Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай

Шинэчилсэн найруулга (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой болгох)
Өргөн барьсан: 2016-10-27

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

 Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт.

1.1Энэ хуулийн зорилт нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай.

            2.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад актаас бүрдэнэ. 

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 

            2.3.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг Иргэний хуулийн 3.3-т заасны дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ. 

3 дугаар зүйл. Нэр томъёоны тодорхойлолт.

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

            3.1.1.Хэрэглэгчгэж бараа, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаахувь хүнийг;

            3.1.2.Ердийн хэрэглэгчгэж хэрэглэгчийн харилцаанд нийгэм, соёл, хэлний хүчин зүйлүүдийг харгалзан үзэхэд энгийн хүлээн авах чадвартай иргэнийг;

            3.1.3.“Тусгайлан хамгаалах бүлгийн хэрэглэгч”гэж Нийгмийн халамжийн тухай хуулиар тодорхойлсон иргэнийг;

            3.1.4.Бараа үйлчилгээ гэж Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.1-д заасныг;

 

            3.1.5.Аж ахуй эрхлэгч гэж Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.3-д заасан этгээдийг;

            3.1.6.Танигдсан бараа үйлчилгээ гэж аж ахуй эрхлэгчийн зах зээлд борлуулж байгаа нийтэд илэрхий таних тэмдэг, лого, гаднах тэмдэглэгээ бүхий бараа үйлчилгээг;

            3.1.7.“Эрсдэлгэж бараа үйлчилгээг хэрэглэснээр хэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг;

            3.1.8.“Хариуцлагатай хэрэглээ гэж хэл, соёл, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бараа үйлчилгээний хэрэглээг;

            3.1.9.“Хэрэглэгчийн харилцаа” гэж нэг талаас хэрэглэгч, нөгөө талаас аж ахуй эрхлэгч,түүнээс гадна хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх үүрэг бүхий этгээдийн хооронд үүссэн болон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн санал, мэдээлэл, урамшуулал, зар сурталчилгаа, арилжаа, хэрэглээ, худалдаа, бараа, үйлчилгээний нийлүүлэлт эдгээрийн үр дүнд үүсэх нийтлэг эрх үүргийг;

            3.1.10.“Чанарын тэмдэг ба гарал үүсэлгэж бараа үйлчилгээ чанарын баталгаатай болохыг нотлох зорилгоор байршуулсан тэмдэглэгээг;

            3.1.11.“Цахим арилжааны шинжтэй мэдээлэл харилцаа” гэж цахилгаан холбооны сүлжээнд холбогдсон, цахим өгөгдөл боловсруулах тоног төхөөрөмж ба хадгалах төхөөрөмжийг ашиглан дамжуулах арилжааны шинж чанартай мэдээлэл харилцааг;

            3.1.12.Баталгаат хугацаа” гэж аж ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээний чанар, аюулгүй байдалд баталгаа гаргасан хэрэглээний хугацааг;

            3.1.13.“Байнгын байргэж аж ахуй эрхлэгчийн өөрийн үйл ажиллагаа эрхэлдэг болон хэрэглэгчид бараа үйлчилгээ санал болгох зорилгоор тогтсон зориулалтаар тохижуулан, хуульд заасан бол үйл ажиллагаа эрхлэх эрх авсан үл хөдлөх суурин объект, барилга, дэлгүүр, лангуу, авто үйлчилгээний төв, түргэн үйлчилгээний цэг гэх мэт дэд бүтцийг.

4 дүгээр зүйл.

            Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчим

4.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална: 

            4.1.1.хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

            4.1.2.эрх тэгш байдлыг хангах;

            4.1.3.ил тод, нээлттэй, мэдээлэл хүртээмжтэй байх;

            4.1.4.хараат бус байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

5 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, ашиг сонирхол.

            5.1.Хэрэглэгч энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрхэдэлж, ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй.

 

            5.2.Хэрэглэгчид хуулиар давуу эрх олгосноос бусад тохиолдолд хэрэглэгчийн эрхийн харилцааг энэ хуулийн дагуу зохицуулна.

           

5.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бүх шатны байгууллагын үйлчилгээнд энэ хууль нэгэн адил хамаарна.

 

            5.4.Энэ хуулиар хэрэглэгчийн дараах эрх, ашиг сонирхлыг хамгаална:

 

            5.4.1.эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах эрх;

            5.4.2.эдийн засаг болон нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах эрх;

            5.4.3.хохирлыг барагдуулахба нөхөн төлүүлэх эрх;

            5.4.4.эрх зүй, захиргааны арга хэмжээгээр хамгаалуулах эрх;

            5.4.5.мэдээлэл, боловсрол ба сургалтаар хангагдах эрх;

            5.4.6.төлөөлөх, зөвлөгөө авах ба оролцох эрх;

            5.4.7.хэлний эрх.

6 дугаар зүйл.

Тусгайлан хамгаалах бүлгийн эрх, ашиг сонирхол   

        

  6.1.Тусгайлан хамгаалах бүлгийн хэрэглэгч нь хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуульд зааснаас гадна Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллагаас тусгай болон хөнгөлөлттэй нөхцөл, халамжаар хангагдана.        

            6.2.Тусгайлан хамгаалах бүлгийн хэрэглэгч нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна ердийн хэрэглэгчийн адил эрх, ашиг сонирхол, баталгааг эдэлнэ.

7 дугаар зүйл.

Ерөнхийлөн хамгаалах эрх, ашиг сонирхол

 7.1.Ерөнхийлөн хамгаалах эрх гэдэгт ердийн хэрэглэгчийн нийтлэг эрх, ашиг сонирхолыг хамгаалахтай холбоотой харилцааг хамааруулан ойлгоно.

8 дугаар зүйл.

Эрүүл мэнд ба аюулгүй байдлаа хамгаалуулах эрх

      8.1.Хэрэглэгч эрүүл мэнд ба аюулгүй байдлаа хамгаалуулах талаар дараах эрхтэй:           

            8.1.1.эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулахад чиглэсэн тусламж, үйлчилгээ авах, анагаах ухаан, нийгэм, эрх зүй, эдийн засгийн цогц арга хэмжээгээр хангагдана;

            8.1.2.бараа үйлчилгээ нь нийтийн болон хувь хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, үйлдвэрлэлийн болон орчны аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, гэрээ, техникийн нөхцөл, стандарт, дүрэм, журам, зааварт нийцсэн байна;

            8.1.3.аж ахуй эрхлэгч хэрэглэгчийн бие махбодид аюул учруулж болзошгүй гэр ахуйн бараа, тэдгээрийн суурилуулалт,засвар, үйлчилгээнд дотоод хяналтын журам, үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд түүгээр дамжуулан зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй;

            8.1.4.эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, эрсдэлд хүргэж болзошгүй болон зах зээлд шинээр нийлүүлж байгаа бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлж байгаа тохиолдолд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зах зээлээс татан авахуулах, эрсдлийг арилгуулах, бууруулах зэрэг шаардлагатай бүхий л тусламж, үйлчилгээгээр хангагдах эрхтэй;

            8.1.5.бараа үйлчилгээхэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй тохиолдолд нэн даруй мэдээллээр хангагдах эрхтэй.

9 дүгээр зүйл.

Эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалуулах эрх

9.1.Хэрэглэгч эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалуулах талаар дараах эрхтэй:

9.1.1.эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалуулахад чиглэсэн харилцан итгэлцсэн, шударга, энгийн, ойлгомжтой, ил тод нөхцөлөөр хангагдах;

9.1.2.аж ахуй эрхлэгчээс худалдан авсан бараа үйлчилгээнийхээ гэрээний хувь, татвар, хаяг, худалдан авсан зүйл, төлбөрийн хэмжээ, хугацаа зэрэг мэдээлэл багтаасныг нотлох төлбөрийн нэхэмжлэл, баримт авах;

9.1.3.бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулах, шалгах, засварлах, солих эсвэл өөр бусад зорилгоор аж ахуй эрхлэгчид үлдээсэн тохиолдолд хариуцах хүний нэр, обьектын онцлог, гүйцэтгэх ёстой үйл ажиллагаа, хүргэлтийн болон үйлчилгээний төлөвлөсөн хугацаа зэрэг мэдээллийг багтаасан гэрчлэх баримт авах;

            9.1.4.гэрээ байгуулахын өмнө түүний нөхцөл, шаардлагатай урьдчилан танилцах хангалттай хугацаанд гэрээний стандарт загварыг хүлээн авах.

9.2.Бүтээгдэхүүнийг буцаах, нөхөн төлөх, хохирол барагдуулах баталгааны талаар дараах боломжийг хэрэглэгчид олгосон нөхцөлийг аж ахуй эрхлэгч нийтэд санал болгосон бараа үйлчилгээг нийлүүлэхэд баримтлах журам, хэрэглэгчтэй байгуулах гэрээнд заавал тусгана:

9.2.1.бараа, үйлчилгээний шинж чанар, онцлог, түүний нөхцөл байдал, хэрэглээ болон зориулалтын талаархи мэдээлэл авах;

9.2.2.аливаа алдаа дутагдал, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд өргөдөл, гомдол гаргах;

9.2.3.чанарын баталгаа, үйлчилгээний стандартыг мөрдүүлэх болон мөрдөхгүй байгаа эсвэл буруу мөрдөж байгаа тохиолдолд тухайн бараа үйлчилгээний зах зээлийн үнийн нийт буюу зарим хэсгийг буцаан авах;

9.2.4.гэрээ, үнийн санал, зар сурталчилгааны материал, худалдан авах урилга болон бусад хэрэглэгчийн харилцааны явцад аж ахуй эрхлэгчийн зүгээс олгосон баримт бичигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангагдах;

9.2.5.аж ахуй эрхлэгчтэй урьдчилан тохиролцсон тохиолдолд үндэслэлгүй хүлээлт бий болгож хугацаа хойшлуулахгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ авах. Хэрэв хүлээлт бий болгох, хугацаа хойшлуулах шаардлага үүссэн тохиолдолд заавал урьдчилан мэдээлэл авах.

9.3.Гэрээнд зар сурталчилгаа, урамшуулал, саналыг дараах байдлаар тусгана:

9.3.1.бараа үйлчилгээ худалдан авах гэрээнд тусгагдсан санал, урамшуулал, сурталчилгааны шинж, чанар, зорилгонь эрх зүй, эдийн засаг, нийгмийн ашиг сонирхолд нийцсэн байна;

9.3.2.хэрэглэгч гэрээний нөхцөл, дагалдах бичиг баримтуудад тодорхой тусгагдаагүй бараа, үйлчилгээний шинж чанар, зар сурталчилгаа, урамшуулал ба санал, санал болгож байгаа баталгаа болон хууль эрх зүй, эдийн засгийн шаардлага зэрэг мэдээлийг шаардаж болно;

9.3.3.гэрээнд холбогдох зарим мэдээллийг орхигдуулсан ч гэрээг үйлдэхээс өмнө тохиролцсон нөхцөлийг хэрэглэгчийн эрхийг дордуулахгүйгээр харилцан итгэлцлийг үндэслэх;

9.3.4.энэ хуулийн 9.3.2-т зааснаас гадна, гэрээ нь урамшуулал, зар сурталчилгаа болон саналаас давуу, илүү таатай нөхцөлийг хэрэглэгчид олгож байвал гэрээний нөхцөлийг мөрдөх.

10 дугаар зүйл.

           Хохирлыг барагдуулах ба нөхөн төлүүлэх эрх

10.1.Хэрэглэгч бараа үйлчилгээ худалдан авсан, эсхүл ашиглах явцад учирсан хохирлоо баталгаат хугацааны дотор энэ хуульд заасан нөхцөлөөр буцаах, нөхөн төлүүлөх, хохиролоо барагдуулах эрхтэй.

             10.2.Хэрэглэгч өөрт учирсан хохирлыг аж ахуй эрхлэгчийн нийтэд санал болгосон бараа үйлчилгээ борлуулахтай холбоотой журам, гэрээнд заасан хэмжээгээр солих, нөхөн төлүүлэх зэргээр хохирлоо барагдуулах эрхтэй.

            10.3.Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.

            10.4.Бичгээр байгуулсан гэрээ хэлцэлгүй болон талууд харилцан тохиролцох боломжгүйгэж үзсэн тохиолдолд тухайн аж ахуй эрхлэгчийн нийтэд санал болгосон бараа үйлчилгээг нийлүүлэхэд баримтлах журмыг үндэслэн шийдвэрлэнэ.

            10.5.Төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүссэн хохирлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна.

            10.6.Аж ахуй эрхлэгч хэрэглэгчид учруулсан хохирлыг маргаж байгаа талууд харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй тохиолдолд эрх бүхий хяналтын байгууллага шалгаж, хохирлыг тогтоон буруутай этгээдээр барагдуулах арга хэмжээг авна. Эрх бүхий хяналтын байгууллагын шалгалтаар тогтоосон хохирлыг талууд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

             10.7.Бараа үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван найм, тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй. 

11 дүгээр зүйл.

Эрх зүй, захиргааны арга хэмжээгээр хамгаалуулах эрх

 11.1.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллага хууль тогтоомжид заасны дагуу нийтийн ашиг сонирхол, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн эрх зүйн болон захиргааны арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 11.2.Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж,  гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ,  аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах  эрхтэй.

12 дугаар зүйл.

Мэдээлэл, боловсрол ба сургалтаар хангагдах эрх

12.1.Хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээний талаароновчтой сонголтхийх, өрсөлдөхүйц байлгахад чиглэсэн, туслах мэдээллээр хангагдах эрхтэй.

                   12.2.Хэрэглэгч аж ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээний талаар өгсөн аливаа мэдээлэлд үндэслэн тухайн бараа үйлчилгээг аюулгүй, сэтгэл ханамжтай хэрэглэх эрхтэй.

            12.3.Хариуцлагатай хэрэглээний хувьд үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалт ба худалдан авалтын мэдээллийг хэрэглэгч шаардлагатай гэж үзвэл тухайн аж ахуй эрхлэгчээс гаргуулан авна.           

            12.4.Барааны сав, баглаа, боодол, шошгон дээрх мэдээлэл үнэн зөв, бодит байдалд нийцсэн байна. Барааны сав, баглаа, боодол, шошгон дээр дараах мэдээлэл заавал байна:

            12.4.1.үйлдвэрлэсэн болон савалсан аж ахуй эрхлэгчийн нэр, хаяг, таних тэмдэг, таницын тухай код;

            12.4.2.орц, найрлага, хадгалах, хэрэглэх заавар;

            12.4.3.барааны зориулалт, хэрэглээний шинж, онцлог;

            12.4.4.барааны үйлдвэрлэсэн болон баталгаат, хэрэглээний хугацаа;

            12.4.5.барааны нэр төрөл, үнэ;

            12.4.6.тоо, хэмжээ, жин ба хэмжүүр, хэмжих нэгж;

            12.4.7.өгөгдсөн заавраас үл хамааран гарч болох хүсээгүй нөлөөг урьдчилан мэдэх, хэрэглээтэй холбогдон гарах эрсдэл, түүнийг арилгах, багасгах аргууд;

            12.4.8.чанарын тэмдэг, гарал үүсэл ба чанартай холбоотой мэдээлэл;

                    12.5.Хэрэглэгч бараа үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахдаа худалдаа, үйлчилгээний цэг, байран дээр барааг хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг, худалдааны нөхцөл, үнэ, үнийг нэмэгдүүлэх, бууруулах болсон үндэслэлийн талаарх мэдээллийг аж ахуй эрхлэгчээс саадгүй авна. 

            12.6.Бараа үйлчилгээний гарал үүслийн талаарх мэдээлэл нээлттэй байна.           

            12.7.Үйлчилгээний газрын нээх болон хаах цагийн хуваарийг мэдэх эрхтэй.

             12.8.Хэрэглэгч бараа үйлчилгээг худалдан авах, гэрээ байгуулахаас өмнө уг бараа үйлчилгээ нь шаардлага хангахгүй тохиолдолд нөхөн олговор авах, буцаах, гэмтэлтэй бараанд зөрүү тооцох аргачлалын талаар хангалттай мэдээлэл авах эрхтэй.

            12.9.Хэрэглэгч аж ахуй эрхлэгчээс худалдан авсан бараа үйлчилгээтэй холбогдуулан гомдлын стандарт загвар, цахим хэлбэрээр хүлээн авах хаяг, маргаан шийдвэрлэх журмын талаар мэдээлэл авах эрхтэй.        

            12.10.Хэрэглэгч холбогдох баримт бичгийн дугаар, лиценз, зөвшөөрөл олгосон байгууллагын тухай мэдээлэл, үйлдвэрлэгчээс барааны талаар холбогдох хяналтын байгууллагаас олгосон зөвшөөрөл, чанар, аюулгүйн баталгаажилтын дүгнэлтийг шаардан үзэх эрхтэй.   

            12.11.Хэрэглэгч барилга, орон сууц худалдан авах тохиолдолд объектын талбайн хэмжээ,бүртгэл, газрын гэрчилгээ, дулаан, цахилгаан, хэрэглээний ус, харилцаа холбоо, цахилгаан шат, дуу чимээ тусгаарлагч, галаас урьдчилан сэргийлэх болон хэрэглэсэн материал, орон сууцны барилгын шинж чанар, эрүүл мэнд, эрүүл ахуй зэрэг холбогдох бүх талын мэдээлэл, материалтай танилцах эрхтэй. 

            12.12.Тусгайлан хамгаалах бүлгийн хэрэглэгчид хуулиар тогтоосон, эсхүл эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бараа үйлчилгээний мэдээллээр хангагдана. Харааны бэрхшээлтэй хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх барааны хаяг, шошго, хэрэглэх заавар харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан брайл үсгээр байна. 

            12.13.Аж ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээний талаар нийтэд түгээсэн урамшуулал, зар, сурталчилгаа тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанарт нийцсэн, бодитой, үнэн байна. 

            12.14.Зар сурталчилгаатай холбоотой харилцааг Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.           

            12.15.Монгол Улсын Засгийн газрын яам, агентлаг, харьяа газар, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага төрийн үйлчилгээний талаар хэрэглэгчид дараах мэдээллээр хангана: 

            12.15.1.хэрэглэгчээс ирсэн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхтэй холбоотой;

            12.15.2.хэрэглэгчид эрх үүргийн талаар мэдээлэх, зөвлөх, хэрэгжүүлэхэд нь туслах;

            12.15.3.гомдлыг хүлээн авч хяналт шалгалт явуулахтай холбоотой;

            12.15.4.хэрэглэгчийн эрхийн зөрчлийг шалгаж, буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой;

            12.15.5.тусгайлан хамгаалах бүлгийн хэрэглэгчид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэглээний соёлд сургах;

            12.15.6.хэрэглэгчийн байгууллагуудыг олон нийтэд таниулах, хамтран ажиллах.           

            12.16.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага хэрэглэгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл авах, санал, гомдлоо илэрхийлэх цахим хуудас болон тусгай дугаарын суурин телефон утас ажиллуулж, мэдээлэл, зөвлөгөө өгнө.           

            12.17.Хэрэглэгч оновчтой сонголт хийх, хэрэглээгээ зөв үнэлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалах зэрэг хэрэглээний соёл эзэмших, үүнтэй холбоотой суралцах бололцоогоор хангагдах эрхтэй.           

            12.18.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэрэглэгчийг хэрэглээний соёл эзэмшихэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлэгтэй байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллагаас явуулахаар санал болгосон энэ төрлийн сургалт, асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй. 

            12.19.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах сургалт, нийтлэл, нэвтрүүлэг нь дараах агуулгатай  байна: 

            12.19.1.зах зээлд борлогдож байгаа бараа үйлчилгээг хэрэглэх үед хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулах бол тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх мэдээлэл;

            12.19.2.хэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болох, шинээр гаргаж буй бараа үйчилгээний хэрэглээний тухай мэдээлэл;

            12.19.3.хэрэглэгчид хуулиар олгогдсон эрх үүрэг, түүнд нөлөөлөх шинээр батлагдсан хууль тогтоомж;

            12.19.4.бараа, үйлчилгээний хариуцлагатай, ухаалаг, оновчтой, тогтвортой хэрэглээг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын талаарх мэдээлэл.           

            12.20.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага дараах чиглэлээр богино болон урт хугацааны сургалт явуулж, хэрэглэгчийн хэрэглээний соёл эзэмших эрхийг хангана. Сургалт нь дараах хэлбэртэй байна: 

            12.20.1.тусгайлан хамгаалах бүлгийн хэрэглэгчид зориулсан байнгын сургалт;

            12.20.2.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудын сургалт;

            12.20.3.олон нийтэд чиглэсэн сургалт;

            12.20.4.зах зээлд бараа, үйлчилгээ нийлүүлж байгаа аж ахуй эрхлэгч, мэргэжлийн холбоодод зориулсан тэдгээрийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын талаарх сургалт;

            12.20.5.шинжээч, арбитр, эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах иргэдэд зориулсан сургалт.

13 дугаар зүйл. Хэлний эрх.

             13.1эрэглэгч нь худалдаа үйлчилгээг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн албан ёсны хэл дээр авах эрхтэй.

            13.2.Импортын хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошго, хэрэглэх зааварт агуулагдах мэдээлэл Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д заасан хэлээр бичигдсэн байна.

            13.3.Нийтийг хамарсан эсвэлбайнгын байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа худалдаа үйлчилгээ нь нэр, хаяг, заавар, цэс, хэрэглээний талаарх мэдээлэл төрийн албан ёсны хэлнээс гадна бусад орны түгээмэл хэлээр давхар байж болно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ:  АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ БА ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦАА  

14 дүгээр зүйл.

Аж ахуй эрхлэгчээс хэрэглэгчийн эрхийг хангахад тавигдах нийтлэг шаардлага

14.1.Аж ахуй эрхлэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, хууль тогтоомж, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна.

 

14.2.Зах зээлд бараа үйлчилгээ худалдан борлуулж байгаа аж ахуй эрхлэгч нь үйлдвэрлэгч, импортлогч, эрх эзэмшигчтэй хуулиар тогтоосон шаардлага болон бараа үйлчилгээг нийлүүлэх эрх үүрэг, гарал үүслийг тодорхойлсон гэрээ байгуулсан байна.

 

14.3.Аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчээс бараа үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг энэ хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.

 

14.4.Аж ахуй эрхлэгч баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа үйлчилгээ борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгоно.

 

14.5.Зах зээлд гаргасан бараа үйлчилгээнд хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй байдал илэрвэл аж ахуй эрхлэгч энэ талаар хэрэглэгчид болон олон нийтэд нэн даруй мэдээлнэ.

 

14.6.Аж ахуй эрхлэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгах үүрэгтэй.

 

14.7.Хэрэглэгч барааны тээвэрлэх, хадгалах, ашиглах журмыг баримталсан боловч бараа нь хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан нь тогтоогдвол аж ахуй эрхлэгч түүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг нэн даруй зогсоож, зах зээлээс татан авна.

         14.8.Аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид бараа үйлчилгээний талаар худал мэдээлэл өгөх, түүнчлэн хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хуурмаг хүлээлт бий болгоход чиглэсэн аливаа мэдээлэл түгээхийг хориглоно.

14.9.Бараа үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно.

           

            14.10.Аюултай бараа үйлчилгээ зах зээлд худалдан борлуулсан бол хэрэглэсэн эсэхээс үл хамааран эрсдлийн талаар нэн даруй мэдэгдэж, хохирлыг барагдуулах, харин бусад бараа үйлчилгээний хувьд хэрэглэсэн хойно нь эрсдлийг арилгах, зах зээлээс татах, эрсдэлгүй өөр бараа үйлчилгээгээр солих, төлбөрийг буцаан олгож хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. 

            14.11.Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацаж байгаа зар сурталчилгаа, санал, мэргэжлийн эсвэл бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бараа үйлчилгээний мэдээлэл нь шударга, үнэн, бодитой байх ба төөрөгдөлд хүргэх мэдээлэл агуулж болохгүй. 

            14.12.Үнэ нь тухайн бараа үйлчилгээний төлөгдөх нийт төлбөрийн дүнг илтгэх бөгөөд өртөг, зардал, ашиг, татвар, хөнгөлөлт, хэрэглэгчээс авсан нэмэлт зардал гэх мэт бүхий л хүчин зүйлийг багтаасан нийлбэр байна. 

14.13.Хэрэглэгчээс нэмэлт зардал авахаар бол төлбөрийн баримтад холбогдох мэдээллийг багтаасан уг зардлын задаргааг харуулна. Хэрэв нэмэлт зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй бол дараа нь түүнийг төлөх бөгөөд хэрхэн тооцох аргачлалийг зааж өгнө. Хэрэглэгч энэ талаар аливаа гэрээ хийхээс өмнө мэдсэн байх бөгөөд алдаатай эсвэл худал ташаа утга санаа агуулаагүй байна. 

            14.14.Төлбөрийг хийх арга хэлбэр болон төрөл нь үнэ өсөхөд хүргэж болохгүй бөгөөд аж ахуй эрхлэгч нь тодорхой төлбөрийн хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ба гарах зардлыг өөрөө хариуцна. 

14.15.Хойшлогдсон эсвэл хэсэгчилсэн төлбөр хийж байгаа тохиолдолд хүү тооцож болох бөгөөд хэсэгчлэн хуваах хэлбэр, өртөг, төлбөр хийж дуусах хугацаа болон нийт үнийн дүнг тодорхой зааж өгнө. 

14.16.Хүү, бусад зардал, хойшлуулсан өр, төлбөрийг авах баталгааны талаар гэрээ, баримтад тусгасан байна. Мөн нийт төлбөрийг дансаар хийж буй тохиолдолд шилжүүлэг хийгдээгүй үед авах арга хэмжээний талаар мэдээлэл байна. 

            14.17.Үнийн өсөлт, хөөрөгдөл гарахыг хүлээх зорилгоор бараа үйлчилгээг зах зээлээс татах, нөөцлөх, бодит байдлаас зөрүүтэй, хуурмаг мэдээлэл түгээх, төлбөрийн баримт, нэмэгдсэн үнэ зэрэг мэдээллийг хэрэглэгчид өгөхгүй байх, эдгээр шаардлагатай холбогдуулан хэрэглэгчийг ялгаварлах, хэрэглэгчтэй хуульд зааснаас бусад үндэслэлээр урьдчилан зөвшилцөхгүйгээр төлбөр нэхэмжлэх, тохиролцсон сэлбэг, тээвэрлэлт, ажлын хөлсний үнийг өсгөх зэргээр зардлыг өсгөх, өөрчлөх, үнийг мэдээлэхгүй байх, хуулиар болон эрх бүхий байгууллагаас тогтоосон үнийн дээд хэмжээнээс өндөр үнээр бараа үйлчилгээг худалдахыг хориглоно. 

            14.18.Аж ахуй эрхлэгч чухал гэж үзсэн мэдээллийг бичгээр эсвэл бараа үйлчилгээний хүчинтэй хугацаанд хадгалах, баримтжуулах үүрэгтэй. Чухал мэдээлэл гэдэгт бараа үйлчилгээний онцлог шинж чанарт хамаарах хэрэглээ, ашиглалт, засвар үйлчилгээ, төлбөр хийх тайлбар болон бараа үйлчилгээний тохирол зэрэг мэдээллийг хамааруулан ойлгоно. 

            14.19.Аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын дэргэдэх байнгын арбитрт бүртгүүлсэн бол энэ талаар мэдээлэл өгөх, түүнчлэн худалдаа үйлчилгээний зориулалтаар байнгын байранд үйл ажиллагаа эрхэлдэг бол хэрэглэгчид ил тод харагдах байрлалд арбитрын бүртгэлийн гэрчилгээг байршуулсан байна. Мөн цахим хуудастай тохиолдолд нүүр хуудсанд байршуулна. 

            14.20.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагаас батлан мөрдүүлж байгаа аж ахуй эрхлэгч хэрэглэгчийн хоорондын харилцааг зохицуулсан ёс зүйн дүрмийг сахин биелүүлнэ. 

            14.21.Биет байдлын доголдолгүй /тоо, хэмжээ, жин, чанар, хугацаа/ болон хэрэглэгчийн эрхийн зөрчилгүй бараа, үйлчилгээ нийлүүлнэ. 

            14.22.Энэ хуулийн 8.1.3-т заасан дотоод хяналтын журам гарган мөрдүүлнэ. Үүнтэй холбоотой хэрэглэгчийн эрх зөрчигдсөн гомдлыг захиргааны байгууллагын хяналт, арбитр болон шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэнэ. 

            14.23.Зах зээлд нийлүүлж байгаа бараа үйлчилгээний онцлог болон эрх үүргийг тодорхойлсон журам батлан мөрдүүлнэ. 

            14.24.Сэтгэл ханамжийн баталгаа олгоно. 

15 дугаар зүйл.

           Хэрэглэгчийн харилцааны тусламж үйлчилгээ

15.1.Аж ахуй эрхлэгч хэрэглэгчийн харилцаанд дараах нийтлэг тусламж үйлчилгээ үзүүлнэ: 

            15.1.1.аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчтэй харилцахдаа түүнд хүндэтгэлтэй хандаж, анхаарал тавих, биечлэн туслах зэргээр хэрэглэгчийн хүссэн мэдээллийг тохиромжтой арга хэлбэрээр өгөх;

            15.1.2.шаардлагатай тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдээлэл өгөх, хэрэглэгчид биеэр очиж хүрч үйлчилнэ. Тухайн нөхцөлөөс үүдэн учирч болох алдагдал болон хохирлыг багасгах эсвэл хөнгөлөх арга хэмжээ авна.

15.1.3.аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид зориулан тухайн бараа үйлчилгээтэй холбогдуулан лавлагаа, мэдээллийн тусгай дугаарын утас ажиллуулж байгаа тохиолдолд энгийн буюу суурин утасны тарифаас илүү үнийн тариф тогтоож болохгүй бөгөөд хэрэглэгчид мэдээлэл өгөхөд нээлттэй, дугаар нь ил тод, ашиглагдаагүй буюу дуудлага хүлээх үед төлбөр гарахгүй байх;

15.1.4.аж ахуй эрхлэгч гомдол, хүсэлт хүлээн авмагц нэн даруй, хугацаа шаардлагатай тохиолдолд 14 хоногийн дотор гомдлыг шийдэж өгнө. Гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл зохих хариу, нотолгоог хэрэглэгчид гаргаж өгч, эрх бүхий хяналтын байгууллага, арбитр, шүүхэд хандахыг зөвлөх;

            15.1.5.хэрэглэгчид зориулан хаяг, шуудангийн хаягийн мэдээлэл, утас, факсын дугаар эсвэл цахим шуудангийн хаягийн мэдээлэл өгөх, түүгээр дамжуулан хэрэглэгчийг зөвлөгөө авах, захиалсан бараа үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах,хэрэглэгчийн нийтлэг харилцааны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц асуудлаар гомдол, мэдээлэл өгөх нөхцөлийг бүрдүүлэх. 

            15.2.Бараа үйлчилгээ дараах шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд хэрэглэгчээр төлбөрийг бүтнээр эсвэл хэсэгчилсэн байдлаар урьдчилан төлүүлж болно: 

            15.2.1.хэрэглэгчийг урьдчилгаа төлбөр хийхээс өмнө мэдэх боломжтой байхаар төсөвлөгдсөн, нийт үнийг тусгасан зурагт хуудас болон бусад хэлбэрээр урьдчилан нийтэд зарлагдсан байх;

            15.2.2.урьдчилгаа төлбөр нь үйлчилгээг шууд зөвшөөрсөн эсвэл хэрэглэгчийн эрхээс татгалзах үндэслэл болохгүй байх;

            15.2.3.аж ахуй эрхлэгч нь санхүү, даатгалын байгууллагатай хамтран хэрэглэгчийн урьдчилж төлсөн үнийн дүнг түүний анхны шаардлага /төлбөрийн даалгавар/-аар буцаан төлөх баталгаа гаргах бөгөөд тухайн харилцааг зохицуулах болон дотоод хяналтыг хэрэгжүүлэх журам гарган мөрдүүлнэ. Урьдчилгаа төлбөр нь нийт үнийн дүнгийн 25 хувиас хэтэрсэн, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх хэрэглэгчийн харилцаанд энэ үүрэг хэрэгжинэ.

16 дугаар зүйл. Борлуулалтын сурталчилгаа.

            16.1.Аж ахуй эрхлэгчийн зүгээс хэрэглэгчийг бараа үйлчилгээнд хандуулах, анхаарлыг татах, итгүүлэхэд чиглэсэн аливаа арга хэрэгсэл, үйл ажиллагааг борлуулалтын сурталчилгаанд хамааруулан ойлгоно. 

            16.2.Аж ахуй эрхлэгч нь борлуулалтын сурталчилгаа хийхдээ хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл ашиглахын зэрэгцээ хэрэглэгчийн эдийн засаг болон нийгмийн ашиг сонирхлыг хүндэтгэнэ. 

            16.3.Аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид бараа үйлчилгээ худалдан авахыг урихдаа санал болгосон нэмэлт урамшуулалдаа төлбөр шаардах, урамшууллаа хасахболон урамшуулал өгөхөөс татгалзахыг хориглоно.

            16.4.Хэрэглэгчид хандсан нэмэлт бараа үйлчилгээний санал, урилга нь бодит байдалд олгох бараа үйлчилгээтэй ижил байна. Энэ тохиолдолд аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчээс нэмэлт төлбөр шаардахгүй.

17 дугаар зүйл.

          Хэрэглэгчийн харилцааны урамшуулалд тавигдах шаардлага

   17.1.Аж ахуй эрхлэгчийн зүгээс хэрэглэгчид зориулан ашигтай нөхцөл санал болгож байгаа урамшуулал, тусгайлсан санал бүхий сурталчилгаа нь дараах мэдээллийг агуулсан байна:

            17.1.1.урамшуулал, саналын эхлэх хугацаа;

            17.1.2.урамшуулал, саналын үргэлжлэх хугацаа, энэ хугацаанд авч болох барааны нэгжийн тоо, уг урамшуулал, саналд хамрагдаж болох хэрэглэгч;

            17.1.3.хэрэглэгчид тавих шаардлага;

            17.1.4.урамшуулал, саналыг дагалдах давуу боломжууд, бараа  үйлчилгээний шинж, чанар, нөхцөл, өмнөх ердийн нөхцөлөөс хэрхэн ялгаатай болохыг илэрхийлсэн харьцуулсан мэдээлэл;

            17.1.5.урамшуулал хариуцаж буй этгээд, уг урамшууллыг санал болгосон аж ахуй эрхлэгчийн нэр, хаяг эсвэл илүү ашигтай нөхцөлийг санал болгож байгаа өөр салбар нэгжийн хаяг. Зөвхөн ганц салбар нэгжид урамшуулал санал болгож байвал энэ мэдээлэл шаардлагагүй.

 

17.2.Аль ч тохиолдолд урамшуулал, тусгайлсан санал зарлах, үргэлжлэх хугацаанд тухайн бараа үйлчилгээний энгийн худалдаа явагдаж байх үеийн нөөцөөс бага, тоо хэмжээ илт хангалтгүй, хүртээмжгүй байвал урамшууллыг эхлүүлж болохгүй.

             17.3.Урамшуулал, тусгайлсан саналаар авах хэрэглэгчийн боломжит бараа үйлчилгээний тоог зааж өгсөн тохиолдолд хэрэгцээнд нийцэх зорилгоор давуу эрх эдлэх журмын талаар хэрэглэгчид мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ журам нь сурталчилгаанд заасан давуу эрх хүртэх бололцоог хэрэглэгчид олгосныг бодитой нотолдог байна.

 

            17.4.Хэрэглэгч урамшуулал, тусгайлсан саналыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх хугацаанд эдлэх, эдлэхээр аж ахуй эрхлэгчээс шаардах эрхтэй.

            17.5.Урамшуулал, тусгайлсан санал бүхий бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хязгаартай болсон тохиолдолд сурталчилгаа, зурагт хуудас, тусгайлсан санал эсвэл урамшуулал явагдаж байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай байнгын байр, дэлгүүрийн хаяг дээр уг мэдээллийг дурьдана.

            17.6.Хэрэв худалдаа үйлчилгээний зориулалттай байнгын байр, дэлгүүрийннэг салбарт энгийн худалдаа, нөгөө салбарт илүү ашигтай нөхцөлөөр худалдаа явагдаж байгаа тохиолдолд урамшуулал эсвэл тусгайлсан саналтай холбоотой төөрөгдөл, алдаа гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ялгаж, тусгаарлаж өгнө.

             17.7.Худалдаа үйлчилгээний зориулалттай байнгын байр, дэлгүүрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчийн илүүашигтайнөхцөлөөрсаналболгожбайгаабарааүйлчилгээнь тогтмол зарладаг урамшуулал, тусгайлсан санал бүхий бараа үйлчилгээнээс дордуулахгүй, доогуур чанартай байж болохгүй.

 17.8.Худалдаа, хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдсан, ашиглалтаас гарсан эд зүйлс, үлдэгдэл, агуулахад байгаа бараа, агуулах чөлөөлөх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулж байгаа бусад барааг худалдаалах тохиолдолд энэ хуулийн 17.7-д заасан нөхцөл хамаарахгүй.

18 дугаар зүйл.

         Бараа үйлчилгээний үнийг бууруулах урамшуулал

  18.1.Аж ахуй эрхлэгчийн зүгээсөмнө нь хэрэглэгчид зориулан тодорхой хугацаанд борлуулж байсан бараа үйлчилгээний ердийн үеийн нөхцөл, журмыг өөрчлөхгүйгээр зөвхөн үнийг тодорхой хугацаагаар бууруулахыг үнэ бууруулах урамшуулалд тооцно. 

18.2.Үнэ бууруулах урамшуулал олгосон тохиолдолд хэрэглэгчид бараа үйлчилгээний ердийн үнэ болон хямдарсан үеийн үнэ, түүнтэй холбоотой нөхцөлийн талаар харьцуулсан маш тодорхой мэдээллийг заавал өгнө. 

            18.3.Энэ хуульд заасан бараа үйлчилгээний үнийн хямдралыг хувиар илэрхийлж болно. Бараа үйлчилгээг тэдгээрийн шинж чанар болон үнийн хямдралаас хамааруулан багцалж болно. 

            18.4.Энгийн буюу ердийн үнэ гэдэгт тухайн аж ахуй эрхлэгчийн урамшуулал зарлахаас 3 сарын өмнө 1 сараас багагүй хугацаанд хэрэглэсэн үнийг, харин урамшуулалт үнэ гэдэгт энгийн буюу ердийн үеийн үнийн сүүлчийн өдрөөс хойш нийтэд санал болгосон үнийг ойлгоно. 

18.5.Үнэ бууруулах урамшууллыг санал болгохтой холбоотой шаардлагыг хангаж ажиллах нь аж ахуй эрхлэгчийн үүрэг байна. 

            18.6.Бараа үйлчилгээг өмнө нь худалдаж байгаагүй бол энэ талаар зурагт хуудас зэрэг сурталчилгаанд “анхны санал” хэмээн тусгаж өгнө.

19 дүгээр зүйл. Тэмцээн болон сугалаа .

            19.1.Аж ахуй эрхлэгч сугалаа болон тэмцээнийг урамшууллын нэг хэлбэр болгон ашиглаж болно. Сугалаа гэдэг нь тохиолдлоор сонгогдсон ялагчид шагнал өгөхийг ойлгох ба тэмцээн нь хэрэглэгчийн мэдлэг эсвэл ур чадвараас хамаарч ялагч нь сонгогдон түүнд шагналыг санал болгохыг ойлгоно. 

19.2.Тэмцээн, сугалаа нь хонжвор, азын тоглоомын хэлбэртэй байж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол тэмцээн, сугалааг зохицуулах, хяналт тавих журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга батална. 

            19.3.Сугалаа, тэмцээний талаар сурталчилгаа хийхэд хэрэглэгчид дараах зүйлсийг мэдэгдэнэ: 

            19.3.1.сугалаа эсвэл тэмцээн зохион байгуулагч аж ахуй эрхлэгчийн нэр буюу улсын бүртгэлтэй хаяг;

            19.3.2.оролцоход тавигдах шаардлага;

            19.3.3.оролцоход тавигдах хязгаарлалт;

            19.3.4.шагнал авах арга болон дүрэм;

            19.3.5.шагналыг гардуулах арга болон хэрэглэгчийн зүгээс гарах зардал. 

            19.4.Тэмцээн эсвэл сугалааны ялагч тодорхой болмогц шагналыг 1 сарын дотор олгоно. 

            19.5.Хэрэглэгч өөрийн хүсэлт, биеэр сугалаанд оролцоогүй ч шагнал хожсон тохиолдолд тухайн хэрэглэгчид шагналыг өгөхдөө бусад бараа үйлчилгээ эсвэл гэрээ хийх нөхцөлүүдийг тулгаж болохгүй.

 

20 дугаар зүйл. Бэлэг.

            20.1.Хэрэглэгчид бэлэг өгөхөөр санал болгож байгаа бол тухайн худалдаа үйлчилгээний байнгын байр, дэлгүүр, сурталчилгаанд энэ талаар хэрэглэгчид дараах байдлаар мэдэгдэнэ: 

            20.1.1.өгсөн бэлэгтэй холбоотой, ялангуяа татвартай холбоотой үүрэг;

            20.1.2.хүргэлттэй холбоотой үүсэх зардал болон бэлэг олгох нөхцөл;

            20.1.3.бэлэг авахын тулд хангах нөхцөл болон хязгаарлалт;

            20.1.4.бэлэг авахын тулд мөрдөх товч зааварчилгаа. 

            20.2.Бэлэг өгөх саналын үргэлжлэх хугацаа, бэлэгний хүрэлцээтэй холбоотой асуудлыг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

            20.3. Хэрэглэгч бэлэг авах шаардлагыг хангасан бол шаардлагыг биелүүлж дууссан өдрөөс 1 сарын дотор бэлгээ авах эрхтэй.

21 дүгээр зүйл.

Буцаах эрх ба баталгаа, баталгааны хугацаа

21.1.Аж ахуй эрхлэгч нь буцаах эрхийг эдлэх талаар гэрээний нөхцөлд заасан бол аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид дараах зүйлсийг худалдаа хийх урилга болон гэрээний баримт бичигт тусгаж, мэдэгдэх үүрэгтэй:

             21.1.1.буцаах эрхийг эдлэх хугацаа;

            21.1.2.буцаах эрхийг эдлэх нөхцөл;

          21.1.3.барааг буцаахтай холбоотой зардал болон төлбөр, түүнийг төлөх арга хэлбэр;

            21.1.4.бараа эсвэл үйлчилгээг эргүүлж өгөх арга хэлбэр.

             21.2.Хэрэглэгчид буцаах эрх эдлэхийг хуулиар зөвшөөрч байгаа тохиолдолд буцаалтын баримт бичигт дараах мэдээллийг тусгана:

             21.2.1.буцаалтын баримт бичиг болохыг таних тэмдэг;

            21.2.2.хүлээн авагчийн нэр болон хаяг;

         21.2.3.гэрээ болон гэрээний талуудын дэлгэрэнгүй мэдээлэл.

             21.3.Хэрэглэгчид хуулийн дагуу олгосон буцаах эрхийг эхлээд тухайн асуудалтай холбоотойхууль, тогтоомжийн дагуу, хэрэв байхгүй бол энэ хуульд  заасны дагуу зохицуулна. 

            21.4.Буцаах эрхтэй холбоотой тогтоосон журам, нөхцөл болон үр дагаврыг тухайн асуудалтай холбоотой хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

             21.5.Хэрэглэгч баталгаат хугацааны дотор тухайн бараа, бүтээгдэхүүн хэрэгцээ хангахгүй болсон нь илэрвэл солиулах, засварлах, барааны үнийг буулгах эсвэл барааг буцааж болно.

             21.6.Аж ахуй эрхлэгч хуульд өөрөөр заагаагүй бол бараа үйлчилгээний баталгаат хугацааг заавал тогтооно.  Хэрэв баталгаат хугацаа тогтоогоогүй тохиолдолд хэрэглэгчид барааг шилжүүлсэн өдрөөс, харин үйлчилгээг үзүүлсэн өдрөөс эхлэн 6 сараар олгосонд тооцно.

 

21.7.Барааүйлчилгээг  зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сар, өдрийг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана.

 

21.8.Хэрэв хууль буюу стандартаар бараанд хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх шаардлагыг тогтоосон бол тэдгээрийн энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байна.

 

21.9.Эдэлгээний тогтоосонхугацааны дотор найдвартай ажиллах бололцоог хангах зорилгоор үйлдвэрлэгч тухайн барааны засвар, техникийн үйлчилгээг зохион байгуулах, түүнчлэн үйлдвэрлэлийн хугацаанд болон түүнийг үйлдвэрлэлээс хассанаас хойш тухайн барааны ашиглалтын хугацаа дуусах хүртэлх хугацаанд, хэрэв ийм хугацаа заагаагүй бол худалдаанд нийлүүлснээс хойш 5 хүртэл жилийн хугацаанд холбогдох сэлбэг хэрэгслийг худалдаанд нийлүүлж байх үүрэгтэй. 

            21.10.Хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг хүргэх үед гарсан гэмтлийг борлуулагч хариуцна.

             21.11.Худалдагч нь хэрэглэгчид худалдан авсан барааг хүргэж өгөх тохиолдолд хүргэлтийн хугацаа, төлбөрийн хэмжээ, хэлбэр зэрэг мэдээллийг багтаасан баримт өгнө. Хүргэлтийн үйлчилгээ нь дараах шаардлагыг хангасан байна:

             21.11.1.бараа, бүтээгдэхүүний танилцуулгад нийцсэн эсвэл хэрэглэгчид үзүүлсэн загвар болон үзүүлэнгийн бараатай адил чанартай байна;

            21.11.2.худалдагчийн танилцуулж санал болгосон бараа, бүтээгдэхүүний онцлог шинж чанар нь хэрэглэгчийн хүссэн, тохиролцсонтой ижил үзүүлэлттэй,  барааны ердийн чанар ба шинж чанартай байна;

            21.11.3.ижил төрлийн барааны хэрэглээний зориулалттай нийцсэн байна;

            21.11.4.хэрэглэгчийн хэрэглээний нийтлэг шаардлагад нийцсэн байна. 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИЙН ТУСГАЙЛСАН ҮҮРЭГ  

22 дугаар зүйл.

         Худалдаа үйлчилгээний зориулалттай байнгын байранд үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг

  22.1.Худалдаа үйлчилгээний зориулалттай байнгын байранд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчийн санал болгож байгаа бараа үйлчилгээний үнийн мэдээллийг хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцүүлэн урьдчилсан танилцуулга хэлбэрээр заавал байршуулсан байна. Энэ танилцуулга нь хэрэглэгчид аливаа алдаа, эндүүрэл гарахаас зайлсхийх,ойлгомжтой, энгийн байх ба ил тод, далд утга санаагүй байна.           

22.2.Зээл, төлбөрийн картаар болон бусад төлбөрийн хэлбэрээр тооцоо хийж буй тохиолдолд эдгээрийн хэрэглээг тодорхой хугацаа, нөхцөлөөр хязгаарлахгүй, төлбөрийн хэрэгсэлд энгийн шаардлага тавьж ажиллана.           

22.3.Тооцооны хуудас, гүйлгээ хийснийг илтгэн харуулах төлбөрийн баримтыг хэрэглэгчид өгнө. Төлбөрийн баримтад дараах мэдээлэл орсон байна: 

            22.3.1.борлуулагч эсвэл үйлчилгээ үзүүлсэн аж ахуй эрхлэгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, дэлгүүрийн хаяг;

            22.3.2.худалдан авсан бараа эсвэл үзүүлсэн үйлчилгээ мөн тус бүрийн үнэ;

            22.3.3.татварыг оролцуулан нийт үнэ, үнийн дүнгийн задаргаа;

            22.3.4.гүйлгээ хийсэн хугацаа. 

            22.4.Бичгээр гэрээ байгуулах шаардлагатай бараа үйлчилгээнд худалдан авалт хийгдэхээс өмнө хэрэглэгчийн хүсэлтээр аж ахуй эрхлэгч гэрээний загварыг танилцуулах үүрэгтэй. 

            22.5.Худалдаа үйлчилгээний байнгын байранд үйл ажиллагаа эрхэлдэгэтгээд нийтэд үйлчлэх цагийн хуваарийг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үзэгдэхүйцээр гадна талд заавал байршуулсан байна. 

            22.6.Аж ахуй эрхлэгч цагийн хуваарийг мөрдөх үүрэгтэй бөгөөдхуульд заасан үндэслэлгүйгээр цагийн хуваариас зөрж ажиллахыг хориглоно. 

            22.7.Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа бол тусгай зөвшөөрлийг үзэгдэхүйцээр байгууламжийн дотор талд байршуулна. Мөн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, эрх бүхий байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, дүгнэлт, хүний нөөцийн судалгаа зэрэг шаардлагатай баримт материалуудыг тусгайлсан хавтсанд хийж шаардлагатай тохиолдолд хэрэглэгч болон эрх бүхий этгээдэд танилцуулна. 

            22.8.Хэрэглэгч гомдол гаргах, барааг буцаахад шаардлагатай утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон оршин байх хаягийн талаарх мэдээллийг ил тод, ойлгомжтой харагдах байдлаар байршуулна. 

            22.9.Барааг буцаах эрхийг хангахад чиглэсэн энэ хуульд заасан мэдээллийг байршуулсан байна. 

23 дугаар зүйл.

    Алсын зайн худалдаа эрхлэгчийн үүрэг

            23.1.Алсын зайн худалдаа гэдэг нь нэг талаас аж ахуй эрхлэгч нөгөө талаас хэрэглэгч биечлэн оролцохгүйгээр биелэх хэлцлийн үндсэн дээр алсын зайнаас харилцаа үүсгэн бараа үйлчилгээ худалдахтай холбоотой харилцааг ойлгоно. 

            23.2.Алсын зайн худалдаанд телефон утас, захидлаар болон дуут дүрс мөн электрон хэвлэл мэдээлийн хэрэгсэл ашиглан хийсэн гэрээ, хэлцэл түүнчлэн интернэтээр хийсэн худалдаа багтана. 

            23.3.Худалдаа эрхэлдэг газраас өөр газарт худалдаа эрхлэгч болон хэрэглэгч биечлэн оролцож бараа эсвэл үйлчилгээг санал болгоход үүссэн харилцааг байнгын байрны гадна үүссэн хэрэглэгчийн харилцаанд тооцно. 

            23.4.Хэрэглэгчийн гэрт, ажлын байранд, амралт зугаалгын орчинд, хурал уулзалтын үед болон зохион байгуулалттай аяллын үед санал болгож байгаа бараа үйлчилгээ нь үл хөдлөх байнгын байрны гадна үүссэн хэрэглэгчийн харилцаанд хамаарна. 

            23.5.Алсын зайны бараа үйлчилгээний гэрээ, хэлцлийн саналд дараах мэдээллийг ил тод, ойлгомжтой байдлаар хэрэглэгчид заавал өгнө: 

            23.5.1.бараа үйлчилгээ нийлүүлэгчийн мэдээлэл;

            23.5.2.гэрээний саналын тухай мэдээлэл. Саналд хариу өгөөгүй тохиолдолд гэрээ хийсэнд тооцохгүй;

            23.5.3.гэрээг гүйцэтгэх зайлшгүй шаардлагууд болон дагаж мөрдөх журмууд;

            23.5.4.үндсэн үйлчилгээний өртгөөс давсан алсын зайн харилцаа холбооны хэрэгсэл хэрэглэхтэй холбогдон гарах өртөг;

            23.5.5.санал болгож байгаа бараа, үйлчилгээтэй холбоотой чанарыг илэрхийлэх хангалттай мэдээлэл, тоо хэмжээ болон хэрэглэх, ашиглах боломжууд;

            23.5.6.холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоосон нийт үнийн дүн. Хэрэв хэрэглэгч хүргэлтийн зардлыг төлөх тохиолдолд тусад нь тусгах;

            23.5.7.бараа үйлчилгээ авах захиалга өгснөөс хойш хүргэх хугацаа болон хүргэх хэлбэр. Захиалга авснаас хойш гурав хоногийн дотор аж ахуй эрхлэгч хэрэглэгчид захиалгыг хүлээн авсныг мэдэгдэх баримтыг илгээх нөхцөл;

            23.5.8.энэ хуулийн 21.5-д заасан бараа үйлчилгээг буцаах нөхцөл;

            23.5.9.захиалга биелэгдээгүй тохиолдолд барааг буцаах нөхцөл. Энэ тохиолдолд буцаах зардлыг худалдаа эрхлэгч төлнө;

            23.5.10.төлбөрийн хэлбэр;

            23.5.11.баталгаа болон борлуулалтындараах үйлчилгээ. 

            23.6.Энэ хуулийн 23.5-д дурьдсан мэдээллийг алсын зайн харилцаа холбооны хэрэгслээр болон тохиромжтой бусад хэлбэрээр хэрэглэгч хадгалахад тохиромжтой байдлаар өгнө. Хэрэв мэдээллийг цаасаар эсвэл цахим хэлбэрээр, дараа нь үүнийг сэргээх болон хувилах боломжтойгоор хүргэсэн бол энэ эрхийг хэрэгжиж буйд тооцно. Энэ хэсгийг мөрдөж байгаа болохыг нотлох үүргийг аж ахуй эрхлэгч хариуцна. 

            23.7.Хэрэв гэрээний саналыг телефон утас эсвэл дуут дүрс ашиглан хийсэн тохиолдолд найдвартай тоног төхөөрөмж ашиглан хэрэглэгчид хүргэнэ. 

            23.8.Электрон харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гэрээ хэлцэл хийж байгаа тохиолдолд хэрэглэгч мэдээллийн эх үүсвэрт нэвтрэхэд эргэлзээ төрүүлэхгүй тодорхой байна. 

            23.9.Худалдаа эрхлэгч нь гэрээтэйхолбоотойбүх баримт бичиг, төлбөрийг хүлээн авсан түүнчлэн барааг буцаах эрхтэй холбоотой мэдээллийг хэрэглэгчид хүргүүлнэ. 

            23.10.Бараа, үйлчилгээ нь техникийн эсвэл эрүүл ахуйн дүрэм журам, стандартын шаардлагыг харагдах  байдлаараа болон бусад нөхцөл шалтгаанаар зөрчсөн бол аж ахуй эрхлэгчийн ажлын байрны гадна үүссэн хэрэглэгчийн харилцаанд хамаарахгүй. 

            23.11.Худалдаа эрхлэгч нь хэрэглэгчид гарын үсэг зурсан гэрээ болон төлбөрийг хүлээн авсан тухай баримтыг өгнө. 

            23.12.Хэрэв хэрэглэгч барааг буцаах эрхээ эдлэхээр болсон тохиолдолд аж ахуй эрхлэгч дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө: 

            23.12.1.худалдан авалт хийсэн хугацаа, хэрэглэгчийн гарын үсэг болон барааг буцаах эрхтэй холбогдох мэдээллийг тусгасан баримт;           

23.12.2.барааг буцаах эрхийн баримт. 

            23.13.Энэ заалтыг мөрдөж буй болохоо аж ахуй эрхлэгч нотлох үүрэгтэй. 

            23.14.аж ахуй эрхлэгчийн ажлын байрны гадна үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан баримтжуулалт болон мэдээлэлтэй холбоотой үүргийг хэрэгжүүлнэ. 

            23.15.аж ахуй эрхлэгчийн ажлын байрны гадна үүссэн хэрэглэгчийн бүхий л харилцаанд бараа эсвэл үйлчилгээ нийлүүлэгч нь ил тод мөн ойлгомжтой мэдээллийг өгнө: 

            23.15.1.бараа үйлчилгээний шинж чанар, тоо хэмжээ, чанар болон тухайн бараа эсвэл үйлчилгээг хэрэглэж болох боломжуудын талаархбүрэн тайлбар;

            23.15.2.нийт үнэ, татвар болон бусад зардал. Хэрэв хэрэглэгч хүргэлтийн зардлыг төлж буй тохиолдолд хүргэлтийн зардал түүнтэй холбоотой үнийн задаргаа;

            23.15.3.хэрэв гэрээ хийснээр бараа эсвэл үйлчилгээг шууд нийлүүлэх боломжгүй тохиолдолд бараа нийлүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх хугацаа;

            23.15.4.гэрээнд тусгасны дагуу тодорхой нэр төрлийн барааг буцаах эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд. Захиалсан бараа хэрэглэгчийн сэтгэлд үл тохирох тохиолдолд буцаах зардлыг аж ахуй эрхлэгч төлөх тухаймэдээлэл;

            23.15.5.баталгаа болон борлуулалтын дараах үйлчилгээ.

24 дүгээр зүйл.

Борлуулалтын автомат машинаар худалдаа эрхлэгчийн үүрэг

            24.1.Хэрэглэгч бараа үйлчилгээг зориулалтын төхөөрөмж ажиллуулан, тохирох мөнгөн дүнг төлж, шууд худалдан авалт хийхэд үүссэн харилцааг борлуулалтын автомат машинаар худалдаа хийх гэж ойлгоно. 

            24.2.Аж ахуйн эрхлэгчийн өөрийн байранд эсвэл түгээгчийн байранд суурилуулсан автомат машинаар хийсэн худалдан авалтууд нь хэрэглэгчийн тухайн төрлийн харилцаанд хамаарна. 

            24.3.Автомат машин дээр дараах мэдээллийг байршуулсан байна: 

            24.3.1.бараа үйлчилгээ нийлүүлэгчийн мэдээлэл болон хаяг, хэрэглэгчийн гомдол санал хүлээн авах төлбөргүй утасны дугаар;

            24.3.2.бараа үйлчилгээг тодорхойлох мэдээлэл болон түүний онцгой шинж чанар;

            24.3.3.барааг хэрхэн авах талаар зааварчилгаа;

            24.3.4.бараа үйлчилгээний нарийвчилсан үнэ, төлбөрийн картын төрөл, машинд ашиглах зоосон болон цаасан мөнгөн тэмдэгт мөн тухайн машин мөнгөний хариулт өгдөг эсэх, тохирсон үнийн дүнг хэрэглэх мэдээлэл;

            24.3.5.гүйлгээ хийгдээгүй, алдаа заасан, барааг олгоогүй эсвэл машин эвдэрснээс шалтгаалж цаасан мөнгөн тэмдэгт эсвэл зоосон мөнгө эргүүлэн авахад автомат системийг хэрхэн ажиллуулах заавар. 

            24.4.Хэрэглэгчид төлбөрийн баримт өгдөг системийг машинд заавал суурилуулсан байна. Төлбөрийн баримт дээр бараа үйлчилгээний мэдээлэл, машиныг хариуцдаг этгээдийн хаяг, төлбөр, тайлбар болон хугацаа байна. 

            24.5.Бараа үйлчилгээг авахаас өмнө хэрэглэгчээс төлбөр авалгүйгээр захиалгыг цуцлах үйлдлийг автомат машинд заавал суулгаж өгсөн байна. 

            24.6.Энэ зүйлийн шаардлагын хэрэгжилтийг машин ажиллуулж буй этгээд хариуцна. Машиныг ажиллуулагч гэдэг нь машиныг ажиллуулж түүнээс шууд орлого авч байгаа худалдаа эрхлэгчийг ойлгоно. 

            24.7.Хэрэв машиныг ажиллуулж буй этгээд тодорхой бус бол тухайн машиныг өөрийн байранд ажиллуулж байгаа этгээд хариуцах эзэн нь болох ба хэрэглэгчид энэ хуульд заасан мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ.

            

25 дугаар зүйл.

             Зуучлалын үйлчилгээ эрхлэгчийн үүрэг

25.1.Энэ хуульд заасан зуучлалын үйлчилгээ гэдгийг хуульд өөрөөр заагаагүй бол бусдаар дамжуулан дараах үйл ажиллагаанд тогтмол оролцдог, хариуд нь мөнгөн урамшуулал ба төлбөр авдаг хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно:

             25.1.1.бараа үйлчилгээ авах боломжийн талаар хэрэглэгчидсанал болгох эсвэл танилцуулга хийх;

            25.1.2.хэрэглэгчийн бусадтай гэрээ байгуулах анхан шатны бэлтгэл ажил хийх, гэрээг албажуулах;

            25.1.3.хэрэглэгчид тэдний эрхэлж буй үйл ажиллагаатай хамааралтай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх. 

            25.2.Зуучлалын үйл ажиллагааны үед хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхийн өмнө дараах мэдээллийг заавал өгсөн байна: 

            25.2.1.өөрийн тухай мэдээлэл болон хаяг;

            25.2.2.өөрийн чадамжийн хүрээ;

            25.2.3.ямар нэг аж ахуй эрхлэгчийг төлөөлөн ажилдаг эсвэл бие даан зуучилдаг тухай мэдэгдэл;

            25.2.4.өөрийн зуучлалын бодит үнэ, тогтсон үнэ. Энэ үүрэг нь даатгалын зуучлалын ажиллагаанд хамаарахгүй;

            25.2.5.зуучлал электрон хэрэгслээр дамжин явагдаж байгаа тохиолдолд зайнаас гэрээ хийхэд өгөх мэдээлэл;

            25.2.6.баталгаа болон хэрэглэгчийн асуудлаар шүүхээс гадуур маргаан шийдвэрлэх тогтолцооны талаархи мэдээлэл. 

            25.3.Энэ хуулийн 25.2-д заасан мэдээлэл бүхий баримт бичгийг зуучлагчаас хэрэглэгчид өгнө. 

            25.4.Зуучлагч нь өөрийн нийлүүлж, сурталчилж буй бараа үйлчилгээний талаар болон шаардлагатай үед зөвлөгөө өгөх үйл ажиллагаандаа үнэн зөв, бүрэн мэдээллийг санал болгоно. 

            25.5.Хэрэглэгч нь мэдээллийг хадгалах төрөл бүрийн хэрэгслийг ашиглана. Хэрэв мэдээллийг цаасаар, цахим хэрэгсэлд хадгалах болон дараа нь нөхөн сэргээх боломжтой хэрэгслээр хүргэсэн бол энэ эрхийг хангасанд тооцно. Энэ заалтыг хэрэгжүүлж байгааг нотлох нь аж ахуй эрхлэгчийн үүрэг байна. 

            25.6.Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэж байгааг дүгнэх зорилгоор зуучлагч бараа үйлчилгээний зориулалт, ашиглалт болон нөхцөл, шинж чанар, үндсэн байдлын талаар зөвлөгөө өгнө. Зуучлагч нь зөвлөгөө өгөхдөө тодорхой, ойлгомжтой мөн хялбар тайлбарлах аргыг сонгоно.

 

            25.7.Зуучлагч нь худалдаа арилжааны үйл ажиллагааг гүйцэтгэхдээ мэргэжлийн үүднээс мөн хариуцлагатай байж, тухайн үйл ажиллагаа эрхэлж буй салбарын хууль тогтоомжийг дээдэлнэ. Хэрэглэгчийг төөрөгдүүлэх эсвэл төөрөгдүүлж болох аливаа нэршлийг ямарч нөхцөлд хэрэглэхгүй.

 

            25.8.Хэрэв хэрэглэгч гэрээ байгуулахаас өмнө бараа үйлчилгээний төлбөрийг төлсөн бол гэрээ хүчин төгөлдөр болтол зуучлагч уг төлбөрийн итгэмжлэгч нь байх бөгөөд өөрийн үйлчилгээний төлбөрт авч болохгүй.

 

            25.9.Зуучлагч нь аливаа шалтгаанаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ хүчин төгөлдөр болоогүй тохиолдолд энэ хуульд заасан хариуцлага хүлээнэ.

26 дугаар зүйл.

            Үл хөдлөх хөрөнгө борлуулагч аж ахуй эрхлэгчийн үүрэг

 26.1.Үл хөдлөх хөрөнгө борлуулах этгээд хэрэглэгчид дор дурьдсан мэдээллийг заавал өгнө:           

            26.1.1.үл хөдлөх хөрөнгө худалдан авахад төлөх татвар, төлбөрийн нөхцөл, эзэмшигчийн нэр шилжүүлэх, ашиглалтын зардал;

            26.1.2.баталгаат хугацаанд үзүүлэх засвар үйлчилгээ;

            26.1.3.объектийн хэмжээ, улсын бүртгэл, газрын гэрчилгээ, дулаан, цахилгаан, хэрэглээний ус, харилцаа холбоо, цахилгаан шат, дуу чимээ тусгаарлагч, галаас урьдчилан сэргийлэх болон хэрэглэсэн материал, орон сууцны барилгын шинж чанар, эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа талаарх мэдээлэл. 

27 дугаар зүйл. Үйлчилгээ эрхлэгчийн үүрэг.

             27.1.Үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө болон ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно. 

            27.2.Үйлчилгээний анхны эсвэл нэмэлт шинж чанарыг тодорхойлохын тулд хэрэглэгчээс шаардсан үйлчилгээний шинж чанар, бараа материалын зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлстэй хамт авч үзнэ. 

            27.3.Үйлчилгээ үзүүлж эсвэл сурталчилж байгаа аж ахуй эрхлэгч нь бараа, бүтээгдэхүүний үнэ, тарифыг хэрэглэгчид харагдахуйцаар байршуулна.           

            27.4.Ямар нэгэн төрлийн үйлчилгээ үзүүлэхээр санал болгож, сурталчилгаа хийж байгаа аж ахуй эрхлэгч нь үйлчилгээ үзүүлэхээс өмнө хэрэглэгчид үнийн саналаа заавал танилцуулна.          

            27.5.Үнийн саналд дараах мэдээллийг заавал багтаасан байна: 

            27.5.1.үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчийн нэр, регистрийн дугаар, хаяг;

            27.5.2.үйлчилгээний зорилго, үзүүлэх үйлчилгээ;

            27.5.3.үнийн задаргаа бүхий хэрэглэгчээс төлөх төлбөрийн хэмжээ, үйлчилгээний нэг хэсэг болох сэлбэг хэрэгсэл, дагалдах хэрэгслийн үнэ гэх мэт;

            27.5.4.үнийн саналын хүчинтэй хугацаа;

            27.5.5.үйлчилгээ үзүүлэх хугацаа;

            27.5.6.үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгчийг төлөөлж буй хүний гарын үсэг, огноо;

            27.5.7.хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан  тэмдэглэл, гарын үсэг, хугацаа.      

           

            27.6.Төлбөрийн баримтыг үйлчилгээ дууссан өдөр эсвэл хүлээн зөвшөөрөөгүй өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаанд хадгална. 

            27.7.Хэрэв тухайн үнэ нь үнийн жагсаалтанд заасан үнэ байх эсвэл тухайн нөхцөл байдлыг хэрэглэгчид тодорхой мэдэгдсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөөгүй ч төлбөрийг авч болно. Авсан төлбөр нь үнийн саналыг бэлтгэхээр ажилласан бодит хугацаанд тохирсон эсвэл урьдчилан зааж өгсөн үнийн дүнгээс хэтрэхгүй байна.           

            27.8.Нийт төлөх дүн нь ямар ч тохиолдолд тухайн барааг сурталчилж байсан үеийн үнийн дүнгээс хэтрэхгүй байна.           

            27.9.Үйлчилгээ үзүүлсэн аж ахуй эрхлэгч хэрэглэгчид төлбөрийн баримт өгнө. Төлбөрийн баримтад дараах мэдээллийг багтаасан байна: 

            27.9.1.үйлчилгээ үзүүлсэн аж ахуй эрхлэгчийн нэр,хаяг, регистрийн дугаар;

            27.9.2.үзүүлж буй үйлчилгээнд хамаарах үйл ажиллагаа;

            27.9.3.холбогдох татвар, нийт үнэ,үнийн задаргаа;

            27.9.4.үйлчилгээний баталгаат хугацаа;

            27.9.5.үйлчилгээ үзүүлэх хугацаа. 

            27.10.Үйлчилгээний төлбөрийг хэсэгчлэн төлөх тохиолдолд хэрэглэгчид төлбөрийн баримтыг тусад нь өгөх ба дараах мэдээллийг багтаасан байна:           

            27.10.1.үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар;

            27.10.2.үйлчилгээний нэр, төлбөр бүрэн эсвэл хэсэгчлэн хийгдсэн тайлбар;

            27.10.3.тухай бүрт нь төлөгдсөн нийт дүн;

            27.10.4.тухайн өдрийг хүртэл төлөгдсөн дүн ба төлөгдөөгүй нийт дүн;

            27.10.5.үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгчийг төлөөлөх хүний гарын үсэг, хугацаа.           

            27.11.Энэ хуульд заасны дагуу төлбөрийг хэсэгчлэн төлсөн эсэхээс үл харгалзан үйлчилгээ үзүүлж дуусаад аж ахуй эрхлэгч нэхэмжлэх эсвэл төлбөрийн баримтыг хэрэглэгчид олгох үүрэгтэй.           

            27.12.Аж ахуй эрхлэгч нь үйлчилгээ үзүүлж чадахгүй тохиолдолд хэрэглэгчтэй зөвшилцөн хөндлөнгийн байгууллагаар эсвэл өөрсдийн зардлаар гүйцэтгэх баталгаа гаргаж өгнө.                       

            27.13.Үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь хэрэглэгчид мэдээлсэн дүнгээс хэтрэхгүй байна.           

            27.14.Үйлчилгээ үзүүлэх явцад нэмэлттөлбөр төлөх шаардлагатай тохиолдолд үнийн саналд өөрчлөлт оруулан хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. 

            27.15.Үйлчилгээний төрлөөс хамаарч хэрэглэгчид баталгаа олгоно.           

            27.16.Баталгаат хугацаа тогтоогоогүй бол үйлчилгээг үзүүлж дууссан өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаанд хэрэглэгч баталгаа авах эрхтэй. 

            27.17.Урьдчилан зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд үйлчилгээний үнэ, нэмэлт төлбөр зэргийг чөлөөтэй тогтоож болно. Гэхдээ энэ хууль болон бусад хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол урьдчилан мэдээлэл өгөх үүргийг мөрдөнө.           

            27.18.Үйлчилгээ үзүүлэхэд сэлбэг хэрэгсэл, нэмэлт зүйл, эсвэл өөр бараа зайлшгүй шаардлагатай тохиолдолд тэдгээрийн үнийн жагсаалтыг гарган, хэрэглэгчид мэдээлнэ.           

            27.19.Хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хязгаарлан хууль бус байдлаар төлбөр авахыг хориглоно. 

            27.20.Үйлчилгээний үнээс гадна нэмэлт төлбөр авах бол хэрэглэгчид үнийн жагсаалтыг танилцуулах эсвэл үнийн саналыг бичгээр урьдчилан мэдэгдэнэ.           

            27.21.Үйлчилгээг 22 цагаас 6 цагийн хооронд хийх бол шөнийн үйлчилгээний нэмэлт төлбөр авч болно. 

            27.22.Амралтын өдөр үйлчилгээ үзүүлэх бол нэмэлт төлбөр авч болно.           

            27.23.Шөнийн үйлчилгээ болон олон нийтийн амралтын өдрийн нэмэлт төлбөрийг давхардуулан авахыг хориглоно. 

            27.24.Үйлчилгээг дараах байдлаар ангилна: 

            27.24.1.хүнд үйлчлэх үйлчилгээ гэжхүний бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, сэтгэл хөдлөл, хөдөлгөөнтэй холбоотой эсвэл хүний дотоод шинж чанарт үзүүлэх үйлчилгээг ойлгоно;

            27.24.2.бараа, бүтээгдэхүүнийг засварлах, суурилуулах үйлчилгээ гэжбараа, бүтээгдэхүүнийг засварлах, сайжруулах, тааруулах, суурилуулах болон өөр хэлбэрээр тухайн бараа, бүтээгдэхүүнийг өөрчлөх үйлчилгээг ойлгоно;

            27.24.3.үндсэн үйлчилгээ гэж байр, орон сууцны хэрэглээний үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо, нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, санхүү, даатгалтай холбоотой үйлчилгээг ойлгоно;

            27.24.4.байнгын үйлчилгээ гэж нэг аж ахуй эрхлэгчээс тогтмол авдаг үйлчилгээг;

            27.24.5.танигдсан бараа үйлчилгээ буюу брэнд-нэрийн үйлчилгээ гэж худалдааны тэмдэг, брэнд, лого, эмблем эсвэл өөр тэмдгийг үйлчилгээндээ харагдах байдлаар үзүүлсэнээр бусад аж ахуйн нэгжээс ялгагдах ба улмаар хэрэглэгчид энэхүү үйлчилгээ нь тухайн худалдааны тэмдэг, брэндийг эзэмшигчтэй гэрээтэй болохыг итгүүлэхийг ойлгоно. 

28 дугаар зүйл. Хүнд үйлчлэх үйлчилгээ.

            28.1.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуй, хувь хүний нууцад хамаарах мэдээллийгхуульд өөрөөр заагаагүй бол үйлчилгээ эрхлэгч нь хамгаалах, задруулахгүй байх үүрэгтэй.

          28.2.Үйлчилгээний үр дүнг хэрэглэгч эсвэл хөндлөнгийн шинжээч үйлчилгээ үзүүлэгчийн оролцоогүйгээр тухайн үр дүнг хянан баталгаажуулж болно.           

            28.3.Үйлчилгээ нь хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй тохиолдолд хэрэглэгчид бичгээр мэдэгдэх эсвэл харагдахуйц газар анхааруулга байрлуулна. 

29 дүгээр зүйл.

Бараа, бүтээгдэхүүнийг засварлах, суурилуулах үйлчилгээ

             29.1.Үйлчилгээ авах зорилгоор тодорхой бараа, бүтээгдэхүүнийг аж ахуй эрхлэгч үлдээх тохиолдолд бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан хуудсыг хэрэглэгчид өгөх бөгөөд үүнд дараах мэдээлэл багтана:           

            29.1.1.үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар;

            29.1.2.бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан албан тушаалтын нэр;

            29.1.3.бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт;

            29.1.4.үйлчилгээний дэлгэрэнгүй тодорхойлолт;

          29.1.5.бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн огноо, үйлчилгээ авахаар товлосон хугацаа;

      29.1.6.хэрэглэгч бараа, бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд ирж аваагүй тохиолдолд барааг хүчингүй болгох, хаях, устгах тухай;

            29.1.7.үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгчийн нэр, албан тушаал, гарын үсэг.           

            29.2.Аж ахуй эрхлэгч хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн хуудасны хуулбарыг 29.1.5-д заасан хугацаа дуусах хүртэл хадгална. 

            29.3.Аж ахуй эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан баримтыг хэрэглэгч үрэгдүүлсэн тохиолдолд хэрэглэгч тухайн барааг эзэмшигч гэдгээ нотлоно.           

            29.4.Хэрэглэгч урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд баримт бичигт тэмдэглэнэ. 

            29.5.Хэрэглэгч аж ахуй эрхлэгчид бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгснөөс хойш 2 жилийн хугацаанд эргүүлж аваагүй бол түүнийг эзэмших эрхгүй болно. Энэ хугацаа дуусахаас 3 сарын өмнө аж ахуй эрхлэгч хэрэглэгчид дуусах хугацаа, тухайн бараа, бүтээгдэхүүнийг устгах тухай мэдэгдэнэ.

 

30 дугаар зүйл. Үндсэн үйлчилгээ.

            30.1.Үндсэн үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид бичгээр, цахим хэлбэрээр төлбөр тооцооны мэдээллийг өгнө.           

            30.2.Үйлчилгээний гэрээнд аж ахуй эрхлэгчийн холбогдох мэдээлэл, холбоо барих утсыг байрлуулна. 

            30.3.Үйлчилгээтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээнд тусгана. 

            30.4.Гэрээнд үйлчилгээний чанар, доголдол гарсан тохиолдолд олгох нөхөн олговор, буцаалт, торгуулийн талаар тодорхой тусгана. 

            30.5.Үйлчилгээний гэрээг тусгайлан хамгаалагдсан хэрэглэгчид хүртээмжтэй байхаар хийнэ. 

31 дүгээр зүйл. Байнгын үйлчилгээ .

         31.1.Байнгын үйлчилгээний гэрээнд гэрээ цуцлах журам болон хэрэглэгч цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн төлбөр, торгуулийг шийдвэрлэх тухай мэдээлэл байна. 

            31.2.Үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь үйлчилгээгээ үргэлжлүүлэн тасралтгүй хүргэх, чанартай үйлчилгээ үзүүлэх баталгаа гаргана. Хэрэглэгч гэрээ байгуулаагүй нь гуравдагч этгээдийн оролцооноос үүссэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл болохгүй. 

            31.3.Байнгын үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь баталгаатай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. 

            31.4.Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, хэрэглээний халуун ус, цахилгаан шат зэрэг байнгын үйлчилгээнд хязгаарлалт хийх, алданги, нэмэлт төлбөр тооцох, шахалт дарамт үзүүлэхийг хориглоно. 

            31.5.Аж ахуй эрхлэгч хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд байнгын үйлчилгээг тасалдуулахыг хориглоно. 

            31.6.Хоёр ба түүнээс дээш удаа хэрэглэгч үйлчилгээний төлбөр, хураамжаа төлөөгүй тохиолдолд хэрэглэгчид 14 хоногийн дотор төлбөрөө төлөх шаардлага хүргүүлнэ. 

            31.7.Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зардал, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийн хувьд үйлчилгээ тус бүрээр хийгдэх боломжтой байна. Банк тухайн үйлчилгээ эрхлэгч аж ахуй эрхлэгчийг төлөөлөн төлбөрийг нэг удаагийн төлбөрийн даалгавраар нийт дүнгээр төлөхийг хэрэглэгчээс шаардахгүй. 

            31.8.Хэрэглэгчид гэрээгээр харилцан тохиролцсон байнгын үйлчилгээнээс гадна нэмэлт бусад үйлчилгээг зөвшөөрөл авахгүйгээр тусгах, хэрэглэгчийн төлбөрт оруулан нэхэмжлэх, тулгах, хэрэглэгчийг хясан боогдуулахад чиглэсэн аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахыг хориглоно. 

            31.9.Аж ахуй эрхлэгч нь тухайн зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай этгээд бол дээр дурдсанаас гадна Өрсөлдөөний тухай хуульд заасан шаардлагыг нэгэн адил дагаж мөрдөнө.

32 дугаар зүйл. Танигдсан /брэнд/ үйлчилгээ.

             32.1.Танигдсан үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчтэй холбоотой бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөх, асуудлыг шийдвэрлэх, холбогдох брэндийн бараа, үйлчилгээний талаар болон үйлчилгээний баталгааны талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. 

            32.2.Брэнд эсвэл лого ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа явуулах, хэрэглэгчид буруу ташаа мэдээлэл өгөхийг хориглоно. 

            32.3.Танигдсан үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид байнгын үйлчилгээ үзүүлэх тохиолдолд тухайн хэрэглэгч хүсэлт гарган байнгын үйлчилгээг цуцлах боломжтой байх бөгөөд үйлчилгээ авахтай адилхан шаардлага тавина. Хэрэглэгчид байнгын үйлчилгээгээ цуцлах тухай хүсэлт гаргах боломжтой баримт бичгийг заавал өгнө. 

            32.4.Үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь тухайн брэнд эзэмшигчийн тогтоосон үнийг мөрдөх тохиолдолд тухайн эзэмшигчийн гаргасан үнийн жагсаалтыг хэрэглэгчид мэдээлнэ. 

            32.5.Танигдсан үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь зах зээлд худалдаалж байгаа бараа үйлчилгээний зар сурталчилгаа, урамшуулалд танигдсан үйлчилгээний эрх эзэмшигчийн саналыг ашиглаж болно. 

ТАВДУГААР БҮЛЭГ: ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

33 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага

            33.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хэрэглэгчийн эрхийн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлж, хэрэглэгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байна. 

33.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ.

 

33.3.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд тэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.

 

33.4.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

 

33.5.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын байр төрийн тусгай хамгаалалтад байна. 

            33.6.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхтэй:           

            33.6.1.xэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хянах, шалгах, дүнг мэдээлэх;

            33.6.2.хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцсэн аюулгүй бараа үйлчилгээ сонгож авах өргөн боломжийг дэмжсэн арга хэмжээ аваx;

            33.6.3.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах;

            33.6.4.хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулсан аж ахуй эрхлэгчид хариуцлага хүлээлгэх, уг барааны борлуулалт, үйлдвэрлэлтийг зогсоох;

            33.6.5.бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

            33.6.6.хэрэглэгчийн эрхийг хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй төрийн байгууллагын албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд тавих;

            33.6.7.зарим чиг үүргээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд мэргэжил, арга зүйн болон энэ хуульд заасан санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

            33.6.8.улсын байцаагчийн орон тооны хүрэлцээгүй байдал, хэрэглэгчдэд тухай бүр хүрч үйлчлэх боломжгүй газар зүйн байршлыг үндэслэн орон тооны бус улсын байцаагч ажиллуулах;

            33.6.9.хяналт шалгалтын бусад байгууллага, тэдгээрийн ажилтан, иргэнийг хяналт, шалгалт, судалгааны ажилд татан оролцуулах;

            33.6.10.ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээний бүртгэлийн талаар улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагатай мэдээлэл харилцан солилцох, хяналт тавих, зохих арга хэмжээг авах;

            33.6.11.хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого боловсруулах, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бараа, үйлчилгээ сонгоход нь туслах арга хэрэгсэл бий болгох зорилгоор хэрэглэгчийн зан төлөв, түүний өөрчлөлтийн судалгаа хийх, дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх;

            33.6.12.аж ахуй эрхлэгч хэрэглэгчдийн хоорондын харилцааг зохицуулсан ёс зүйн дүрмийг салбар, зах зээлийн онцлогт нийцүүлэн батлан мөрдүүлөх. Ёс зүйн дүрмийг аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран боловсруулна;

            33.6.13.хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хариуцлагатай ажиллаж байгаа аж ахуй эрхлэгчид хэрэглэгчийн батламж олгож болно.

            33.6.14.хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой шалгуур үзүүлэлт, заавар баталж, аттестатчилал явуулах, зэрэглэл тогтоож болно;

            33.6.15.хэрэглэгчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

            33.6.16.гадаадын ижил чиг үүрэгтэй болон олон улсын байгууллагатай харилцан хамтын ажиллагаа тогтоох, үндэстэн дамнасан хэрэглэгчийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулах, үүнтэй холбогдох саналыг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

            33.6.17.хэрэглэгчийн эрхийг хөндсөн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ агуулсан шийдвэрийг хянах, санал дүгнэлт өгөх.

33.6.18.аж ахуй эрхлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа нь нийтийн эрх ашгийг хөндсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөн ажиллах. 

            33.7.Хэрэглэгчийн эрхийг хамгаалахзорилго бүхий төрийн бус байгууллагад энэхүү хуульд заасан тусгайлсан эрх олгох эсэх талаар шийдвэр гаргана. Хэрэв эрх олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд бүртгэж, гэрчилгээ олгоно. 

            33.8.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад төрийн бусад байгууллагын зүгээс дараах дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ: 

            33.8.1.бүх шатны төрийн байгууллага хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагыг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах;

33.8.2.гааль, татвар, улсын бүртгэл, статистик болон мэргэжлийн хяналтынасуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагатай мэдээлэл харилцан солилцох, хяналт шалгалт хамтран зохион байгуулах, хүн хүчний дэмжлэг үзүүлэх;

33.8.3.хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цагдаагийн байгууллага хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах бөгөөд дараах үүрэг хүлээнэ: 

33.8.3.1.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, улсын байцаагчийн аж ахуй эрхлэгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө хураах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангах;

33.8.3.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг эрэн хайх, хаягийг тодруулахад шаардлагатай, хувь хүний нууцад үл хамаарах, өөрт байгаа мэдээ, судалгааг гарган өгөх;

33.8.3.3.хэрэглэгчийн эрхийн зөрчлийг шалгах явцад мэдээлэгч, эрх нь зөрчигдсөн хэрэглэгч, алба хаагч, улсын байцаагч бусад этгээдийг хамгаалалтад авах хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авах;

33.8.3.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь шалгуулахаар шилжүүлсэн хэрэглэгчийн эрхийн зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн зөрчлийн мэдээллийг шилжүүлэн өгөх;

34 дүгээр зүйл.

Монгол Улсын Засгийн газар, яамдын эрх, үүрэг

             34.1.Монгол Улсын Засгийн газар дараах чиг үүргийг хариуцан хэрэгжүүлнэ: 

            34.1.1.жил бүрийн төсвийн тухай хуульд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагад олгох санхүүгийн дэмжлэгийг батлан хуваарилах. 

            34.2.Яамд нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ: 

            34.2.1.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой бодлого, салбар хоорондын уялдааг хангуулах шийдвэрийн биелэлтийг хангах, биелэлтийн талаар тайлагнах.

            34.2.2.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагаас холбогдох хууль тогтоомж, хэрэглэгчийн эрх зөрчигдсөн асуудлаар албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ирүүлсэн шийдвэрийг биелүүлэх, арга хэмжээ авах.

            34.2.3.хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөрчлөөс урдчилан сэргийлэх, эсрдэлтэй бараа үйлчилгээний талаар мэдээлэх, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 

35 дугаар зүйл.

     Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг   

            35.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 

            35.1.1.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар явуулах үйл ажиллагааны бодлого, төлөвлөгөө болон түүнд зарцуулах хөрөнгийн төсвийг хэлэлцэж батлах;

            35.1.2.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах.           

36 дугаар зүйл.

          Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын чиг үүрэг

            36.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах чиг үүрэгтэй: 

            36.1.1.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангах;

            36.1.2.орон нутгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахнэгжийн үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх;

            36.1.3.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

            36.1.4.хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой бодлого, салбар хоорондын уялдааг хангуулах шийдвэрийн биелэлтийг хангах, биелэлтийн талаар тайлагнах.

            36.1.5.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагаас холбогдох хууль тогтоомж, хэрэглэгчийн эрх зөрчигдсөн асуудлаар албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ирүүлсэн шийдвэрийг биелүүлэх, арга хэмжээ авах. 

            36.2.Сум, дүүргийн Засаг дарга дараах чиг үүрэгтэй:

            36.2.1.тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангах;

            36.2.2.хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

            36.2.3.хэрэглэгчид хэрэглээний соёл эзэмшүүлэх сургалт зохион байгуулах;

            36.2.4.хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн ноцтой эрсдлийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

37 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага

            37.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын хүрээнд байгуулагдсантөлөөлөх, зөвлөлдөх болон оролцох эрхийг хангах, хэрэглэгчийн нийтлэг ашиг сонирхол, зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.           

            37.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйл болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.4-т заасны дагуу бүртгүүлж, гэрчилгээ авсан хуулийн этгээд байх шаардлагатай бөгөөд уг хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн, тусгайлсан эрх авсан байна. 

            37.3.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагыг бүртгэх, энэхүү хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан эрх олгох журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

            37.4.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага нь нийслэл, аймагт салбарын бүтэцтэй байж болно.

             37.5.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага нь дараах чиг үүрэгтэй:           

            37.5.1.хэрэглэгчийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах;

            37.5.2.хэрэглэгчийн зөвлөлдөх, оролцох эрхийг хангах;

            37.5.3.Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл авах;

            37.5.4.татварын хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал эдлэх;

            37.5.5.төрөөс санхүүгийн дэмжлэг болон бусад дэмжлэг, урамшуулал авах;

            37.5.6.хэрэглэгчийн нийтлэг эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүх, эрх бүхий байгууллагад төлөөлөн нэхэмжлэл, гомдол гаргах, оролцох;

            37.5.7.хэрэглэгчийн эрхийг хохироосон тухай үндэслэл бүхий шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих хариуцлага ногдуулах саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах;

            37.5.8.хэрэглэгчид эрх зүйн туслалцаа үзүүлэх;

            37.5.9.хууль бус сурталчилгаа болон аливаа мэдээллийг залруулах зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэх, хэрэглэгчийг олон нийтийн өмнө болон хэвлэл мэдээллээр төлөөлөн оролцох;

            37.5.10.хэрэглэгчийн хууль тогтоомжоор олгогдсон эрх үүрэг, барааны чанар, аюулгүй байдал, зах зээлийн үнийн талаар хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх;

            37.5.11.хэрэглэгчид хэрэглээний боловсрол олгох, соён гэгээрүүлэх, сургалт явуулах;

            37.5.12.хэрэглэгчийг арбитрын үйл ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх;

            37.5.13.аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах зуучлагчийг ажиллуулах;

            37.5.14.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй барааны үйлдвэрлэлт, борлуулалтыг зогсоох тухай үндэслэл бүхий саналаа холбогдох эрх бүхий байгууллагад тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэх;

            37.5.15.барааны чанарыг дээшлүүлэх, бараандаа тохирлын баталгаа авахыг шаардах;

            37.5.16.барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;

            37.5.17.хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулж болзошгүй  бараа үйлдвэрлэсэн, ажил, үйлчилгээ борлуулсан болон хэрэглэгчид нийлүүлэх ажил, үйлчилгээг дутуу гүйцэтгэж хохирол учруулсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэх талаар холбогдох эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;

            37.5.18.хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн дүрэм, журмыг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах тухай санал, шаардлагыг эрх бүхий байгууллагад тавих;

            37.5.19.аж ахуй эрхлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа нь нийтийн эрх ашгийг хөндсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөн ажиллах.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ: ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАХ

38 дугаар зүйл. Хяналт шалгалтын үйл ажиллагаа.

           

            38.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаагхэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.            

39 дүгээр зүйл. Зөрчлийг хянан шийдвэрлэх .

            39.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг дараах үндэслэлээр явуулна: 

            39.1.1.аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол;

            39.1.2.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;

            39.1.3.өөрийн санаачилгаар;

            39.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

 

39.2.Улсын байцаагч зөрчлийг хянан шалгах ажиллагааг60хоногийн дотор явуулна.

 

39.3.Энэ хуулийн 39.2-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.

 

39.4.Улсын байцаагч зөрчлийг хянан шийдвэрлэхдээхяналт шалгалтын тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, бүтээгдэхүүний дээж авах, сорилт, шинжилгээ ба тандалт судалгаа хийх, эрсдэл болон зөрчлийг олон нийтэд мэдээлэх,урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр  хураах зэрэг эрхтэй бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан болон Өрсөлдөөний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болонулсын байцаагчийн үйл ажиллагаанд дагаж мөрдвөл зохих процессийн нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль, журмыг баримтална.

 

            39.5.Хяналт шалгалтын явцад зөрчил гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох бүх баримт сэлтийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлнэ.           

39.6.Улсын байцаагчийн шийдвэрт дээд шатны байцаагчид гомдол гарган шийдвэрлүүлнэ.

40 дүгээр зүйл.

         Хэрэглэгчийн мэдээлэл, өргөдөл, гомдол хүлээн авах

  40.1.Хэрэглэгч нь бие даан эсвэл түүнийг төлөөлөх этгээдээр дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад хууль зөрчсөн талаарх мэдээлэл өгч шалгуулах, өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлнэ. 

            40.2.Хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдол нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдвол энэ хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан захиргааны хариуцлагыг зөрчил гаргагчид ногдуулж, холбогдох арга хэмжээг авна. 

            40.3.Мэдээлэл нь нотлох баримт дутуу, шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэлийг 10 хоногт багтаан мэдээлэл өгсөн хэрэглэгчээс гаргуулан авна. Тухайн хугацаанд мэдээлэл гарган ирүүлээгүй тохиолдолд хэргийг хаах бөгөөд өргөдөл, гомдлын хариуг тус газарт хандсан этгээдэд амаар болон бичгээр өгнө. 

            40.4.Мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулж болно. Урамшуулал олгох журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлах бөгөөд санхүүжилтийг төрөөс хариуцна.

            40.5.Мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд хамаарахгүй бол тус мэдээллийг харьяалах этгээдэд шилжүүлнэ.

41 дүгээр зүйл: Улсын байцаагчийн бүрэн эрх.

            41.1.Улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын даргын баталсан удирдамжын хүрээнд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:           

            41.1.1.хяналтад хамрагдаж буй этгээдийн байр, агуулах, барилга байгууламж, обьектод саадгүй нэвтрэх, хяналт шалгалт, үзлэг хийх. Хэрэв тухайн газар нь олон нийтэд нээлттэй бол урьдчилан мэдэгдэхгүйгээр хяналт хийж болно.

            41.1.2.хяналт шалгалтад хамрагдаж буй этгээдээс аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой баримт бичгийг шалгах, гаргуулан авах;

            41.1.3.хяналт шалгалтын явцад энэ хуульд заасан эсвэл бусад шаардлагатай мэдээллүүдийг аж ахуй эрхлэгч үзүүлэх, гарган өгөх боломжгүй бол хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн тогтоосон хугацаанд ажлын байранд хүлээн авах;

            41.1.4.хяналт шалгалтад хамрагдаж буй этгээд, түүний төлөөлөгч эсхүл бусад шаардлагатай этгээдийг аж ахуй эрхлэгч болон өөрийн хяналтын байгууллагын ажлын байрны хаягаар дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлэх;

            41.1.5.бараа үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах сорилт шинжилгээ, шалгалт болон үзлэг хийх, сорьц дээж авах, сорилт, туршилт хийх;

            41.1.6.хяналт шалгалтад хамрагдаж буй этгээдэд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

            41.1.7.хэрэглэгчийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулиар тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

            41.1.8.нотлох баримт бүрдүүлэх зорилгоор фото зураг авах, дуу хураагуур ашиглах зэргээр үйл баримтыг баримтжуулах;

            41.1.9.шинжээчийг томилох. Шинжээчийн дүгнэлт гаргах, томилох, ажиллуулах, урамшуулал олгох журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд батална.

            41.1.10.хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуй эрхлэгчийн байнгын байр, худалдаа үйлчилгээний цэг нь нийтэд хаалттай бол нэвтрүүлэх шаардлага тавих, хэрэв нэвтрүүлэхийг татгалзсан эсвэл эсэргүүцсэн тохиолдолд нэвтрэхийн тулд цагдаагийн байгууллагын хүчний туслалцаа авах, битүүмжлэх, хөдөлгөөнийг хязгаарлах, үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох арга хэмжээ авч болно;

            41.1.11.аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зогсоох, бараа, хууль бус орлого хураах, дээж авах зэрэг зорилгоор акт үйлдэх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлнэ. Хяналт шалгалтын журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

42 дугаар зүйл.

Улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа             

            42.1.Улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана: 

            42.1.1.хяналт шалгалтаар явахдаа хот, суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу нөхөн авна.

            42.1.2.албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах;

            42.1.3.хэрэглэгчийн асуудал хариуцсан улсын байцаагч нь хянан шалгах үүргээ гүйцэтгэхдээ ижилсэх хувцастай байж болох бөгөөд тусгай техник хэрэгслээр хангагдана;

            42.1.4.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан улсын байцаагчийн биед халдах,захиалгат нийтлэл, нэвтрүүлэг захиалан нэвтрүүлэх зэргээр эсэргүүцэл илэрхийлж, зохисгүй үйлдэл гаргасан, авирласан эсвэл доромжилсон, гүтгэсэн, дарамталсан, амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлсэн, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан бол нэмэлт хүч, хэрэгсэл хүсэх, өөрийгөө хамгаалахад чиглэсэн хариу үйлдэл хийх, цагдаагийн байгууллагаар аюулгүй байдлаа хангуулах арга хэмжээ авах. 

            42.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын болон түүний нэгжийн удирдлага энэ хуулийн 42.1-д заасан улсын байцаагчийн баталгааг хангах, чиг үүргээ хараат бусаар бүрэн хэрэгжүүлэх баталгааг хангана. 

            42.3.Энэ хуулийн 42.1.2-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж болно.

43 дугаар зүйл. Хяналт шалгалтын тэмдэглэл .

            43.1.Улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл явцыг баримтжуулах зорилгоор шаардлагатай гэж үзвэл захиргааны зөрчил илэрсэн эсэхээс үл хамааран тэмдэглэл үйлдэж нэг хувийг шалгуулагчид өгнө.           

            43.2.Тэмдэглэлд улсын байцаагчийн нэр, тэмдэг, шалгалт хийсэн хугацаанаас гаднашалгуулагчийн биеийн байцаалт, тайлбар болон бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийг тусгаж гарын үсэг зуруулсан байвал зохино. Хяналт шалгалтын тэмдэглэлийн загвар,хөтлөх журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга батална.           

            43.3.Тэмдэглэлд шалгуулагч этгээд нь зөрчлийг зөвшөөрөх, эс зөвшөөрч байгаа талаар тайлбарыг бичиж гарын үсэг зурна. Гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.           

            43.4.Тэмдэглэлд холбогдох нотлох баримт, материалуудыг хавсаргана. 

            43.5.Нотлох баримтыг эсрэгээр танилцуулснаас бусад тохиолдолд улсын байцаагчийн илрүүлсэн болон хяналтын тэмдэглэлд тайлбарласан баримт нь нотлох хүчин чадалтай байх бөгөөд хууль зүйн шаардлага хангах баримт болно. 

            43.6.Бусад хяналтын байгууллагын хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн хяналтын тэмдэглэл нь энэ хуулийн дагуу үүсэх захиргааны хэрэг маргаанд адил нотлох хүчин чадалтай байна.

44 дүгээр зүйл. Бүтээгдэхүүний дээж авах.



            44.1.Хяналт шалгалтын явцад улсын байцаагч хэрэгт шаардлагатай гэж үзвэл эсвэл аюулгүй байдлын түвшин нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байгааг хэрэглэгчид мэдэгдэх зорилгоор бараа бүтээгдэхүүн, түүний орц, найрлага, түүхий эд, зар сурталчилгааны материал, дуу хуурцаг болон бусад эд зүйлээс дээж авч болно.

45 дугаар зүйл.

           Сорилт, шинжилгээ ба тандалт судалгаа

  45.1.Хяналт шалгалтын явцад шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлах зорилгоор техник хэрэгсэл, бараа, үйлчилгээнд сорилт, шинжилгээ ба тандалт судалгаа явуулж болно. 

            45.2араа, үйлчилгээнд хяналтын байгууллага, улсын байцаагч нь итгэмжлэгдсэн байгууллагаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулна. Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл харьцуулах судалгаа, тандалт хийж болно. 

            45.3.Хяналтын байгууллага эсвэл буруутай этгээд дээж,сорилт, шинжилгээ ба судалгааны зардлыг төлнө. Дээж авах,сорилт шинжилгээ ба тандалт судалгааны зардал гаргуулах болон үйл ажиллагааны журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга батална. 

            45.4.Хэрэв хяналт шалгалтад хамрагдсан этгээдийн гэм буруу тогтоогдож, түүнд шийтгэл ногдуулах шийдвэр гарсан тохиолдолд зөрчил гаргасан этгээдээс гарсан зардлыг нөхөн төлөхийг шаардаж болно. Зөрчил гаргагч зардлыг нөхөн төлөхөөс татгалзвал шүүхээр албадан гаргуулна.           

            45.5.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэрэглэгчийг хамгаалах үр нөлөөг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны стратегийг тогтоох зорилгоор судалгаа, сорилт шинжилгээ, анализ хийх, шалгах ажиллагааг бараа үйлчилгээн дээр явуулж болно. 

            45.6.Зах зээлийн болон хэтийн төлвийн судалгаа явуулж буй ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг олох явцад өөрийгөө танилцуулах үүргээс чөлөөлөгдөнө.           

            45.7.Зах зээлийн болон бараа үйлчилгээний хэрэглэгчийн эрхэд нөлөөлөх хэтийн төлөвийн судалгаа хийх явцад илэрсэн дутагдлыг аж ахуй эрхлэгч холбогдох этгээдэд мэдэгдэж, залруулах арга хэмжээ авна. 

            45.8.Зах зээлийн болон хэтийн төлвийн судалгааны үр дүн нь холбогдох салбарт эсвэл хэрэглэгчийн нийтлэг ашиг сонирхолд ахиц гаргах бол сурталчилж болно.

 

46 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

 

            46.1.Эрх бүхий байгууллага нь хэрэв хэрэглэгчийн нийгэм, эдийн засгийн ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл үүсэхээр илэрхий байгаа тохиолдолд нэн даруй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй. 

            46.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, улсын байцаагч нь дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 

            46.2.1.аюулгүй байдлын шалтгаанаар бүтээгдэхүүн үйлчилгээг худалдах, түгээх, үйлчилгээ үзүүлэхээс өмнө шаардлага тавих;

            46.2.2.барааг гүйлгээнээс гаргах эсвэл зах зээлээс буцаан татах,  хэрэглэгчийн гар дээр байгаа бол буцаахыг үүрэг болгох, хэрэв шаардлагатай гэж үзвэл тохиромжтой нөхцөлд устгал хийлгэх;

            46.2.3.бараа худалдах эсвэл санал болгох, урамшуулал зарлах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хориглох эсвэл түр зогсоох;

            46.2.4.барилга байгууламжийг түр хугацаанд хаах;

            46.2.5.хэрэглэгчийг эрсдлээс хамгаалах шаардлагатай бусад арга хэмжээ авах;

            46.2.6.аж ахуй эрхлэгчийгэрсдэлтэй бараа үйлчилгээний талаар хэрэглэгчид тохиромжтой хэлбэрээр, нэн даруй тусгай анхааруулга, зөвлөмж, мэдээлэл өгөхийг шаардах. 

            46.3.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь илэрсэн зөрчлийн хэмжээнд тохирсон байх бөгөөд барааны эргэлт болон аж ахуй эрхлэгчийн эрх, эрх чөлөөг аль болох бага хязгаарлахаар байна.

 

47 дугаар зүйл.

 Эрсдэл болон зөрчлийг олон нийтэд мэдээлэх, сэрэмжлүүлэх

47.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны болон төрийн бус байгууллага нь учирч болзошгүй эрсдэл болон зөрчлийн талаар хэрэглэгчид мэдэгдэх, сэрэмжлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

            

48 дугаар зүйл.

Хяналт шалгалтад хамрагдаж буй этгээдийн үүрэг

            48.1.Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуй эрхлэгч хяналтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ажиллах бүх талын нөхцөлөөр хангана. Мөн барилга, байгууламжид нэвтрэх боломжоор хангах, шаардсан баримт материал, мэдээлэл, дээжийг гарган өгөх үүрэгтэй.        

            48.2.Хяналтын байгууллага, улсын байцаагчийг мэдэгдэх хуудсаар дуудсан тохиолдолд хүрэлцэн очих, биечлэн тавьсан шаардлага, зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.

ДОЛДУГААР БҮЛЭГ: ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН АРБИТРААР ХЭРЭГЛЭГЧИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ  

49 дүгээр зүйл.

Эвлэрүүлэн зуучлал ба арбитрын үйл ажиллагаа

            49.1.Аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага болон шүүх шийдвэрлэхээр хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлал эсвэл арбитрын ажиллагааны журмаар шийдвэрлэнэ. 

            49.2.Эвлэрүүлэн зуучлал болон арбитрын ажиллагаа нь зөвхөн талуудын тохиролцоо, сайндурынүндсэндээр явагдана. Эвлэрүүлэн зуучлал болон арбитраас гарсан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн хүчин төгөлдөр байна. 

            49.3.Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага нь дэргэдээ эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болно. Тухайн эвлэрүүлэн зуучлагч нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 8 болон 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.           

            49.4.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын явцад эвлэрүүлэн зуучлал болон арбитрын ажиллагааны журмаар шийдвэрлэх ажиллагааг давхардуулан явуулж болохгүй.

50 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлал.

 50.1Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

50.2.Эвлэрүүлэн зуучлагчид эрх олгох, үйл ажиллагааны нарийвчилсан журам шаардлагатай гэж үзвэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын дарга Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон энэхүү хуульд нийцүүлэн батална. 

51 дүгээр зүйл. Арбитрын ажиллагаа.

             51.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын дэргэд байнгын арбитр ажиллана. 

            51.2.Байнгын арбитраар шийдвэрлүүлэх маргаан нь талуудын хооронд байгуулсан арбитрын гэрээ байна. Хэрэв арбитр байгуулагдаагүй, талуудын хооронд арбитрийн гэрээ байхгүй, гэрээ байгуулах боломжгүй, арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцохгүй тохиолдолд хэрэглэгч нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдлоо энэ хуульд заасан журмын дагуу гаргаж, шийдвэрлүүлнэ. 

            51.3.Байнгын арбитрын үйл ажиллагаань Арбитрын тухай хуульд заасан нийтлэг журмын хүрээнд явагдана. Байнгын арбитрын дүрэм, санхүүжилт, үйл ажиллагааны журмыг тухайн төрийн бус байгууллага нь хуульд нийцүүлэн батална. 

            51.4.Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан агентлаг, төрийн өмчит аж ахуй эрхлэгч нь арбитрт бүртгүүлэх хүсэлт гаргах тухай заалтыг гэрээндээ тусгах бөгөөд энэ нь гэрээт ажил гүйцэтгэх шалгуур нөхцөл болно.

            51.5.Монгол Улсын Засгийн газраас аж ахуй эрхлэгчид урамшуулал олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бусад хөнгөлөлтөд хамруулахдаа тухайн аж ахуй эрхлэгчийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын дэргэдэх арбитрт бүртгүүлсэн байдлыг харгалзан үзэх шалгуурыг бий болгох арга хэмжээ авна.

52 дугаар зүйл. Арбитрын бүртгэлийн тэмдэг.

 

            52.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын дэргэдэх байнгын арбитрт бүртгэгдсэнийг батлах тэмдэг нь чанарын тэмдэг болно.

             52.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын дэргэдэх байнгын арбитрт бүртгүүлсэн аж ахуй эрхлэгч нь арбитрт бүртгүүлсэн гэрчилгээгээ хэрэглэгч, олон нийтэд ил тодоор байрлуулж, мэдэгдэнэ. 

НАЙМДУГААРБҮЛЭГ: ХАРИУЦЛАГА 

53 дугаар зүйл.

          Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага

            53.1.Энэ хууль болон бусад хууль тогтоомж, журамд заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаас гадна дараах захиргааны шийтгэл оногдуулна:           

            53.1.1.хэрэглэгчийн эрхийн ёс зүйн дүрмийг зөрчих болон хэрэглэгчийг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр биеэр ирүүлэх, нэмэлт төлбөр хүсэх, аливаа хуудас, баримт бөглөх, мэдээлэл өгөхийг шаардах эсвэл хэрэглэгчийг хууль ёсны эрхээ эдлэхээр тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, үл хүндэтгэх, гэрээнд заасан, хэлцэл тохиролцооны үүргээ биелүүлэхгүй, тусгагдаагүй нөхцөлийг тулгах, мэдээлэл өгөхгүй байх зэргээр зүй зохисгүй харилцсан тохиолдолд аж ахуй эрхлэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр эсвэл аж ахуй эрхлэгчийн буруутай албан хаагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

            53.1.2.бараа үйлчилгээний найрлага, орц, бүтэц, жин, эзлэхүүнийг өөрчлөх, чанарт нөлөөлөх, чанарын төвшинг нуух эсвэл орц найрлага түүний гарал үүслийг өөрчлөх зорилгоор бодис, элемент нэмэх болон хасах эсвэл барааны найрлагыг эрх бүхий байгууллагын зөвшөөрсөн болон бүртгэснээс өөрчлөх, аль ч үе шатанд барааны гарал үүсэл, төрөл, чанар, орц, бүтэц, хэмжээ, жин болон баглаа, боодол, шошго, битүүмж, хугацаа, барааны тэмдэгтэй холбоотой хэм хэмжээг биелүүлээгүй эсвэл гадаад төрх, хэлбэрт тэмдэглэл, өөрчлөлт оруулах замаар хэрэглэгчийг төөрөгдөх, хэрэглэхэд хүргэсэн аж ахуй эрхлэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бус орлого, эд зүйлийг хураах;

            53.1.3.үнийн өсөлт, хөөрөгдөл гарахыг хүлээх зорилгоор бараа үйлчилгээг зах зээлээс татах, нөөцлөх, бодит байдлаас зөрүүтэй, хуурмаг мэдээлэл түгээх, төлбөрийн баримт, нэмэгдсэн үнэ зэрэг мэдээллийг хэрэглэгчид өгөхгүй байх, эдгээр шаардлагатай холбогдуулан хэрэглэгчийг ялгаварлах, хэрэглэгчээс хуульд зааснаас бусад үндэслэлээр урьдчилан зөвшилцөхгүйгээр төлбөр нэхэмжлэх, тохиролцсон сэлбэг, тээвэрлэлт, ажлын хөлсний үнийг өсгөх зэргээр зардлыг өсгөх, өөрчлөх, үнийг танилцуулах, мэдээлэх үүргийг биелүүлэхгүй байх, хуулиар болон эрх бүхий байгууллагаас тогтоосон үнийн дээд хэмжээнээс өндөр үнээр бараа үйлчилгээг худалдах зэрэг бараа үйлчилгээний үнэтэй холбоотой зохицуулалт, үүргийг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бус орлого, эд зүйлийг хураах;

            53.1.4.бараа үйлчилгээний аюулгүй байдал, баталгаатай холбогдох зохицуулалт, үүргийг биелүүлээгүй эсвэл зөрчөөгүй ч хэрэглэгчийн аюулгүй байдалд эрсдэл, хохирол учруулсан, түүнчлэн барааг түгээх, борлуулахыг хориглосон болон хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, худалдахыг хориглосон зохицуулалт, хэм хэмжээг мөрдөөгүй, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл болон захиргааны шинжтэй гэрээ байгуулах, бүртгэлд хамрагдах шаардлагатай бараа үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, тэдгээртэй холбоотой зар сурталчилгаа түгээсэн бол аж ахуй эрхлэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бус орлого, эд зүйлийг хураах;

            53.1.5.энэ хуулийн хоёроос дөрөвдүгээр бүлэгт заасан хэрэглэгчийн эрх, ашиг сонирхол болон аж ахуй эрхлэгчийн нийтлэг үүрэг, тусгайлсан үүрэг, хариуцлагад заасан бусад хэм хэмжээ, зохицуулалтыг биелүүлээгүй бол аж ахуй эрхлэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бус орлого, эд зүйлийг хураах;

            53.1.6.улсын байцаагчийн мэдэгдэх хуудас, албан шаардлага, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дээж авах, сорилт шинжилгээ, тандалт судалгаа, хяналт шалгалттай холбогдуулан тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй эсвэл мэдээлэл, баримт материал, дээж гарган өгөхөөс зайлсхийх, хуурамч, тодорхойгүй, бүрэн бус мэдээллээр хангах, аж ахуй эрхлэгчийн байнгын байр, худалдаа үйлчилгээний цэгт нэвтрэн ороход саад учруулах, оруулахгүй байх эсвэл эдгээртэй холбоотой албан үүргээ бүрэн болон хэсэгчлэн гүйцэтгэх боломжгүй болсон, улсын байцаагчийн үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэрийг биелүүлэхгүй байх эсвэл лац, битүүмжийг алдагдуулсан бол буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

            53.1.7.хяналтын байгууллагын албан хаагч, улсын байцаагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдах буюу түлхэх, цохих, өшиглөх, аливаа зүйл цацах, захиалгат нийтлэл, нэвтрүүлэг нэвтрүүлэх, нийтлэх зэргээр эсэргүүцэл илэрхийлж, зохисгүй үйлдэл гаргасан, авирласан эсвэл доромжилсон, гүтгэсэн, дарамталсан, амь нас, эрүүл мэнд, хувийн байдалд заналхийлсэн, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

            53.1.8.эвлэрүүлэн зуучлал ба арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх, энэ хуульд эрх бүхий байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг биелүүлэхгүй байх, дотоод хяналтын журам, бараа үйлчилгээг нийтэд санал болгохтой холбоотой журам батлан мөрдөөгүй бол буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

            53.1.9.хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

            53.2.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, хуулиар эрх олгогдсон журмыг зөрчсөн этгээдэд дээр дурдсан захиргааны шийтгэлээс гадна нэмэгдэл хариуцлага ногдуулж болно:                       

            53.2.1.зөрчлийн улмаас бий болсон нөхцөл байдлыг анхны хэвийн төлөвт оруулахыг шаардах, түүнчлэн хэрэглэгчид учруулсан хохирлыг зөрчил гаргагчаар солиулах, буцаалгах, нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авна. Хэрэв зөрчил гаргагч зөрчлийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхээр шийдвэрлүүлэхийг хэрэглэгчид зөвлөх;

            53.2.2.сурталчилгаатай холбоотой зөрчил гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага нь зөрчил гаргагчаас адил эсвэл төстэй нөхцөлөөр торгуулийн арга хэмжээ авахад хүргэсэн залруулга, мэдэгдлийг гаргуулах. Шийтгэл ногдуулах шийдвэр эцэслэн гарсаны дараа олон нийтийн залруулгыг хийнэ. Хэвлэлд нийтлэх зардлыг буруутай этгээд хариуцан гаргана;

            53.2.3.хууль бус орлого, барааг хураах болон устгах;

            53.2.4.зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг түр болон бүр зогсоох, эсвэл захиргааны гэрээ, зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг түүнийг олгосон эрх бүхий байгууллагад тавьж цуцлуулах арга хэмжээ авах.           

            53.3.Энэ хуульд заасан зөрчилд хариуцлага хүлээх этгээд нь зөрчлийг санаатай болон санамсаргүй үйлдсэн, оролцсон хувь хүн эсвэл хуулийн этгээдбайна.           

            53.4.Хуулийн этгээд зөрчил гаргасанд буруутгагдаж байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээдийг төлөөлөхөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, эсхүл олон нийтэд энэ байдлаа зарласан албан тушаалтныг ойлгон хариуцлага хүлээлгэнэ. 

            53.5.Шийтгэл ногдуулахаас өмнө үйл ажиллагаагаа зогсоосон хуулийн этгээд зөрчил гаргасан тохиолдолд буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ. 

            53.6.Хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө авсан шийтгэлийг хэрэв татан буулгахад хангалтгүй гэж үзвэл хариуцлага хувьцаа эзэмшигчид шилжих бөгөөд татан буулгахад оноогдсон хувьцааны дүнгээр хамтарсан хариуцлага хүлээлгэнэ. 

            53.7.Хаяг, шошго эсвэл сав, баглаа боодолтой холбоотой үйлдсэн зөрчилд шошго дээр эсвэл таних тэмдэг дээр байгаа аж ахуй эрхлэгчид хариуцлага тооцох бөгөөд тэмдгийг нь хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон эсхүл өөр бусад түгээх борлуулалтын сүлжээний гишүүн этгээд тус зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон бол хариуцахгүй. Харин барааг савлаж шошголсон, танигдсан барааг анх удаа зах зээлд гаргасан бол үйлдсэн зөрчилдөө хариуцлага хүлээнэ. 

            53.8.Хуульд заасны дагуу хэрэв түгээлтийн эсвэл борлуулалтын сүлжээний өмнөх этгээдийг тогтоох боломжгүй тохиолдолд, эсхүл бараанд зөрчлийг хариуцах эзнийг танихад шаардлагатай мэдээллийг агуулаагүй бол барааг түгээсэн этгээдэд хариуцлага хүлээнэ.

            53.9.Аж ахуй эрхлэгчийн худалдагч, үйлчлэгч, сурталчилгааны ажилтан, харуул хамгаалалтын ажилтан зэрэг албан хаагчид холбогдох энэ хуульд заасан буруутай үйлдэл, эс үйлдэл тогтоогдсон бол хариуцлага хүлээнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ: БУСАД ЗҮЙЛ  

54 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох.

            1.Энэ хуулийг 2016 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс дагаж мөрдөнө. 

ГАРЫН ҮСЭГ.

ГАРЫН ҮСЭГ