт, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн;

 

18.1.2.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлж авсан нь тогтоогдсон;

 

18.1.3.нотариатч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

 

18.1.4.нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон Хуульчдын холбооны Мэргэжлийн ёс зүйн хороо /цаашид “Мэргэжлийн ёс зүйн хороо” гэх/-ны шийдвэр хүчин төгөлдөр болсон;

 

18.1.5.нотариатчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;  

 

18.1.6.энэ хуулийн 21.3-т заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг удаа дараа зөрчсөн бол;

 

18.1.7.энэ хуулийн 17.1.4, 17.1.6-д заасан үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болж, тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлт гаргаагүй бол;

 

18.1.8.хуульд заасны дагуу хуульчийн эрх хүчингүй болсон, эсхүл дуусгавар болсон.”

7/45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг:.

“45.1.Талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ.”

 

8/50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг:.

“50.1.Нотариатч хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчлэхдээ оролцогчдын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэл болгоно.”

 

4 дүгээр зүйл.

Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн гарчгийн “Нотариатын зарчим” гэснийг “Нотариатынүйл ажиллагаанд баримтлах  зарчим” гэж, 21 дүгээр зүйлийн “21.2.10” гэснийг “21.2.11” гэж, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн “баталгааны тэмдгээ дарж баталгаажуулна” гэснийг “дарна” гэж, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийн “зурж баталгаажуулна” гэснийг “зурна” гэж, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийн “баталгааны тэмдгээ дарж баталгаажуулна” гэснийг “дарна” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “шалгаж болно” гэснийг “шалгана” гэж, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн “нотариатчийн” гэснийг “Хуульчийн мэргэжлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл.

Нотариатын тухай хуульд “тусгай зөвшөөрөл”, “тусгай зөвшөөрлийг”, тусгай зөвшөөрлийн” гэсний “тусгай” гэснийг,  4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “болон хуульд заасны дагуу баримт бичгийн эхийг” гэснийг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “иргэний үнэмлэхний болон” гэснийг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн “болон Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл /цаашид “Сахилгын зөвлөл” гэх/” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.2, 53.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.