Ард нийтийн санал асуулга явуулах тухай

Тогтоолын төсөл
Өргөн барьсан: 2015-04-09

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Шинэчилсэн найруулга .

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь ард нийтийн санал асуулга /цаашид "санал асуулга" гэх/  явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

2 дугаар зүйл.Санал асуулгын тухай хууль тогтоомж

 

2.1.Ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

3 дугаар зүйл.Санал асуулгын зарчим

 

3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

 

3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.

 

3.3.Сонгогч санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

 

3.4.Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

 

3.5.Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

 

3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, зохион байгуулахтай холбогдох журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

 

3.7.Сонгогч санал асуулгын асуултаас шалтгаалан саналаа нууцаар ба илээр гаргаж болох бөгөөд энэ хуулийн 6.4-т заасны дагуу шийдвэрлэнэ. 

 

4 дүгээр зүйл.Санал асуулгаар шийдвэрлэх асуудал

 

            4.1.Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна.

 

            4.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарсанал асуулга явуулж болно.

 

            4.3.Улсын Их Хурлын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн боловч уг асуудлаар 3 ээлжит чуулганы хугацаанд тодорхой шийдвэр гаргаж чадаагүй буюу гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол уг асуудлыг санал асуулгаар шийдвэрлэж болно.

 

4.4.Ард нийтийн санал асуулга явуулах асуудлын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

5 дугаар зүйл.Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд

 

5.1.Ард нийтийн санал асуулга явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санаачлах эрхтэй.

 

5.2.Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч,Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүнд уламжлах бөгөөд энэ саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо,холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.

 

6 дугаар зүйл.Санал асуулга явуулах шийдвэр гаргах

 

6.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

6.2.Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг Улсын Их Хуралхэлэлцэж батална.

 

6.3.Санал асуулгын асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолж заана.

 

6.4.Энэ хуулийн 6.2-т заасан асуудлаас хамааран санал асуулгыг илээр эсхүл нууцаар явуулах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

6.5.Ард нийтийн санал асуулгыг энэ хуульд зааснаас гадна цахим хэлбэр /гар утас, цахимсүлжээ/-ээр явуулж болно.

 

6.6.Энэ хуулийн 6.5-т заасны дагуу санал асуулгыг Засгийн газар, Сонгуулийн төв байгууллага баталж, журмын хэрэгжилтэнд хяналт тавина.

 

7 дугаар зүйл.Санал асуулгыг товлон зарлах

 

7.1.Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14-өөс 30 хоногийн дотор явуулахаар Улсын Их товлон зарлана.

 

7.2.Гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг Улсын Их Хурал тогтооно.

 

7.3.Онцгой нөхцөл бий болсны улмаас санал асуулга явуулах боломжгүй болсон бол санал асуулга явуулахаар шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага нь санал асуулгыг хойшлуулна.

 

7.4.Энэ хуулийн 7.3-т заасны дагуу ард нийтийн санал асуулгыг хойшлуулсанонцгой нөхцөл арилсны дараа 30 хоногт багтаан санал асуулга явуулах өдрийг товлон зарлана.

 

7.5.Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг Улсын Их Хурал болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцна.

 

7.6.Улсын төрийн нам, төрийн бус байгууллага, Сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу ухуулга сурталчилгааг өөрийн зардлаар явуулж болно.

 

            8 дугаар зүйл.Санал асуулга явуулахтай холбогдсон зардал

 

8.1.Санал асуулга явуулахтай холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

8.2.Санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлын төрөл нь Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зардлууд байна.

 

8.3.Санал асуулгын зардлын хэмжээг Улсын Их Хурал батална.

 

8.4.Зардлын хэмжээг батлахдаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан хүн амын тоонд харгалзан тооцсон Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэнэ.

 

8.5.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

 

8.6.Хэсгийн хороодыг ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.

 

8.7.Энэ хуулийн 8.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын төв болон орон нутгийн байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ НУТАГ ДЭВС.

 

9 дүгээр зүйл.Санал асуулга явуулах нутаг дэвсгэрийн хуваарь

 

9.1.Ард нийтийн санал асуулга явуулах нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.

 

9.2.Сонгогчдын санал авах зорилгоор санал асуулга явуулах нутаг дэвсгэрийг хэсэгт хуваана.     

 

            10 дугаар зүйл.Хэсэг, түүнийг байгуулах

 

10.1.Санал асуулгыг Улсын Их Хурлын эсхүл, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг нь санал асуулгын санал авах хэсэгтэй нэг байна.

 

10.2.Санал асуулгыг дангаар явуулж байгаа бол сонгогчдоос санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хэсгийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

 

10.3.Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.

 

10.4.Сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 10.1-д заасны дагуу байгуулсан хэсгийн мэдээллийг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагад нэн даруй хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллага нь хүлээн авсан мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрийн хэмжээнд нэгтгэн нэн даруй улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

            10.5.Энэ хуулийн 10.4-т заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг тухайн аймаг, дүүргийн хэмжээнд нэн даруй давхардахгүй байхаар тогтооно.

 

            11 дүгээр зүйл.Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага

                                                  түүний зохион байгуулалт

 

11.1.Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд Сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг даргын Тамгын газар /цаашид “Засаг, даргын Тамгын газар” гэнэ/, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн хэсгийн хороод /цаашид "хэсгийн хороо" гэнэ/ тус тус эрхлэн зохион байгуулна.

 

11.2.Энэ хуулийн 10.5-д заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн дугаарыг тогтоосноос хойш сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга 5 хүртэл гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр нэн даруй байгуулна.

 

12 дугаар зүйл.Сонгуулийн хороодын зохион байгуулалт бүрэн эрх

 

12.1.Сонгуулийн хороодын зохион байгуулалт бүрэн эрхтэй холбогдох харилцаанд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан журмыг баримтлах бөгөөд Засаг даргын тамгын газар санал асуулга явуулахад хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбогдсон харилцаанд Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 4, 5 дугаар дэд бүлгийн  холбогдох заалтыг  баримтална.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ.

 

13 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

 

            13.1.Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангана.

            13.2.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг Сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан холбогдох журмын дагуу шийдвэрлэх бөгөөд энэ хуульд заасан хугацааг баримтлан шуурхай шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ САНАЛ АВАХ, ТООЛОХ.

14 дүгээр зүйл.Санал авах газар, хугацаа

 

            14.1.Сонгогчдоос санал авах газар, хугацаатай холбоотой харилцаанд Сонгуулийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан холбогдох журмыг баримтлана.

           

            15 дугаар зүйл.Санал асуулгын хуудас

 

15.1.Санал асуулгын хуудас /цаашид “саналын хуудас” гэх/ нь сонгогчоос саналаа илэрхийлэх, санал асуулгын дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

 

                        15.1.1.Санал асуулга явуулах саналын хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарын хамт Улсын Их Хурлаас баталсан томъёоллоор хэвлэх;

 

                        15.1.2.тусгай нууцлалтай, индекс, дугаартай байна.

 

            15.2.Сонгуулийн төв байгууллага саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг батална.

 

            15.3.Санал асуулгын саналын хуудсыг хэвлүүлэх, хэсгийн хороодод санал асуулга явуулах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг Сонгуулийн төв байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулна.

 

            16 дугаар зүйл.Санал авах ажиллагаа

 

16.1.Санал асуулга явуулах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан дараах ажиллагааг дор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ:

 

16.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог зарлах;

 

16.1.2.саналын хуудасны индекс дугаарыг зарлах;

 

16.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад иргэн саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр энэ хуульд заасны дагуу дахин нэг санал авах хуудас авч саналаа гаргасны улмаас хүчингүй болгосон, түүнчлэн алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн санал авах хуудасны тоог мэдээлэх;

 

                      16.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах, санал авах хайрцгийг битүүмжлэх, лацдах, санал авахад бэлэн болгох;

 

16.2.Хэсгийн хороо энэ хуулийн 16.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл хөтөлж, уг тэмдэглэлд иргэний бүртгэлийн хуудсыг хавсарган хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.

 

16.3.Санал асуулгад оролцохоор ирсэн сонгогч санал авах байранд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд иргэний үнэмлэх, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өө шалгуулах бөгөөд иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан тухайн сонгогчийн мэдээллийг системээс шалгаж зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

 

16.4.Сонгогчийн бүртгэлийн хуудас авсан сонгогч уг бүртгэлийн хуудсаа иргэний үнэмлэхийн хамт хэсгийн хорооны гишүүнд шалгуулж саналын хуудас авна.

 

16.5.Санал асуулга явуулах ажиллагаанд ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

 

16.6.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн төв байгууллага батална.

 

 

            17 дугаар зүйл.Санал асуулгыг ажиглах

 

17.1.Санал асуулгыг сонгогчдын төлөөлөл болон олон улсын байгууллага,гадаад улсын иргэн, гадаад улсын болон дотоодын байгууллага ажиглаж болно.

 

17.2.Санал асуулгыг ажиглах, сурвалжлах журмыг Сонгуулийн төв байгууллага батална.

 

            18 дугаар зүйл.Санал өгөх

 

18.1.Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа өгнө.

 

18.2.Сонгогч саналын хуудсанд бичигдсэн асуулттай танилцсаны үндсэн дээр эсрэг утга бүхий хариултын аль нэгийн өмнөх дугаарыг сонгож, саналаа тэмдэглэнэ.

 

18.3.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно. 

 

18.4.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.

 

18.5.Санал асуулга явуулахад сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

 

18.6.Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн төв байгууллага батална.

ТАВДУГААР БҮЛЭГ САНАЛ ТООЛОХ, ДҮН ГАРГАХ.

19 дүгээр зүйл.Санал тоолох

 

19.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг санал асуулга явуулах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон иргэдийн төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

 

19.2.Хэсгийн хороо санал тоолох бэлтгэл хангагдмагц тухайн хэсгийн хорооны дарга санал тоолох тухай зарлах ба санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө дараах ажиллагааг хийнэ:

 

19.2.1.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

 

19.2.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.

 

19.3.Хэсгийн хороо энэ хуулийн 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа асуултын хариулт бүрт өгсөн саналын тоог хэсгийн хэмжээгээр нэгтгэн тоолж дүнг гаргана.

 

19.4.Санал асуулгын саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн мэдээ нь тухайн хэсгийн санал асуулгын дүн байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг хэвлэж авсны дараа Сонгуулийн төв байгууллагын дэргэдэх Мэдээллийн технологийн төвд нэн даруй дамжуулна. Санал асуулгын саналыг гар аргаар тоолж, дүнг гаргахаар шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох журмыг Сонгуулийн төв байгууллага батлана.

 

19.5.Сонгогч аль ч асуултын хариултад санал өгөөгүй бол аль ч асуудлыг дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчийн тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.

 

19.6.Санал авахад зарцуулсан болон зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.

 

19.7.Хэсгийн хороо энэ хуулийн 19.6-д заасан ажиллагааг гүйцэтгэхдээ зөвхөн саналын хуудсыг тоолно.

 

19.8.Санал тоолох цаг болоогүй байхад саналыг тоолох, түүнчлэн санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.

 

19.9.Хэсгийн хороо тухайн хэсгийн санал асуулгын дүнг уншиж сонсгосны дараа, санал асуулгын дүнг нэгтгэсэн тэмдэглэлд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, нэг хувийг сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь аймаг, нийслэлийн Засаг даргын газарт тус тус нэн даруй хүргүүлнэ.

 

19.10.Хэсгийн хороо саналын хайрцгаас гарсан саналын хуудас болон энэ хуульд заасны дагуу хураагдсан саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт нэн даруй хүргүүлнэ.

 

19.11.Саналын хуудасны мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 19.10-т заасны дагуу битүүмжлэгдсэн саналын хуудасны битүүмжлэлийг задлахгүйгээр холбогдох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн архивт хадгална.

 

            20 дугаар зүйл.Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох

 

20.1.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.

 

20.2.Эсрэг утга бүхий хариултыг хоёуланг нь тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцно.

 

20.3.Сонгогчийн санал хүчингүй болсон нь саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

 

            21дүгээр зүйл.Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураах

 

21.1.Хэсэгт явагдсан санал хураалтыг дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно:

 

21.1.1.гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан;

 

21.1.2.санал авсан саналын хайрцаг болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн.

 

21.2.энэ хуулийн 21.1-д заасан үндэслэлээр сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно.

 

21.3.Энэ хуулийн 21.2-т заасны дагуу хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.

 

21.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогчийг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчийг дахин санал хураалтад оролцуулна.

 

 

 

22 дугаар зүйл.Санал асуулгын нэгдсэн дүн гаргах, мэдээлэх

 

22.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраас санал асуулгын дүнг ирүүлснээс хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн төв байгууллага уг дүнг нэгтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

22.2.Улсын Их Хурал санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана.Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.

 

22.3.Санал асуулгад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонхи оролцоогүй бол дахин санал асуулга явуулахгүй бөгөөд уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ.

 

22.4.Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар таван жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурал тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш хоёр жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛ.

23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагаууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал

            23.1.Санал асуулгын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, маргаан шийдвэрлэх харьяаллыг Сонгуулийн тухай хуулийн холбогдох журмыг баримтална.

            24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2016 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

Гарын үсэг